Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Мөрөөдөгчийн өдөр” кино өдөрлөгөөр “Хүсэл шунал” киног толилуулна
Нийгэм

Мөрөөдөгчийн өдөр” кино өдөрлөгөөр “Хүсэл шунал” киног толилуулна

Урлаг Урлаг13/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
283424589139382014-02-13-09-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 “Алтан хальс” холбооноос долоо хоног бүрийн бямба гарагт зохион байгуулдаг “Мөрөөдөгчийн өдөр” кино өдөрлөгөөр энэ удаад С.Бямба найруулагчийн “Хүсэл шунал” баримтат киног толилуулахаар бэлдсэн байна.

Энэ үеэр С.Бямба найруулагч өөрийн биеэр хүрэлцэн ирэх бөгөөд түүний ВГИК-ийн сургалтын студи дээр 1996 онд хийсэн “Хүй богино” хэмжээний киног давхар гаргах аж.
"Хүний наймаа" киногоо орон нутгийн үзэгчдэд хүргэхээр зүүн аймгуудын нутгаар зорчсон Ж.Биндэр найруулагчийн аялал "Хүсэл шунал"-ын гол өгүүлэмж. Зам зуур С.Бямба найруулагч сайн андын хувьд түүнтэй аавынх нь тухай, Монголын кино урлаг, урлаг соёлын ирээдүйн тухай хууч хөөрнө. "Хүний мөр" киноны батлагдаагүй хэсэг, "Мандухай цэцэн хатан" киноны эвлүүлгээс хасагдсан кадр болон Д.Жигжидийн кино хальсанд үлдсэн сүүлчийн дүр төрх гээд ховор дүрс, бичлэг тэдний яриан дундуур зэрвэс үзэгдэнэ.

Гэхдээ энэ кино зөвхөн дурсамж дуртгалын тухай биш, нэгэн цагт байсан ч одоо оргүй алга болсон юмсыг гунигтайяа нэхэн санаж босгосон хөшөө баримал биш. Харин урлагийн мөнхийн шид, хүний сэтгэлд эгнэгт байх хүсэл, найдварын тухай гэхэд болно.

Уг кино Бусан, Тайван, Дубай, Гётебург, Тайланд, Сан Франциско, Монтеррей, Ром, Минск болон Тел-Авивын Олон Улсын Кино Наадмуудад шилэгдэн оролцож, 2011 онд “Азиатика” Италийн Ром хотын Азийн Олон Улсын Кино Наадмын Шилдэг Баримтат Кино, Мексикийн Монтеррейгийн Олон Улсын Кино Наадмын Шилдэг Баримтат Кино, 2010 онд Үндэсний урлагийн дээд шагнал ”Гоо Марал”, Тайваны Олон Улсын Кино Наадмын “Asia Vision” Гран При шагнал болон Бусаны Олон Улсын Кино наадмын Азийн Баримтат Киноны Холбооны шагналыг тус тус хүртэж байв.

“Хүсэл Шунал" киног энэ сарын 15-ны 14.00 цагт Энхтайван Найрамдлын Ордонд хүрэлцэн очиж үзээрэй.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмаас

01/09/2026

Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдаан зарлалаа

01/09/2026

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026

“Шинэ үе” продакшн “Хайр түгээе” тоглолтоо хийнэ

01/09/2026

Ном уншлагын үндэсний хөдөлгөөн орон даяар эхэлнэ

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.