Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ
Театр

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

Урлаг Урлаг17/05/2025Шинэчлэгдсэн:17/05/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор, урлагийн олон төрөл зүйлийг жигд хөгжүүлж, иргэд, олон нийт болон гадаадын жуулчдад сурталчлан таниулах ажлыг нэмэгдүүлэх зорилгоор “Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмыг тавдугаар сарын 16-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Энэ удаагийн наадамд Монгол, Уганда, Дани, Словяни, Япон, Румын Грек, Арабын Нэгдсэн Эмират, Тунис зэрэг улсуудын уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд наадмын зочин шүүгчээр Олон Улсын театрын институтийн ерөнхийлөгч, Уганда улсын иргэн Жессика Каава, Хонг Конгийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пуун, Япон Улсын Токио дахь “D’UOMA ex machine” театрын үүсгэн байгуулагч, найруулагч, судлаач Какумото Ацуши, Дани Улсын “Winter movement academy”-ийн үүсгэн байгуулагч, театрын хөдөлгөөний найруулагч, сургагч багш Денни Деннис, Олон улсын театрын институтийн гишүүн, жүжгийн зохиолч, театр судлаач Татъяана Азман нар урилгаар ирж ажиллаж байна.

Тус наадмын II шатны шалгаруулалтын дөрвөн төрөлд 21 номинацид өрсөлдөх дотоод болон гадаадын нийт 84 уран бүтээлчдийн тоглосон жүжгүүд 2025 оны тавдугаар сарын 16-22-ны өдрүүдэд УДБЭТ, Улсын хүүхэд залуучуудын театр, Улсын хүүхэлдэйн театр, РЦНК, “Сити” их сургууль, “Bee” театр, “Black box” театр, Тусгаар тогтнолын ордонд тус тус тоглогдох бөгөөд өчигдөр /2025.05.16/ “Орфей” театрын бүтээл “1984” постдрамын жүжгээр эхэллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Хорьдын сарнаар” моно жүжгийг Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглоно

08/09/2026
Театр Урлаг

“Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг Александринскийн театрт амиллаа

06/09/2026
Театр Урлаг

Мэрилин Монрогийн талаар шинэ мюзикл бүтээнэ

04/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Mrs.M “Super Concert”-оос хасагджээ

08/09/2026

Итан Хоук Довилийн кино наадмаас шагнал хүртэж, шинэ бүтээлээ танилцууллаа

08/09/2026

Алан Камминг гурав дахь жилдээ дараалан “Эмми” хүртлээ

08/09/2026

Bad Bunny “Super Bowl”-ын хагас цагийн шоугаараа “Эмми” хүртлээ

08/09/2026

Селин Дионыг харахын тулд шүтэн бишрэгчид нь Парист хонож байна

08/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.