Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Уучлахыг хүснэ (өгүүллэг)
Жүжиг

Уучлахыг хүснэ (өгүүллэг)

Урлаг Урлаг01/03/2014Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
o-WOMAN-CHEST-PAIN-facebook6304816002014-03-01-13-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Миний л санахын хүн болгонд ямар нэгэн зовлон байх шиг. Зовлонгийн учир шалтгаан нь чухам юу юм болоо. . .

Гагцхан мэдээ орж  юмс ойлгож эхлэхийн эхэнд л хэн нэгний зөөлөн,сэмхэн уйлах,санаа алдахыг сонсоод балчир ухааны хирээр ойлгохыг хичээх,заримдаа шаналах. . . бодоод л өнгөрөх. Ааваасаа хоёр охин дүүтэйгээ өнчирч үлдэхдээ эгчмэд нь би дөнгөж  тавхан настай байлаа. Гэхдээ зүрх бүгдийг ойлгодог бяцхан шаналдаг уйлахдаа уйлах болохоос эрхэлж биш л дээ. Эрхлэх насыг надаас “хувь заяа” булаагаад авчихсан  юм даа. Том эгч учраас эрт хэрсүү суух “даалгавартай “. 6-хан настай над дээр ээж минь “танихгүй ах”-ыг дагуулж ирээд  “энэ хүн миний охины аав нь”  “одооны солонгос киноны баатар” шиг арай л ой ухаанаа алдчихсангүй гэвэл хилс болох буй. Гэхдээ тэр балчир ой ухааны санамж “сайхан аавыгаа” яаж мартах вэ. Мартах байтугай улам бүр санаж “үхсэний хойно бэтгэрэл байдаггүй” гэдэг л болсон. Харц ширүүн тэр хүнийг нялх сэтгэлээрээ хүлээж авч чадахгүй байсан ч бүх л хамт амьдарсан цагийн саалтанд нэг ч удаа  ам дүүрэн “ааваа” гэж хэлж зүрхлээгүй,чадаагүй нь миний буруу байсан даа гэж одоо хүртэл өр өвддөг.   Аль болох сайнаар хандахыг хичээж явна. Ээжийнхээ хийсэн алдааг залруулж амжаагүй амжаагүй гэж хүсээгүй юм шиг байгаа юм аа. өнөөг хүртэл “хойд ааваараа овоглосон хэвээр.

Аравдугаар ангиа төгсөх жилээ  би ээждээ “та өөринхөө аз жаргалын төлөө  миний хувь заяаг гишиглэсэн биз дээ” гэж уйлан хэлсэндээ одоо ч өөрийгөө зөвтгөж чадахгүй явдагаа. Тэр үед би хойд аавдаа нэвширтлээ зодуулсан байсан юм.

