Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»15 настай Уран гулгагч Юлия Липницкая ОХУ-ын Гавьяат тамирчин болжээ
Нийгэм

15 настай Уран гулгагч Юлия Липницкая ОХУ-ын Гавьяат тамирчин болжээ

Урлаг Урлаг13/02/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
gulgagch2-620x3487505143402014-02-13-17-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

gulgagch2

“Сочи-2014″ өвлийн олимпийн уран гулгалтын төрөлд ОХУ-ын уран гулгагч, 15 настай Юлия Липницкая түрүүлж аваргын алтан медаль хүртсэн билээ. Тэгвэл уран гулгагч, 15 настай Юлия Липницкая ОХУ-ын Гавьяат тамирчин цолоор шагнагджээ.

Өвлийн олимпийн хөтөлбөрт анх удаа багтсан уран гулгалтын багийн төрөлд Оросын гулгагчид аваргаар шалгарсан. Багийн төрөлд алтан медаль хүртсэн Юлия Липницкаяд ОХУ-ын гавьяат тамирчин цолыг олгосон байна.

Юлия Липницкая өнгөрсөн жил цуврал Гран прид амжилттай оролцож, шилдэг зургаан тамирчин оролцдог “Grand Frix Final”-д мөнгөн медаль хүртсэн. Улмаар энэ оны үндэсний аваргад мөнгөн медаль хүртсэн ч Европын аваргад түрүүлснээр олимпд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулаад авсан. Тэрээр олимпийн наадмын багийн төрөлд оролцож, үзүүлбэрээ төгс гүйцэтгэж анхны медалиа хүртэж байна.

gulgagch4

ОХУ-ын багийн хувьд 2006 оны олимпийн аварга, олимпийн хошой мөнгөн медальт, дэлхийн гурван удаагийн аварга Евгений Плющенко, 15 настай залуу тамирчин Юлия Липницкая нар ганцаарчилсан төрөлд онцгойрсон. Тэр дундаа олимпийн наадамд анх удаа оролцож буй Юлия Липницкая дэлхийн аварга Италийн Каролина Костнер, олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Японы Мао Асада нараас өндөр үнэлгээ авч чадсан билээ.

Багийн төрөлд алтан медаль хүртсэний дараа Юлия Липницкая Москва хотыг зорьсон. Олимпийн алтан медаль хүртэхийн тулд 11 жил хөдөлмөрлөсөн түүний хувьд 15 настайдаа ОХУ-ын Гавьяат тамирчин цолоор шагнагдлаа.

Эх сурвалж: Amjilt.com

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

И Чан Дон “Auteur Award” хүртсэн анхны солонгос найруулагч боллоо

03/09/2026

Токиогийн загварын долоо хоногийн тайзан дээр Монгол гэр сүндэрлэв

03/09/2026

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан баримлыг албадан шилжүүлнэ

03/09/2026

Дуучин A Cool буюу Б.Анхбаярыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ

03/09/2026

Монгол Улсын мэргэжлийн балетын урлагийн хөгжлийн үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан балетмейстер, багш, судлаач Алла Викторовна Хабаева-Барсболд таалал төгслөө

03/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.