Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ
Үзэсгэлэн

“Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

Урлаг Урлаг16/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уран бүтээлч Д.Анхбаярын “Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнгөрсөн баасан гараг /2026.03.13/-т нээлээ.

Энэхүү үзэсгэлэн нь хүний дотоод ертөнц, хайр, холбоо, эх ундарга, цаг хугацаа болон байгаль, махбодын нэгдлийг уран бүтээлийн хэлээр илэрхийлсэн цогц үзүүлэн юм.

Үзэсгэлэнд багтсан бүтээлүүд нь зөвхөн дүрс, хэлбэрийн гоо зүйгээр хязгаарлагдахгүй. Харин ч үзэгчийг өөрийн дотоод мэдрэмж, амьдралын утга учир, оршихуйн нууцлаг холбоосын тухай эргэцүүлэхэд хөтөлнө. Мөн орчлонгийн хөдөлгөөн, шинэ амины эхлэл, хүний сэтгэлийн үл үзэгдэх урсгал зэрэг гүн утга санааг бүтээлдээ шингээж, эрэгтэй, эмэгтэй бодгалийн нэгдэл, тэнгэр-лус-газрын холбоо, эх булаг болон үргэлжлэлийн тухай бэлгэдлийг уран сайхны хэлээр илэрхийлжээ.

Эдгээр бүтээлд байгаль, домог, махбод, дотоод ухамсар, үгүйлэл, тэмүүлэл, дотно холбоо зэрэг сэдвүүд олон давхар утгаар сүлэлдэж, үзэгч бүр өөрийн мэдрэмжээр тайлбарлах нээлттэй орон зайг бий болгож байна.

“Салхин мөр” хэмээх үзэсгэлэнгийн нэр нь өөрөө үл харагдах мөр атлаа мэдрэгдэж үлдэх хөдөлгөөн, өнгөрсөн ба одоо, дотоод ба гадаад ертөнцийн хооронд үлдэх чимээгүй ул мөрийг санагдуулах аж.

Энэ утгаараа бүтээлүүд нь биет дүрслэлээс давж, сэтгэлд үлдэх дурсамж, гэрэл, хоосрол, холбооны тухай өгүүлж буйгаараа онцлогтой юм. Түүнчлэн дүрслэх урлагийн хүрээнд оршихуй, хайр, эхлэл, үргэлжлэл, хүний дотоод ертөнцийн гэрэл ба сүүдрийн тухай эргэцүүлэх онцгой боломжийг бүрдүүлсэн байна.

Тус үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монгол дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн шилмэл 205 бүтээлийг дэлгэлээ

09/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнд адууны соёлтой холбоотой археологийн ховор олдворуудыг дэлгэжээ

08/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Now Art 2026” үзэсгэлэн дэлгэлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026

Дэжидийн Оюунжаргал Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

10/07/2026

Баярсайханы Батжаргал Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

10/07/2026

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.