   Ээж минь сайхан сэтгэлтэй,сайхан эмэгтэй байлаа. Надад ганц ч гэрэл зураг нь үлдээгүйд би өөртөө харамсаж бас гайхдаг юм. . Миний ижий дөнгөж дөч гаруйхан насандаа хүнд өвчнөөр өөд болсны маргааш нь л ухаан сууж орчлонг сайхан биш  нэг тийм бүрхэг нүдээр анх харж билээ . Ээж минь уран гартай эмэгтэй байлаа. Ёстой л даалимбыг ч тэр торгыг ч тэр инээлгэн урладаг хүн байсан даа. Би уран ээжийн охин хирнээ хөх зүү ч хөндлөн барьж чадахгүй  “хадамд гарах нь дээ” гэхэд инээгээд ээж нь оёод л өгчихөж байна даа гэдэг сэн. Би МУИС төгстлөө ээжийнхээ оёсон сайхан дээл,пальтогоор гангардаг даруухан оюутан байсан. Хэзээ хойно хамт төгссөн найзууд нэг уулзалтан дээр намайг нөгөө гоё дээлүүдээ өмсдөг хэвээрээ биз дээ гэхэд зүрх минь ямар их баяр бахдлаар халгисан гэх вэ? Амьдралд юу эсийг үзэж өдий хүрсэн билээ дээ . Тэр бүрий ээжийгээ бодож санаж  “ та минь байсан ч болоосой “. . . сэтгэлийн гэгээн тэнгэрлэг нэхэл нэхэх. Нэг л их ажил алба ярьсан хүн. Хоёр хүүгээ авахаар очихдоо зогсоогоороо шахам цай балгасан болоод л  өнөө хоёроо хагас хугас хувцаслаж аваад л тухтай ч таван үг сольчихгүй гараад л гүйчихнэ. Ээждээ тусдаа гарснаасаа хойш нэг ч удаа гарыг нь цайлгаж бэлэг авч өгч үзээгүй байгаа юм даа. Өвдлөө гэж нэг ч хэлэхгүй нэг сонсохнээ эмнэлэгт хэвтжээ,нэг сонсохноо гарчээ л гэх. Харин . . . ижий нь өнгөрчихлөө. . . гэхэд орчлон хөмөрчих шиг л болсон. Тэгэж л би хүний орчлонд хүн амьдарч явахдаа. . . гэдгийг ухаарсан даа. Ээж минь бурханы шашиныг нэг ч их шүтээд байхгүй тэр үе нь тийм байсан гагцхүү амьдрахуйн хар ухаанаар  бүгдийг зааж залж,төрөлхийн зөөлөн зөн совингоороо орчлонг аргадаж явж дээ. Манайх гэдэг айл “хоноц”-оор дүүрэн “зан сайтай айлд хүн цугладаг” гэдгийг харуулсан хөдөөх нэгэн бүлээн дулаан өрх айлын амин сүнс нь ээж байсан билээ. Чухам миний ээж надад гурил ингэж зуурдаг,төмсний хальс ингэж арилгадаг гэж сургаагүй ч бид нэг л мэдэхэд гэр орны ажлыг эндээс нь эхэлж хийнэ гээд сурчихсан байсан нь бидний,миний сайных биш ээж гэдэг “эрдэмтний”амьдрахуйн философи байсан биз ээ.

Саарал тэнгэр буцах шувуудын дуунд уйтан уйланхай харагдана. Усан оргилуурын дэргэд суугаа миний зуны нимгэн цамц жиндээд. . . сэрүүсэх нь ээ. . . гэхэд өөдөөс хараад дээлийнхээ гадаад хормойгоор оролдож суусан үл таних эгчийн дээд уруулын мэнгэ танил санагдаж та аль нутгийн хүн бэ гэвэл  нүд нь сэргэж. . . шаргал халиун намраар сэтгэл гэгэлзээд байхаар нь. . . дуулдаг дууны нутгийн хүн дээ гэнэ. Дууны үгийг нь байтугай ая дангий нь  санахгүй би . . . аан. . . ээрнэ.

     Салхины урин ярианы эмзэг уяруу зөөлөнд урхилагдсан би үдээс хойшхи ажлаа умартан аядуу намбалаг ярих яриаг шимтэн сонсоор сууна. Зүс таних аядуу намуун эгч босч хувцасаа зассанаа над руу эргэн харж зөөлөн нүдээр инээмсэглээд, “дүүг чилээж орхив уу яав,өнөө өглөө хүүдээ жаахан гоморхоод ээж гээч эрхэм хүний тухай хүн залуудаа ер боддоггүй шиг гомдмоор санагдаад сууж байтал чи ирээд жаахан ярьчихлаа уучлаарай. . . гээд сайхан байсан шинжээ огт алдаагүй нарийхан нуруугаа хотолзуулан алхаад явчихлаа. . . . Зовлон хүн болгонд байх даа зовлонгийн учир шалтгааныг олохдоо байхуу. . . зовлонг ухаанаар сөрж чадах даа байх уу. Бүсгүй богино жолоотой ч, ухаан үснээс нь урт байх нэгэн байх л даа

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.