Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Хайраа илчлэх шүлэгнүүд
Утга зохиол

Хайраа илчлэх шүлэгнүүд

Урлаг Урлаг11/02/2014Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
loving-couple2925148002014-02-11-11-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дурлахаараа би
Дутуу юмгүй энэхэн орчлонд
Дундрашгүй их хайртай учирч
Дурлахаараа би
Дуулмаар болдог

Харц харцтай мөргөлдөж
Халуун нар шиг шатаж
Харахаараа би
Хайрламаар болдог

Зөн билгийн яргуйнд чи
Зүсээ хувиргасан ч
Зөрөхөөрөө би
Зүүдэлмээр болдог

Үнэрээр чинь амьсгалж
Үгээр чинь дутаж
Үгүйлэхээрээ би
Үнсмээр болдог

Сайхан шүү чи минь гэж
Саранд хүртэл шивнэн
Санаашрахаараа би
Санамаар болдог

Хан хорвоод
Хамгаас жаргалтай ч
Хажуудахаасаа хүртэл
Хардмаар болдог

Дурлахаараа би дусал ус мэт болдог.

Миний анхны хайр
Мэлмэрсэн цагаан саран бүрэнхийг сүлсэн үдэш
Магад чамд л дурлах гэж гэрээсээ яарсан байж
Мичид нойрмоглох оддын цэнхэр аялгуунд
Мөрөөсч л хайрлах гэж вальс эргэсэн байж Хайртай гэж түрүүлж хэлдэггүй бүсгүй нэгэн заяа
Хань чинь больё оо гэж зориглож чаддаггүй тавилан
Хэзээ нэгэн цагт ирнээ гэж хүлээсээр
Хүнийх болсон цагт нь уйлж л суудаг зурагтан

Цасан бударч одод чичирсэн хөдөөгийн үдэш
Чамтай учруулж чамаас хагацаасан саарал аялгуу
Чимээгүй өнчирч чимээгүй уйлсан нулимстай шүлэг
Чамаар хаягласан ч эзэндээ хүрээгүй миний анхны хайр

Чиний хайр
Бидэн 2-ын хайр мөнхийн зул шиг
Чиний минь мөрөөдөл хайрын гал шиг
Эхний бас анхны дурлал энүүгээр л байсан
Хайрын гэрэл гэгээ чам джжр л тусаж байна

Хүний хорвоод дураараа байдаг бол
Хүслийн орчлонд зөнгөөрөө байдаг шиг
Энэхэн хайр минь л миний хайр
Тэр л дурлал чиний хайр шүү

Цамцаа надаа бэлэглэ
Цанцаа чи надаа бэлэглэ би чамаас гуйя
Цамцнаас чинь хэзээд чиний үнэр үнэстнэ
Цаглашгүй хайрандаа жаргаж явснаа саная
Цаг цагын сэтгэлдээ үярж байснаа бодъё

Цамцаа чи надаа бэлэглэ би чамаас гуйя
Цамчийг чинь би өвөртөө энхрийлэн тэвэрж унтъя
Чээжиндээ чанга наагаад хайраа манаж хоноё
Чин уяхан дурлалдаа хайлж нийлсэн гэж зүүдэле

Цамчаа чи надаа бэлглэ чамаас би гуйя
Цамцаар чинь би насны ханиа болгоё
Цас бороонтой өдрүүдийг хамт байж туулъя
Цангаж хатах сэтгэлдээ ганц чамтайгаа үлдье

Цамчаа чи надаа бэлэглэ
Цамаас би гуйя !

