Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Энэ долоо хоногт гадаад орчны нөлөөллөөс болж бие тавгүйтэж магадгүй. Гадаад орчинд тохируулж амьдралын хэв маягаа өөрчил.Сэтгэл болон бие махбодийн хэт ачаалал авахаас зайлсхий. Дархлаа муудаж, өвчин хүрэх магадлалтай. Ихэнх хүмүүс амрахыг хүсэвч ажил хэрэг улам бүр оволзсоор байх болно. Бүхнийг амжуулахын төлөө зүтгэвч ямар ч гэсэн амрах хэрэгтэй. Гэр бүл бүгдээс дээгүүр тавигдана. Гэр бүлийн аз жаргалд хүрэх замд туулах саад бэрхшээл олон тулгарна гэдгийг хүлээн зөвшөөр. Хамгийн гол нь өөрийн тань хувьд үнэ цэнэтэй зүйлээ л бүгдээс илүүд үзэж сур. Дотны хүмүүстэйгээ эелдэг зөөлөн харилцаж, өөрийгөө шинээр нээж харуул. Дасгал хөдөлгөөн сайн хийж шингэн сайн уу. Архи, спиртийн төрлийн ундаануудыг бага хэрэглэх нь тохиромжтой. Эрүүл амьдралын хэв маягыг судал. Шинэлэг санаа бодлыг хүлээн авах чадвар өндөр байна. Нөлөө бүхий хүмүүсийн анхаарлыг өөрийн үйлдлээр татаж чадна. Олдсон боломжийг бүү алд. Хайр сэтгэлийн асуудал дээр биеэ барьж, цухалдуу байх нь алдаа болно. Таны зөн билэг ч чадвар илэрнэ. Таны төрөлхийн зөн тод байна. Тиймээс өөрийн зөн совиндоо анхаарлаа хандуулж үйл хөдлөлөө хий. Мэргэжлийн ажлын хүрээнд амжилт олно. Сэтгэл хөдлөл аливаа амжилтанд саад болно. Таны хүсэл тэмүүлэл оргилж байгаа ч эрч хүч төдийлөн илрэхгүй. Хийсвэр хүсэлдээ хэт их автсанаас гэнэт дүрсхийн уурлаж, санаа сэтгэл тань тавгүйрхэх болно.
ҮХЭР
Энэ долоо хоногт од эрхэс ойр дотнын хүмүүс тань тусална гэж зөгнөж байна. Харин дарга удирдлага эсвэл албан түншүүдтэй харьцахад хүндрэл гарна. Биеэ барих чадвар дутагдсанаас болж ажилдаа ихээхэн эрч хүч зарцуулна. Амьдралаа өөрчлөх оролдлогоо хийнэ. Өөрийгөө чадна гэдгээ баталж сэтгэлийн таашаал хүртэх нь таатай байх болно. Шинээр бүтээх бүхий л үйлдлийг од эрхэс дэмжинэ. Тэвчээртэй байгаарай. Шинэ салбарт хүчээ үзэх хэрэгтэй. Энэ үед амжилт олох магадлал өндөр байна. Бусадтай харьцаа тогтооход хүнд байна. Хэрвээ та байр сууриа өөрчлөхөөр шийдсэн бол бусад хүмүүс нөхцөл байдалтай хэрхэн харьцаж байгааг анхааралтай ажиглаж, судал. Харилцаандаа хэрэгтэй зөвлөгөөг анхааралтай сонс. Хийж гүйцэтгэхэд төвөгтэй үүрэг даалгавар ирнэ. Энэ бүхнийг даван гарвал та ажил дээрээ амжилт гаргана. Нэр хүнд ч өснө. Удаан хугацаанд авахыг хүссэн ямар нэгэн үнэт зүйлсээ худалдан авахад тохиромжтой үе. Хэтэрхий хямгач бүү загна. Орлогодоо тохируулан зарцуул. Долоо хоногийн сүүл рүү хамтын ажиллагаанд гэрээгээ баталгаажуулах хэрэгтэй. Түншүүдийн цагаа олсон тусламж, эрч хүч нь танд мэдэгдэхүйц тус дэм өгнө. Аз сорьсон үйл ажиллагаанаас хол бай. Хялбар аргаар олсон мөнгөө түргэн үрэн таран болох байх. Эрүүл ухаанаар санхүүгийн байдлаа удирдвал байдал харьцангуй тогтвортой байна. Нийгэмд эзлэх байр сууриа бэхжүүлэхэд нөлөөлөх хүмүүс танилын хүрээлэлд тань бий болно. Ажил хэрэг болон хувийн харилцааны саналаас аль алинаас нь бүү татгалз. Тэгвэл та хожих болно. Гэхдээ хэт түрэмгий саналаас татгалзах эсэхээ та өөрийн мэдрэмжээр шийд. Ойр дотнын хүмүүсийнхээ зөвлөгөөг сайн анхаар.
