Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Б.Зоригтын нэрэмжит мэргэжлийн цохивор хөгжимчдийн Улсын анхдугаар уралдаан боллоо
Дотоод мэдээ

Б.Зоригтын нэрэмжит мэргэжлийн цохивор хөгжимчдийн Улсын анхдугаар уралдаан боллоо

Урлаг Урлаг17/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Консерватори, “Aydu Music for All” ТББ-аас Б.Зоригтын нэрэмжит мэргэжлийн цохивор хөгжимчдийн улсын анхдугаар уралдааныг гуравдугаар сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа. Уралдаан зохион байгуулагдсанаар мэргэжлийн цохивор хөгжимчдөд дэлхийн болон Монголын сор болсон бүтээлүүдийг хөгжимдөж чадвараа сорих боломжийг олгож, дараа дараагийн цохивор хөгжмөөр суралцаж буй сурагчдад урам зориг өгсөн үйл явдал болсон юм.

Монгол Улсын Гавьяат багш, дэд проффесор Б.Зоригт нь 1985 онд Казахстаны Курмангазийн нэрэмжит консерваторийг цохивор хөгжмийн мэргэжлийн багш, симфони найрал хөгжмийн гоцлол хөгжимчний мэргэжлээр дүүргэсэн. Төгсөж ирмэгцээ цохивор хөгжмийн сургалт арга зүйг академик түвшинд дээшлүүлэх олон ажлыг манлайлж, улмаар цохивор хөгжмийн чуулгыг байгуулжээ. Мөн дотоод гадаадын 150 гаруй сонгодог зохиолыг найруулан тавьж, 50 гаруй мэргэжлийн цохивор хөгжимчдийг төрүүлэн гаргасан юм. Түүнчлэн Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав түүнийг тайз, дэлгэцийн томоохон бүтээлүүддээ хэдэнтээ урьж тоглуулсан нь Б.Зоригтын хөгжимчний чансааг илтгэсэн явдал юм. 

Энэ удаагийн уралдааныг Мексик улсын маримба хөгжимчин Хавиэр Нандаяа, “Грэмми”-ийн шагналд нэр дэвшигч Линн Вартан, Тайванийн маримба хөгжимчин Вейчен Линн тэргүүтэй Монголын болон олон улсын таван шүүгч шүүн цэгнэсэн юм.

Уралдаанд гурван ангилалд 12-24 насны нийт 29 оролцогч оролцсоноос 11 нь шагналт байранд, нэг оролцогч шүүгчдийн нэрэмжит шагналын эзэн болж, хаалтын ёслолд уран бүтээлээ толилуулсан. Шагналт байранд орсон оролцогчдыг танилцуулъя. 

А ангилал:

  • Тэргүүн байр – Б.Марал
  • Дэд байр – С.Гүен
  • Гутгаар байр – Н.Азтүшиг
  • Тусгай байр – Т.Хастөр

В ангилал:

  • Тэргүүн байр – Э.Мөнх-Оргил
  • Дэд байр – Б.Тэмүүлэн
  • Гутгаар байр – Х.Танхилуун
  • Тусгай байр – Б.Ихмөрөн

С ангилал:

  • Тэргүүн байр – Д.Жавхлантөгс
  • Дэд байр – Б.Алтантуул
  • Гутгаар байр – Б.Билгүүн-Эрдэнэ

Шүүгчдийн нэрэмжит шагнал: С.Алтангэрэл

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Ой тогтоолтын дэлхийн аваргаас монгол хүүхдүүд 22 медаль хүртлээ

16/12/2025
Дотоод мэдээ Урлаг

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах захиалга авч эхэллээ

15/12/2025
Бүжгийн урлаг Урлаг

“Moon dance” хамтлаг ДАШТ-ээс дахин нэг хүрэл медаль хүртлээ

15/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

17/12/2025

Ц.Энгүүн: Азийн шилдэг ирээдүйтэй 100 уран бүтээлчийн нэгээр нэрлэгдэх гайхалтай байлаа

17/12/2025

Өнөөдөр дуучин Ноён Бондгорын мэндэлсэн өдөр тохиож байна

17/12/2025

Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров

17/12/2025

“Чингис хаан” үндэсний музей дэлхийд алдартай шинжлэх ухааны хэвлэлийн газартай хамтарна

17/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.