Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Клип»Үлгэр: Хурмастын хулагч гүүг барьсан нь
Клип

Үлгэр: Хурмастын хулагч гүүг барьсан нь

Урлаг Урлаг25/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bcd61e01493538f8ed4978b6f0c49c774933121692014-02-25-12-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Нэгэн бадарчин явж байтал зам дээр нэг үхсэн адууны сэг байхыг үзээд “Хэрэг болж магадгүй” гээд түүний сүүлийг тайран авч үүргэндээ хийгээд цааш явж гэнэ. Гэтэл хэсэг баячууд овоо тахиж байгаа дээр хүрч очвол тэдгээр хүмүүс “Хурмаст тэнгэрийн хулагч гүү” гэж байдаг эсэх тухай маргалдан зарим нь “Огт байхгүй” гэж зүтгэж байна гэнэ.

Бадарчин түүнийг гайхсаар цааш явж байтал нэг жороо морь унасан баян хүн гол уруудан айсуйг хараад нөгөө адууныхаа сүүлийг олсоор оосорлон хонгил модны ёроол доогуур оруулан модны үндэснээс бөхлөж уяад, хагасы нь шороогоор булж янзлан сүүлний үзүүрээс угзран чангаах байдал үзүүлэн оролдож байтал нөгөө жороо морьт баян хүн хүрч ирээд “За бадарчин, чи юу хийж байна?” гэж асуусанд бадарчин “Би сая хурмастын хулагч гүүг энэ модны доор унтаж байхаар нь энэ олсоор бугуйлдаад авсан чинь нүх рүүгээ шургаад орчихдог байна шүү, одоо сүүл нь цухуйж байна. Та туслаарай” гэсэнд нөгөө жороо морьтой баян “За тэгнээ тэр! Бид нар сая овоо тахисан учир хурмаст тэнгэр хишгээ хайрлаж байгаа нь энэ дээ!”гээд сүүлнээс нь чангаалцсанд газар бамбалзаж хөдлөж байхыг ажиглаад шунаг сэтгэл төрөхдөө “Бадарчныг явуулчихаад ганцаараа ухаж авбал сайхан морьтой болдог хэрэг” гэж шийдээд “За чи миний морийг унаад яв! Энэ гүвээний цаана манайх бий! Тэндээс олон хүн дуудан авчир! Би ингээд бариад сууж байя” гэж гэнэ. Бадарчин баяны жороо морийг унаад хэнд ч хэлсэнгүй тэр чигтээ цаашаа явж алга болжээ. Өнөөх шунахай баян хэсэг хүлээгээд газрыг ухаж үзвэл олс, хатсан сүүл хоёроос өөр юу ч гарсангүй гэнэ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Дэлхийн шилдэг хүүхдийн зохиолууд монгол хэлээр гарах боломж нээгдлээ

29/06/2026
Утга зохиол Урлаг

“Алтан өд” наадмын эхний шатны дүн гарлаа

24/06/2026
Утга зохиол Урлаг

“Миний хэнз хурга” уралдаан үргэлжилж байна

23/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Чингис хаан үндэсний музейн түүхэн товчоон” ном хэвлэгдэн гарлаа

05/07/2026

“Танил уяач” реалити шоу нэвтрүүлэг Монгол HD болон TV8 сувгуудаар үзэгчдийн хүртээл болно

04/07/2026

ШИНЭ КЛИП: Гавьяат жүжигчин, дуучин Л.Банзрагч “Наадмын өглөө”

04/07/2026

“Хүүхэд насанд хүргэх галт тэрэг” баримтат киноны нээлт боллоо

04/07/2026

“Дээлтэй Монгол-2026” наадам энэ сарын 9-ний өдөр болно

04/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.