 Чи зүрхэн дээгүүр минь …
Чи зүрхэн дээгүүр минь зүгээр л яваад өнгөрсөн
Чиний алхсан мөр бүхэн чинь энд тод үлдсэн
Ихэмсэг бардам төрхөө чи сэтгэлд минь тольдсон
Эргүүлж болохгүй он жилүүдээ чи энд үлдээсэн Дэндүү омголон насны гэгээн тэр учралуудын
Тэнгэрлэг яруу эгшиг нь чиний инээд байсан
Насны энгээр алсрах он цагийн урсгалд
Намайг дуудан нялхрах нь зүрхний шарх байсан

Миний дурлал
Сайндаа л хэдхэн шөнө нойргүй хонох байлгүй
Сарыг өвөртөлж өвдгөө тэврээд
Санаашран суухдаа нэрийг чинь дуудсаар
Сарних л байлгүй миний дурлал
Хөөрхөн хүүхэн үнэнч биш гэх юм
Хөнжил нимгэн гуниг зузаан шөнөөр Хөрвөөж хонохдоо худлааг нь мэдлээ
Хөнгөн явдалтай гэвэл сарыг л хэлээрэй, би л лав биш шүү
Хөөргөн зантай гэвэл нарыг л хэлээрэй, би л лав биш шүү
Дуулах дуртай гэвэл хуур ятгыг хэлээрэй, би л лав биш шүү
Дурлалдаа үнэнч гэвэл намайг хэлээрэй, тэр чинь ганцхан би юм шүү
***
Ихэмсэг бардам зангаа чиний л босгон дээр гээж
Инээд алдан орохдоо даанч би дуртай.
Чийр болсон алдар хүнд, чихний ээмгээ тайлаад
Чиний л хайртай бүсгүй болж, дээлээ нөмгөлөх би дуртай.
Аяга таваг зөөж айлийн эхнэр шиг загнаж
Ардын дуу гунганахдаа худлаа бадаг нэмж
Амгалан унтах чиний өврөөс гулссаар
Аяархан босч цонхоор ширтэх дуртай
Хэнч мэдэхгүй миний энэ аз жаргалыг
Хэн нэгнээс булааж авсан миний энэ аз жаргалыг
Чамаас өөр хэнч нурааж чадахгүй!

Хайраа битгий гомдоо: А.Хулан
Зүрхэнд нь гуниг шивж хайртыгаа битгий гомдоож явуулаарай
Зүүдэндээ ч гэсэн чамайг л олж харах гэж бүдчиж явж ч мэднэ
Зөвхөн сэтгэлээ дагаад хайргүи гэдгээ мэдвэл
Заавал цаг гүицээж түүнийг битгий уяарай Эрх дураараа явахын жаргалыг тэр мэдрэхдээ
Энэлж шаналж явснаа дахин нэг санах байх аа
Эрэгцүүлж бодохын үзҮүрт зовлон биш болоод
Энэ яваа насандаа чамайг дурсаж л явах байх аа
Тэр л үед учирлын зангилаа тайлж хайраа аргамждаг юм аа
Тэнэгхэн дурлалын шувуухай томоо болоод санадаг юм аа
Тэр олон болзоон дундаас танилцаж дотноссон сайхан хүмүүсээс
Тавилан заяаны ганц л учирлыг хайр гэж бардам тунхаглана аа
Сэтгэлд нь гуниг хурааж сайхан түүнийгээ битгий гомдоо
Сар хүртэл сүүдрээ нуудаг шиг муугаа түүнд битгий үзүүл
Хэзээ юм учираад хагацсан чамайг дурсах л болно
Хайр биш гэхэд жаргалтай дурсамж бичиж бай
Хагацлаа биш учирал өрнөлөө дурлал шиг хадаад түүнд өг
Хамт байсан гунигаа биш жаргалаа түүнд бэлэглэ
Хөөрхөн тэр чинь чамайг хэзээ ч мартахгүи
Ховорхон учихрал байж дээ гээд шүүрс алдтал
Халуухан дурсамжийг зүрхэнд нь тээлэг ээ

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24 -нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025

Ган-Эрдэнийн Гансүлд өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

16/05/2025

“Blackpinк” аялан тоглолтоо “Deadline” буюу “Эцсийн хугацаа” гэж нэрлэжээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.