Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Театрт эрэлттэй хүн” ном “мэндэлжээ”
Театр

“Театрт эрэлттэй хүн” ном “мэндэлжээ”

Урлаг Урлаг13/05/2025Шинэчлэгдсэн:13/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сэтгүүлч, доктор Д.Отгонбаяр нэрт орчуулагч Н.Пүрэвдагва гуайн тухай, түүний Монголын театрт оруулсан хувь нэмрийг тодотгон тодруулсан “Театрт эрэлттэй хүн” ном гаргажээ. Энэхүү номын редактороор СУИС-ийн ректор, доктор, профессор Э.Сонинтогос, СУИС-ийн ТУС-ийн захирал, доктор, профессор Д.Даваасүрэн нар ажилласан байна.

Номын өмнөтгөл болох редакторын үгт тус номын тухай “…Театр мэргэжлийн урлагийн байгууллагын хувьд үндэсний болон гадаадын сонгодог жүжгээр урын сангаа хэрхэн зузаатгаж ирсэн талаар уншаад зогсохгүй, Монголын театрын түүхийг зөвхөн 1931 оноор хязгаарлаж болохгүйн учир шалтгааныг энэ номоос та уншина. Бас театрын түүхийг зөвхөн найруулагч, жүжигчид зураачид бичдэггүй, физикч, орчуулагч ч бичилцдэг болохыг та энэ номоос мэдэж авна…Энэ номд орчуулагч, СУИС-ийн хүндэт профессор Н.Пүрэвдагвын Монголын театрын урын сангийн баяжилтад оруулсан хувь нэмрийн тухай бас өгүүлж байна. Орчуулагч амар ажил биш, тэр тусмаа жүжгийн зохиол орчуулах бүр амаргүй. Цаг хугацаа, газар орон, соёлын хүрээний хамаарал гэх мэт олон хүчин зүйлийн харилцан хамаарал дунд, тухайн зохиолыг жүжиг болгох найруулагч, жүжигчидтэй хүртэл хамтарч байж шийдэх ёстой олон асуудал урган гарч ирдэг талаар орчуулагчид дурдсан байдаг. Н.Пүрэвдагвын орчуулгын бүтээлийн онцлог энэ. Нөгөө гэвэл үргэлжилсэн үгийн зохиолоос, бүр дэлхийн сонгодгийг амлан авч, жүжгийн зохиол болгосон явдал юм. Энэ амаргүй, адармаатай ажлыг орчуулга гэх үү, зохиол гэх үү гэдэг асуулт ч гарч ирнэ. Ингэж үзвэл “Бүтэлгүй хайрын дууль буюу Анна Каренина” жүжгийн зохиол бол Н.Пүрэвдагвын зохиол мөн. Эндээс Толстойгоос, Гёте-гоос сэдэвлэсэн гэх тодотголтой Н.Пүрэвдагвын бүтээлийн жагсаалт цааш үргэлжилнэ…” гэсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026
Театр Урлаг

Маргааш “ИНЭЭМТГИЙ ХҮН”-тэй

22/10/2026
Театр Урлаг

Улсын хүүхэд залуучуудын театрын захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболд: “Тэнгэрийн элч Тэмүүжин” түүхэн жүжиг тайзнаа амилах гэж байна

22/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.