Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Ө.Уянга энэ өдөр мэндэлжээ
Reels

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Ө.Уянга энэ өдөр мэндэлжээ

Урлаг Урлаг18/03/2025Шинэчлэгдсэн:18/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Гавьяат жүжигчин, УДБЭТ-ын дуурийн гоцлооч Ө.Уянгын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Ө.Уянга СУИС-ийг 2002 онд Гавьяат жүжигчин Д.Бандийн удирдлагад төгсөж, үргэлжлүүлэн ОХУ-ын Новосибирск хотын Глинкийн нэрэмжит Консерватор, Итиалийн Перигуй хотын Хөгжмийн дээд сургуулийг дүүргэжээ. Суралцаж байх хугацаандаа Оросын Ардын жүжигчин Л.Л.Линховойнагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр, Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Ичинхорлоогийн нэрэмжит мэргэжлийн дуулаачдын улсын уралдааны гранпри шагнал, “Морин хуур” наадмын хоёр удаагийн тэргүүн байр, гурван удаагийн гранпри шагналыг хүртэж байв.

Өдгөө сонгодог урлагт дурлагсад түүнийг Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Орбай, Хадаан, Ц.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, Хоролмаа, Х.Билэгжаргалын “Ламбагуайн нулимс” дуурийн Цэрэнлхам, Д.Лувсаншаравын “Жаргалын зам” дуурийн Халиун, Ж.Пуччинийн “Богема” дуурийн Мими, “Тоска” дуурийн Тоска, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татъяна, В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийн Шөнийн хатан, Памина, “Дон Жуан” дуурийн Донна Эльвира, Церлина, Ж.Вердийн “Травиата” дуурийн Виолетта, “Риголетто” дуурийн Жильда, “Аида” дуурийн Аида, Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийн Розина, И.Штраусын “Сарьсан багваахай” дуурийн Адель, Г.Доницеттийн “Лючия Ди Ламмермур” дуурийн Лючи, “Дурлалын ундаа” дуурийн Адина зэрэг гол дүрүүдийг чадварлагаар бүтээсэн авьяаслаг гоцлооч гэдгийг андахгүй мэднэ.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин, хөтлөгч Г.Анхбаярын төрсөн өдөр

06/05/2026
Reels Урлаг

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Б.Хулангийн төрсөн өдөр

22/04/2026
Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Р.Эмүжин “Сэнтий” дөрвөн боть түүхэн романаа уншигчдад хүргэлээ

07/05/2026

“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын шилдгээр шалгарлаа

07/05/2026

Шоронд туурвисан бүтээлүүдээ хураалгаж, мөрдлөг мөшгөлтөд өдөр бүр байсан найрагч

07/05/2026

Уран бүтээлч BLOO “Super Concert”-д оролцохоор Монголд ирнэ

07/05/2026

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.