ИХЭР
Эрч хүчээ бэхжүүлэн, өөрийн олж авсан зүйлээ хамгаалах хэрэгтэй болно. Дотнын хүмүүстэйгээ холбоотой бай. Нөхцөл байдлыг ухаалгаар үнэлэхэд хүнд байна. Зөрчил, үл ойлголцол гэр бүлд тогтворгүй байдал авч ирнэ. Эерэг зүйлийн тухай дандаа бодох нь зөв ч бусдын гаргах хуурмаг хандлагаас болгоомжил. Хэн нэгэн таныг хуурахаар оролдож болох юм. Хэрэв чухал баримт бичиг дээр гарын үсэг зурах шаардлага гарвал хуулийн мэргэжилтнээс зөвлөгөө ав. Санхүүгийн тогтвортой байдал гаднын нөхцөл байдлаас хамаарна. Боломжоо бусдад булаалгахаас хамгаалах шаардлага үүснэ. Үүрэг даалгавраа ганцаараа биелүүлэх сонирхолтой байсан ч багийн ажилд нэгдсэн нь танд өлзийтэй болохыг од эрхэс зөвлөж байна. Гэхдээ зарим үйл явдал таныг ямар нэг хувийн амжилтаа бусдаас хамааралгүй гэдгийг батлахыг шаардаж болзошгүй. Бүх харилцаандаа эрүүл ухаанаар хандаж, үйл ажиллагаандаа бодит байдлыг оруулж ирэх хэрэгтэй. Аливаа зүйлийг урьдчилан муугаар төсөөлдөг санаа бодлоосоо салахыг хичээ. Таны эрүүл мэнд сэтгэл санааны байдлаас шууд хамаарна. Долоо хоногийн сүүл рүү янз бүрийн үзэл бодлыг аль аль өнцгөөс судлан харж, зарим үйл явдал дээр биеэ барьж байх нь зүйтэй гэдгийг од эрхэс танд зөвлөж байна. Идэвхтэй амьдарч, хуримтлуулсан туршлагаа бусдад хуваалцах нь эргээд сайхан боломжийг танд олгоно. Зугаа цэнгэлд зориулах цагийн хуваариа өөрчил. Хэдийгээр та бүх зүйлийг өөрөө хийх дуртай байсан ч хэн нэгний дэмжлэгийг авахаас татгалзах хэрэггүй. Бүх зүйл сайхан болох болно. Яарч сандрах хэрэггүй. Хэрвээ таны бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдвал ямар ч асуудал гарахгүй.
МЭЛХИЙ
Энэ долоо хоногт ажлаа солих гэж байгаа бол ээлтэй байх магадлалтай. Амьдралдаа шинэ өөрчлөлт гаргахад анхаар. Өмнөө бодит зорилго тавь. Тооцоо сайтай хүмүүс хүсэл мөрөөдлөө биелүүлж чадна. Таны санаа бодол тогтворгүй байна. Өөрт оногдсон ажил хэргийг шуурхай шийдвэрлэ. Бусдыг сонсож, хүлээцтэй байдлыг гарга. Улс орны хэмжээний эдийн засгийн хямрал, ээдрээтэй нөхцөл байдлаас болж санхүүгийн асуудалд орж магадгүй. Хууль зөрчсөн асуудалд орооцолдохоос зайлсхий. Өөрийн хийж буй үйлдлүүдээ эрүүл ухаанаар дүгнэж цэнэ. Нөхцөл байдлыг өөрийн хүслээр өөрчилнө гэж найдаад хэрэггүй. Таны сэтгэл санааны бат бөх байдлыг шалгах үйл явдал тохиолдоно. Энэ сорилтыг нэр төртэйгөөр даван туулж чадсан хүн хувийн амьдралдаа өмнө гаргасан алдааныхаа төлөө уучлал хүлээн авч чадах болно. Мэргэжлийн чиг хандлага хүчтэй байх тул зөвхөн энэ чиглэлдээ хамаг эрч хүчээ зориулах болно. Долоо хоногийн сүүл рүү хойшлуулсан ажил хэргээ хийх хэрэгтэй. Бизнесийн хамтрагч болон албан түнштэйгээ таагүй харилцаа үүсгэх нь таны сэтгэлийг маш ихээр үймүүлж болно. Гэвч амархан ажил хэрэг гэж байхгүй тул эрсдэл хүлээх эр зориг бага ч болтугай хэрэгтэй. Гэхдээ мухар сүсэг бишрэлтэй холбоотой ямар нэгэн тэнэг зүйлд итгэх гэсний хэрэггүй. Удирдан зохион байгуулах чадвар болон дайчин зан чанараараа олон зүйлийг сайн тал руу нь өөрчлөх чадвартай байна. Энэ цаг үед танд найдвартай хамтрагч хэрэгтэй. Хувийн бизнест таатай нөхцөл бүрдэнэ. Уран бүтээлч хүмүүсийн бүтээлч хандлага нэмэгдэнэ. Улс төртэй холбоотой хүмүүс ч байр сууриа өсгөж чадна.
