Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»“Монгол” нүүдэлчин өвлийн фестивальд 81,3 мянган иргэн хамрагджээ
Дотоод мэдээ

“Монгол” нүүдэлчин өвлийн фестивальд 81,3 мянган иргэн хамрагджээ

Урлаг Урлаг26/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, монголчуудын уламжлалт сар шинийн баяр, түүнтэй холбоотой зан үйл, ёс заншлыг сурталчлан таниулах “МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестивалийг энэ сарын 16-22-ны өдрүүдэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаа зохион байгуулсан.

Энэхүү фестивалийг Монголын соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулснаараа онцлог болж өндөрлөсөн.

“МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестивалийн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа соёл, урлагийн байгууллагууд, Нийслэлийн Соёл, урлагийн газар, аймгуудын ССАЖЗГ-аас тоглолт, арга хэмжээ, боловсролын хөтөлбөр, үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүдэд нийт 81,3 мянган иргэн хамрагдсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Авьяаслаг сурагчид олон улсын уралдаанаас хоёр цом, зургаан медаль хүртжээ

27/01/2026
Дотоод мэдээ Урлаг

Эрхэм уншигчдадаа шинэ оны мэнд дэвшүүлье

31/12/2025
Дотоод мэдээ Урлаг

2025 оны ОНЦЛОХ үйл явдлууд

30/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.