Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Үндэсний бичиг-Өв соёл” тусгай үзэсгэлэнг нээнэ
Үзэсгэлэн

“Үндэсний бичиг-Өв соёл” тусгай үзэсгэлэнг нээнэ

Урлаг Урлаг01/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд 2025 оны тавдугаар сарын 2-ны өдөр 11:40 цагаас “Үндэсний бичиг-Өв соёл” тусгай үзэсгэлэн нээнэ.

2003 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 105 тоот зарлиг гарч “Үндэсний бичиг соёлын өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагт тэмдэглэх уламжлал тогтсон билээ. Мөн монгол бичгийг төрийн албан ёсны бичиг болгох шат дараатай бодлогын хүрээнд, Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оны нэгдүгээр сараас эхлэн Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах болсон юм.

Монгол үндэстний түүх, соёлын баялаг өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үүрэг бүхий Монголын үндэсний музей нь “Үндэсний бичиг соёлын өдөр”-ийг тэмдэглэх ажлын хүрээнд монгол бичгээ сурталчлах, таниулах зорилгоор тус музейн сан хөмрөгийн цуглуулгад буй монголчуудын уламжлалт бичиг үсгийн түүх, хөгжил хувьслыг харуулсан “Үндэсний бичиг-Өв соёл” үзэсгэлэнг нийтэд толилуулж байна.

Үзэсгэлэнд Францын хаан Гоо Филиппт Ил хаан Өлзийтөөс илгээсэн захидал, Хар бухын балгаснаас илрүүлсэн үйсэн дээрх бичгүүд, монгол бичгээр туурвисан эртний ховор судар номнууд, бийр янтай, үнсэн самбар зэрэг бичгийн хэрэглэл, Манж ба Богд хаант Монгол Улсын тамга тэмдгүүд, 1920-1940-өөд оны үеийн ном, сурах бичиг, сонин сэтгүүл, нэрт монголч эрдэмтэн В.Котвичийг Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүнд өргөмжилсөн бичиг, Маршал Х.Чойбалсан, Ж.Самбуу тэргүүтэй төр засгийн удирдагчид, хөдөлмөрийн сайчуудад олгосон баярын бичиг, илэрхийлэлт, өргөмжлөлүүд, одон медалиуд, дээрээ монгол бичиг бүхий тамхины хайрцаг, цоож цуурганы зүйлс зэрэг нийт 100 гаруй эд өлгийн зүйлсийг дэлгэн харуулна.

Үзэсгэлэн 2025 оны тавдугаар сарын 2-12-ныг хүртэл Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Зураач Ө.Гандуламын “Нуугдсан цэцэгс” үзэсгэлэн энэ сарын 24-нд өндөрлөнө

18/03/2026
Үзэсгэлэн Урлаг

Уран бүтээлч Б.Хүрэлбаатар анхны бие даасан үзэсгэлэнгээ нээв

17/03/2026
Үзэсгэлэн Урлаг

“Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

16/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026

Зендея, Роберт Паттинсон нарын хамтран тоглосон “The Drama” кино нээлтээ хийлээ

18/03/2026

“Маамуу нааш ир”-ийг зүй бус хэллэг ашиглаж дуулсан асуудлаар Оюуны өмчийн газарт хандлаа

18/03/2026

Магсар хатны уужуу ухаан, Сэрсэн бүсгүйн сэвтээгүй сэтгэл бидэнд дутаж байна

18/03/2026

Зураач Ө.Гандуламын “Нуугдсан цэцэгс” үзэсгэлэн энэ сарын 24-нд өндөрлөнө

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.