АРСЛАН
Долоо хоногийн эхээр уран бүтээлч хүмүүст дотоод мэдрэмжээ гайхалтай нарийн гаргахад од эрхэс сайнаар нөлөөлнө. Ажигч гярхай байдал, нарийн уран мэдрэмж тань хүмүүстэй ойлголцоход тус болно. Энэ үед хийж байгаа үйлдлийнхээ учир шалтгаан, үр дагаврыг урьдчилан төсөөлж үз. Өмнөх алдаанаасаа суралцахын оронд амьдралын бэрхшээлүүдийг урсгалаар нь хүлээж авах хандлага гаргаж болзошгүй. Амьдралд хүлээцтэй, итгэлтэй хандаж сурвал цаг хугацааны урсгал амар тайван болно. Ашиг хонжооноос өөр зүйл боддоггүй хүмүүсийг өөртөө бүү ойртуул. Харин долоо хоногийн дундуур шинээр ажил эхэлсний хэрэггүй. Дуусаагүй байсан төслүүдээ гүйцээхэд анхаар. Бодит үр дүнгээ гаргаж, хэрэггүй санаа бодлоо таягдан хая. Санааг зовоож байгаа зүйлээ өөрийнхөө итгэдэг хүндээ уудлан ярь. Асуудал тийм ч ээдрээтэй биш бол бусадтай хуваалцсанаар бараг хагас нь шийдэгдсэн юм шиг санагдаж болох юм. Долоо хоногийн сүүлээр та амрах боломж өгөх олон нийтийн арга хэмжээнээс татгалзах хэрэггүй. Дотнын хүмүүсийнхээ тав тухтай байдалд анхаар. Аль болох эерэг дулаан уур амьсгалыг эргэн тойрондоо түгээ.
ОХИН
Энэ долоо хоногт олон нийтийн арга хэмжээнээс та эрж хайсан өөрийн зорилгыг тодорхойлох зүйлийг олж харна. Ажлын ачаалал авах, хариуцлагатай шийдвэр гаргах зэргээс зайлсхий. Гэхдээ аж ахуйн ажлыг даруй шийдвэрлэх шаардлага гарах тул таныг багагүй ядрааж, уйтгартай болгоно. Хэт ачаалалтай ажиллах шаардлага гарвал гарах үр дүнг сайн бод. Зарим ажил таныг огт амраахгүй хир нь үр дүн муутай байх тул бүүр стресст оруулна. Өөрийгөө сэргээх зүйл сэдэж олоорой. Амьдралын энгийн зүйлээс ч баяр баяслыг мэдэрч болно. Удирдах шатны дээд байгууллагад хандахад таатай. Зарим санаа зовоосон ажил таныг тавгүй болгох бололтой. Харин шинжлэх ухааны чиглэлийн нарийн мэргэжлийн ажил хэрэгт таатай боломж гарна. Түншүүдтэй харьцах харьцаанд хүндрэл гарах магадлалтай. Албан тушаалын төлөөх өрсөлдөөн ихэснэ. Эрсдэл ихтэй ажил хийх үед сайн үр дүн гарч мэднэ. Гэхдээ од эрхсийн зарим дохио бүрхэг хоёрдмол байгааг үргэлж санаж яв. Харин гэр бүлд харилцан ойлголцол сайн байх бололтой. Цагаа дэмий бүү үр. Өөрийн боломжоор хөгжилд, амьд бүхнийг хайрла, амьдралд баярлан таларх. Өр бүү тавь. Санхүүгийнхээ асуудлыг өөрийн хүчээр шийдвэрлэхийг хичээ. Аминч үзэл, тэвчээргүй зантайгаа тэмцэж чадвал та ихийг олж мэднэ. Долоо хоногийн сүүл рүү ажлын эрч хүч буурах бололтой. Энэ нь таагүй байдлыг авч ирнэ. Хамтран ажиллагсад ба ойр дотнын хүмүүсийнхээ хувийн асуудалд хэт оролцохгүй байхад анхаар. Зөв амьдрах дэглэм баримталж, мөргөл бясалгал хийх талаар бодож үзээрэй. Архи тамхи болон муу энергитэй хүмүүсээс хол бай. Гэр бүл болон эцэг эхдээ цаг зав гарга. Хүүхдийн зөв хүмүүжил танд баяр баясгалан авч ирнэ. Та чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсэж шулуун шударга байх боловч зарим үед ойр дотнын хүмүүстээ үнэнийг хатуу хэлэхээс болгоомжил. Амьдралын нэгэн хэвийн нөхцөл байдлаас түр холдох нь үр ашиг авчирна. Зөн билгээ сайн сонсвол та илүү эрч хүчтэй нэгэн болж хувирах боломж бүрдэнэ.
ЖИНЛҮҮР
Энэ долоо хоногт буруу шийдвэрээс болж санхүүгийн байдал таагүй болж магадгүй байна. Төлөвлөсөн ажлаа биелүүлэх үед нэр нөлөөтэй удирдах албан тушаалтны дарамт ихэснэ. Ужиг болсон асуудал сэдэрвэл томоохон хэрүүлийн алим болох бололтой. Шинэ ажил эхлэх болон өөртөө ажил үүрэг нэмж авах хэрэггүй гэж од эрхэс сануулж байна. Өөртөө итгэлтэй байхын тулд гэр бүл тань танд үргэлж тусалж найдвартай ар тал болно гэдгийг мэдэж байх шаардлагатай. Санаачилгатай хүмүүст таатай сайн мэдээ ирнэ. Ямар нэг зүйл худалдан авах эсвэл ирээдүйдээ хэрэглэх мөнгө хадгалах зэрэг энгийн хэрэгцээгээ та төвөггүй удирдана. Харин алс холын зорилгод нийцэх шийдвэр гаргах бол аль болох бүгдээрээ зөвлө. Гаднаас санаачилга ирэхийг бүү хүлээ. Өөрөө санаачилгыг гартаа авч, ямар нэг ажлыг удирдан зохион байгуул. Хичээл зүтгэл дундаас таны ямар нэг төрөлхийн авьяас тодорч урам зоригтой болно. Залуу хосуудын дунд үл ойлголцол гарах магадлалтай. Хайртай хүнээ гомдоовол ахин сэргэхгүй байж мэднэ. Иймээс хэлэх үг хийх үйлдлээ сайн бодоорой. Долоо хоногийн сүүл рүү биеийн дархлаа муудах нигууртай байна. Өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах талаар сайн анхаар. Ажил дээрх алдаа нь үйл ажиллагааныхаа зорилгоос шантрахад хүргэж магадгүй байна. Хууль, шүүхийн үйл ажиллагаанаас зайлсхий. Хөнгөн хийсвэр сэтгэлгээнээс болж жинхэнэ үнэнийг алдаж магадгүй. Өөрийн зөн билигт шууд итгэлгүй өнгөрсөн түүхээ эргэн хар. Гэр бүлтэйгээ ойр байх, найз нөхөдтэйгээ зөвлөлдөх зэргээр сэтгэл санаа тайван байх орчинд цагийг өнгөрүүл. Сэтгэл зовоосон асуудлууд удахгүй шийдэгдэнэ. Хосуудын хооронд мөнгө хөрөнгө болон хий хардалтаас болж үл ойлголцол үүсэж магадгүй. Өөрийгөө ил тод илэрхийлэхээс бүү цааргал.
