Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Яруу найраг»“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ
Яруу найраг

“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ

Урлаг Урлаг16/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ойн хүрээнд зохион байгууллагдсан “Эх орны цэрэг-2026” яруу найргийн наадам ёслол төгөлдөр болж, Жанжны сэлэмт найрагчаар “Болор цом”-ын эзэн Б.Баттулга тодорч өнгөтэй сайхан наадлаа.

Энэ жилийн наадамд нийт 83 яруу найрагч 187 шүлгэн хүлгээ сойж уралдуулснаас II шатны шалгаруулалтад шилдэг 25 яруу найрагч тэнцэж, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон нэгтгэл, ангиудын байлдааны тугийн дор шүлэг найргаа сонордуулж, үзэгчдийн өмнө шударга өрсөлдсөн юм.

1989 оноос хойш зохион байгуулагдсан, бага “Болор цом” хэмээн алдаршсан энэхүү наадам нь цэрэг эх орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, цэргийн алба хаагчид, ард иргэд, хүүхэд залуучуудад төрөлх нутаг, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сурталчлан нийтийн хүртээл болгох зорилгын дор Монгол цэргийн өдрийг угтан болдог уламжлалт томоохон баяр билээ.

Энэхүү наадамд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын албан хаагчид идэвх санаачлгатай оролцдог бөгөөд энэ жил Зэвсэгт хүчнээс 18, Хил хамгаалах байгууллагаас 7, Цагдаагийн байгууллагаас 5, Тагнуулын ерөнхий газраас 1, Дотоодын цэргээс 7 алба хаагч оролцсон бол хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдаас 5 найрагч оролцжээ.

Ингээд наадмын тэргүүн байрт “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Баттулга, дэд байрт МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Б.Баянтунгалаг, гутгаар байрт залуу найрагч П.Намуун, тусгай байрт яруу найрагч Д.Очирваань, Л.Батсайхан нар шалгарлаа.

Наадмын шүүгчээр МЗЭ-ийн шагналт утга зохиол шүүмжлэгч, Хэлбичгийн ухааны доктор Гончигийн Батсуурь тэргүүтэй Монголын утга зохиол, урлагийн нэрт судлаачид ажилласан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Яруу найраг Урлаг

“Тусгаар тогтнол” шүлгийг 3333 сурагч уншлаа

06/04/2026
Театр Урлаг

Театрын тайзнаа яруу найраг амилна

24/03/2026
Яруу найраг Урлаг

Жанжны сэлэмт яруу найрагч ирэх сарын 13-нд тодорно

27/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026

“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” кино нээлтээ хийхээсээ өмнө олон нийтэд задарлаа

16/04/2026

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

16/04/2026

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.