Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Өнөөдөр Дэлхийн яруу найргийн өдөр
Утга зохиол

Өнөөдөр Дэлхийн яруу найргийн өдөр

Урлаг Урлаг21/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1999 онд Францын Парис хотод болсон ЮНЕСКО-гийн 30 дахь чуулганаар жил бүрийн гуравдугаар дугаар сарын 21-нд Дэлхийн яруу найргийн өдрийг тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан. Үүнээс өмнө аравдугаар сарын 15-ны өдөр буюу Ромын яруу найрагч Виргилийн төрсөн өдрийг Яруу найргийн өдөр хэмээн тэмдэглэдэг байв. Тодруулбал, Америкийн яруу найрагч Тесса Уэбб 1938 онд Яруу найргийн өдрийг тэмдэглэдэг болох санаачилга гаргаж, эртний Ромын яруу найрагч Виргилийн төрсөн өдрийг Яруу найргийн өдөр хэмээн тогтоогоод Охайо мужид жил бүр тэмдэглэдэг байсан түүх бий.

Энэхүү баярын зорилго нь яруу найргийн гоо сайхныг хүмүүст ойлгуулах, яруу найрагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, залуу яруу найрагчдад уран бүтээл туурвих боломж олгоход чиглэж ирсэн байдаг. Түүнчлэн яруу найргаар дамжуулан аливаа хэл соёлын олон талын хөгжлийг дэмжих, устаж буй хэлийг таниулан дэлгэрүүлэх нь Дэлхийн яруу найргийн өдрийн бас нэгэн агуулга, зорилго оршдог байна.

Яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийллийн нэг билээ. Аливаа ард түмний “соёлын толбо”, онцлог яруу найргаар илэрхийлэгддэг бөгөөд яруу найраг нь бүтээлч сэтгэлгээний эрч хүчийг агуулж тасралтгүй шинэчлэгдэн хөгждөг жамтай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Стивен Кинг “Кэрри” киноны амжилтад хүрснийг анх хэрхэн мэдэрснээ дурсжээ

14/11/2026
Утга зохиол Урлаг

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын зохиолч, яруу найрагчдын бүтээлээр түүвэр ном бүтээв

11/11/2026
Утга зохиол Урлаг

Уран бүтээлч, уншигчдын уулзалт боллоо

10/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бритни Спирс өөрийн үнэт эдлэлийн брэндийг гаргахаар бэлтгэж байна

14/11/2026

Шон Оно Леннон “Хажууд чинь дэмжиж түшиж тулах хүмүүс байхад юу ч чамайг зогсоож чадахгүй” гэв

14/11/2026

Стивен Кинг “Кэрри” киноны амжилтад хүрснийг анх хэрхэн мэдэрснээ дурсжээ

14/11/2026

ФОТО: “Дараагийн үзэгдэл” комеди-арт перформансаас

14/11/2026

Дуурлиг нарсны Хүннүгийн язгууртны булшнаас 413 олдвор илрүүлжээ

14/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.