ХИЛЭНЦ
Энэ долоо хоногт ажил хэрэгт ч хувийн амьдралд ч үр дүнтэй байна. Санхүү мөнгөний асуудал хэвийн болно. Чухал үйл ажиллагаагаа хийж амжуул. Өрсөлдөгч нарын үйл ажиллагаагаа бэхжүүлэх оролдлогыг саатуулж чадвал онцын саад бэрхшээлгүй байх болно. Архаг хууч өвчтэй хүмүүс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, эмчилгээ хийлгэ. Ажил хэргийн маргаанд оролцох бол сэтгэл хөдлөлөө барьж бай. Таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Ажлын саад бэрхшээлээс айх зүйл байхгүй. Өөрийн туйлбартай, ажил хэрэгч чанараа харуул. Олны хөл үймээн таны хийхээр төлөвлөсөн ажлыг үгүй хийнэ. Та үүнд бухимдах хэрэггүй. Таагүй уур амьсгалд орсон ч бусадтай муудалцахгүй байхыг хичээ. Гаднын нөлөө орж ирэх үед хорон муу санаатай байж болохгүй. Од эрхсийн нөлөө таныг төрөлх зан төлөвийг ивээнэ. Муу нөхцөл байдалд орвол битгий бухимд. Бусдыг өөртөө татахыг ч бүү оролд. Аливаа үйл явдалд янз бүрийн учир шалтгааныг аль болох хольж хутгахгүй байхыг хичээгээрэй. Ажил хэргээс болж гэр бүл, дотнын хүмүүстээ зориулах цаг хугацаа олдохгүй байсан бол засах цаг үе. Сайн найзууд амьдралд тань овоорсон нэмэлт ачааг хөнгөвчлөхөд туслах болно. Өөртөө илүү нээлттэй байхыг зөвшөөр. Гэр бүлтэйгээ сайн харилцан ойлголцоно. Гэхдээ хайр дурлал ажил хэрэг хооронд нь зааглахгүй бол ус тос хоёр шиг эвлэхгүй байх болно. Үр хүүхэдтэйгээ зарим асуудал үүсгэнэ. Гэвч энэ нь өөрийгөө бүгдээс дээгүүр тавих хандлагаар шийдэх асуудал биш. Ганц бие хүмүүс таалагдсан хүнээ өөртөө татахыг хүсэж байгаа бол сонирхлыг сайхан зүйл бодож олоорой.
НУМ
Энэ долоо хоногт од гарагсын эрхшээлээр ажил хэргийн харилцаа тогтооход тааламжгүй байна. Аливаа гэрээ хэлэлцээр харилцан хүндэтгэл ба буулт хийх чадвараас хамаарч амжилттай болох эсэх нь тодорхойлогдоно. Чухал санхүүгийн асуудал шийдвэрлэх, гарын үсэг зурах зэргээс болгоомжил. Чухал асуудлыг шийдвэрлэх ч хийсэн ажлын үр дүн шууд гарахгүй. Бүү яар. Өвөрмөц арга хэлбэр эрхэлдэг ажил үйлчилгээгээрээ ашиг олоход тус болно. Харилцан ойлголцол хамгийн чухал үе. Мэргэжлийн үйл ажиллагаанд тааламжтай. Нарийн мэргэжлийн хүмүүс өөрийн авьяас чадвараа нээн илрүүлж, онцгой оюун ухаан арга туршлагаар дараагийн шатанд гарах боломж гарна. Таны гаргасан сайхан санаа аливаа үйл ажиллагааг дээшлүүлнэ. Хэн нэгэн танд авьяас чадвараа харуулахын тулд сайн хичээж байж магадгүй. Бусдын сайн чанарыг олж харахын тулд ухаалаг бас мэдрэмжтэй байгаарай. Гэр бүлд ойлгомжгүй харилцаа үргэлжилнэ. Зарим ажил хэргээ хойш нь тавьж, хувийн амьдралдаа цаг гаргахыг зөвлөе. Долоо хоногийн сүүл рүү идэвх зүтгэл сайтай байвал шилдэг хамтрагч болж чадна. Муу хандлагын эсрэг хэт их эрч хүч бүү гарга. Учрыг нь олж, сайн бодож тунгаа. Хэрвээ таны буруугаас болсон бол алдаагаа зас. Хийсэн ажлын үр дүн энэ үед эхнээсээ харагдана. Эхэлсэн ажлаа нэг чигт барьж, олон юм зэрэг оролдох хэрэггүй. Хувийн харилцаанд таны үг яриа, санаа бодлоо уран илэрхийлэх чадвар чухал үүрэг гүйцэтгэнэ. Ердийнхөөс илүү түрэмгий байж мэднэ. Дотнын хүмүүсээ бүү өөрөөсөө түлх. Юу хийх, ямар төлөвлөгөөтэй байгаагаа эхлээд хайртай хүнтэйгээ зөвлөлдөх нь зөв байна.
МАТАР
Энэ долоо хоногт үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө мөнгөө зарцуулахаас бүү татгалз. Тэдэнд цаг заваа зөв өнгөрүүлэх боломж гаргах хэрэгтэй. Цахим хэрэглээ, буруу зуршлаас аль болох хол байлгах арга ол. Та дур булаам харагдаж мэдрэмж сайтай байна. Удаан үргэлжилсэн их ачааллаас болж таны үйлдэл замбараагүй болж байна. Хийх ажлаа урьдчилан төлөвлө. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, сайн унтаж амар. Сэтгэл зүйн болон бие махбодын сэргээх засах эмчилгээний үр дүн өндөр байна. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүл. Өөрийн хоббигоо хөгжүүлэхэд таатай. Танд хөрөнгө оруулалтын эх үүсвэр бий болгох санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болно. Ажил дээр өөрчлөлт гарах магадлалтай. Гол зорилгодоо хүрэхийн тулд үйл ажиллагааны төрөл өөрчлөгдөж болох юм. Гол нь энэ бүхэнд та бэлэн байх нь чухал. Долоо хоногийн сүүл рүү ажил хэрэг ихээхэн хүчин чармайлт шаардах боловч олигтой үр дүн гарахгүй байж магадгүй. Таагүй мэдээ сонссоноор сэтгэл санаа тавгүйтэж, улмаар гэр бүлийн тайван амгалан байдлыг эвдэж мэдэх юм. Хэт илэн далангүй байх нь таны тухай буруугаар бодох бусдын сэтгэгдлийг улам бүр баталгаажуулна. Иймд өөрийнхөө зовлон жаргалыг өөртөө л үлдээ. Хэцүү байсан ч аль болох өөрийнхөөрөө чөлөөтэй амьдар. Гэр орондоо цэвэрлэгээ хийснээр амьдарч буй орчиндоо тайван байх боломжтой болно. Таны мэдрэмжийг од эрхэс өдөөх болно. Хайртай хүмүүстэйгээ нээлттэй, шударгаар харьц. Ардаа их зардал чирэгдэл үүсгэхгүй бол бололцоогоороо зугаалж цэнгэж болно. Энэ нь таны сэтгэл зүйн болон биеийн эрч хүч, эрүүл мэндийг гайхалтай болгоно.
ХУМХ
Энэ долоо хоногт ажил төрөлдөө хандах хандлагаа эргэн хар. Зөв үзэл баримтлалыг мөрдлөг болго. Энэ үед ямар ч гэнэтийн үйл явдал тохиолдож мэднэ. Сэтгэл хөдлөлөөр асуудалд хандалгүй, сайн мууг ялгаж чаддаг байх хэрэгтэй. Зарим зүйл дээр амьдралын хувь төөрөгт итгэхэд алдахгүй. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөх болон түргэн цочир зан гаргах нь ажлаа хийхэд саад болж мэднэ. Эрүүл мэндэд тааламжгүй бол заавал шаардлагагүй уулзалт, ярианд оролцсоны хэрэггүй. Эсрэг хүйсийн хүнтэй харьцаа тогтооход бэрхшээл гарна. Хайрын харилцаанд тааламжтай боломж гартал түр тэвч. Энэ үед танд ирсэн зарим мэдээлэл худал хуурмаг байх хандлагатай байна. Та хүчтэй эсэргүүцэлд бууж өгч, сул дорой байвал гаднын хүмүүсээс хамааралтай болно. Шийдэмгий байж өөрийгөө хамгаал. Гэхдээ хэрүүл маргаанд хязгаартай оролц. Учир зүйн цаад сэдлийг ойлгон, ажил төрлөө зөв голдиролд оруулж өгөх хэрэгтэй болно. Та сэтгэл хөдлөлөө цэгцэлж, амжилт гаргахын тулд ажлаа хэрхэн зохион байгуулахыг ойлгоход өдөр тутмын ажил тус болно. Хамаатан садан, найз нөхөдтэйгөө харьцаж, хамтарч ажиллахад тааламжтай. Долоо хоногийн сүүл рүү өөрийгөө зөв илэрхийлж чадвал таны нэр хүнд өснө. Байр суурь бэхэжнэ. Нөхцөл байдлыг урьдчилан харж, өнгөрсөн үйл явдлын үнэн учрыг олж мэдэхийг хичээ. Төлөвлөсөн ажилд саад болох бүхнийг тойрч гарах эсвэл зайлуулахыг оролд. Соёлтой харьцаа, идэвхтэй шургуу байдал, санаачилга гаргах чадвар зэрэг нь гол туслагч болно. Од эрхсийн нөлөөгөөр сэтгэл зүйн төлөв хэлбэлзэлтэй байна. Ойр дотнынхондоо хайр халамж тавь. Хэт ядрах, сэтгэлийн хямралд орох нь эрүүл мэндийг муутгах магадлалтай байна. Хэт ачаалалтай байгаа хүмүүс ажлын алжаалаа тайлж амар.
ЗАГАС
Энэ долоо хоногт санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй болно. Орж ирсэн орлогоо бага гэж чамлах хэрэггүйг сана. Хамт олныхоо хайр хүндэтгэлийг хүлээхийн тулд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Залуу хүмүүс ирээдүйн ажил мэргэжлээ сонгох гэж байгаа бол шинэ мэдээ, шинжлэх ухааны нээлт судлах нь их тус дэм болно. Хувийн ур чадвараа нээх үзүүлэх цаг үе. Хамтрагч нартаа чадварлаг байдлаа мэдрүүл. Нэр хүнд сайн байвал таны гаргасан саналыг хүлээн авахад бэлэн байна. Шинэ төлөвлөгөөнүүдээ хэрэгжүүлэхэд бэлэн болго. Хэрвээ та хувийн харилцаандаа сайн сайхан бүгдийг хүсэж байгаа бол амьдралынхаа хамгийн чухал зүйлд анхаарлаа хандуулах цаг болсон байна. Хэдий их ажилтай ч өөрийн гэр бүлд анхаарлаа хандуулахгүй орхигдуулж болохгүй. Та ажлаас болж санаандгүй үг үйлдэл гаргаж болохгүй. Энэ нь гэр бүлийн уур амьсгал болон үр хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж болохыг ойлго. Ойр дотнын найзын зөвлөгөө таныг баярлуулж магадгүй. Бусдын магтаал шүүмжлэл алийг нь ч тайван хүлээж аваарай. Долоо хоногийн дунд үеэс хойш чухал шийдвэр гаргах гэж яараад хэрэггүй. Өөрийн боломж нөөцөө хэтрүүлж үнэлэх эсвэл сохор азад найдаад хэрэггүй. Харин ажил хэрэгч хандлагыг од эрхэс ивээнэ. Мөн багийн ажиллагаа болон нэр нөлөөтэй хүмүүстэй хийх уулзалт зэрэг нь амжилттай байна. Гаргасан төлөвлөгөөнд хэрэгтэй өөрчлөлтийг цаг алдалгүй хэрэгжүүлэх үе. Нөхцөл байдалд зөв дүн шинжилгээ хий. Ихэнх хүмүүс ажилдаа бүрэн дарагдаж, үүрэг хариуцлага нь улам нэмэгдэх бололтой. Бие даасан өөртөө итгэлтэй хүмүүст татагдана. Ирээдүйг сайн сайхан болгох хөрөнгө оруулалтад анхаар. Хайр сэтгэлийн харилцаанд зөрчил гарна. Хувийн амьдралдаа зарцуулах цаг зав бараг гарахгүй бололтой. Гэхдээ хайртай хүнтэйгээ харилцаагаа сайхан болгох зүйл төлөвлөхөд саад болох бүгдийг бүү тоо. Эрсдэлтэй байх боловч та шийдэмгий бус зангаа мартсан нь дээр байх. Бүтэлгүйтэх магадлал байсан ч итгэл найдвараа алдаж болохгүй. Таны эргэн тойронд ялихгүй өөрчлөлт хэрэгтэй байж болох юм. Дотоод мэдрэмж, хүсэл мөрөөдлөө тайван орчинд сайн сонсоод үзээрэй.