Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Мэдээ»Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн концерт”-ыг найруулах багийг сонголоо
Мэдээ

Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн концерт”-ыг найруулах багийг сонголоо

Урлаг Урлаг26/05/2025Шинэчлэгдсэн:26/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан болж, Наадмын “Хүндэтгэлийн концерт”-ыг зохион байгуулах найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Д.Баярбаатарыг сонгож, баталлаа.

Хүндэтгэлийн концертыг “Алтан соёмбын аялгуут эгшиглэн” нэрээр Монгол түмний гайхамшигт өв соёл, бахархал омогшил, нүүдэлчдийн оюуны сэтгэлгээг харуулсан дуу, хөгжим, бүжгийг нэгэн дор дуурьсах, өвөрмөц онцлог бүхий шинэ техник технологийн дэвшилд тулгуурлан, уламжлал шинэчлэлийг хослуулан толилуулах юм.

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа:

  • Наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд ашиглах тайзны зохион байгуулалтад анхаарч, үзэгчид, бөхчүүдэд саад болохгүй, зөөж буулгахад хялбар, хөнгөн, автомат, аюулгүй, шинэлэг байхаар шийдэх
  • Үндэсний их баяр наадмын нээлт хаалтын арга хэмжээг шууд дамжуулах, сурвалжлах, хурдан морины уралдааныг дамжуулах хэвлэл мэдээллийн байгууллагуудыг зохион байгуулалтад оруулж эртнээс бэлтгэл ажлыг хангах
  • Наадмын нээлт, хаалтын тасалбарын үнийг шийдэж, гадаадын жуулчид, үзэгчдэд худалдаалах товыг эргэн танилцуулах,
  • Хурдан морины сэрвээ хэмжих төхөөрөмжийг ойрын хугацаанд туршиж танилцуулах,
  • Үндэсний их баяр наадмаар амжилт гаргасан бөх, хурдан морь, унаач хүүхэд, сур, шагайн харваачдад олгох шагналыг үнэ цэнтэй, агуулга бүхий болгох тал дээр анхаарах
  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар үйлчилгээ, ногоон зүлэг дэвсэх ажлыг чанартай гүйцэтгэж, наадмын нээлт хаалтын үйл ажиллагаанд бэлтгэж байгаа уран бүтээлчдийг бэлтгэл сургуулилт хийх боломж нөхцөлөөр хангах
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороод болон Нийслэл, Сангийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, бусад байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж 6-р сарын 15 гэхэд эхний үзлэгийг хийхийг салбар хороодын дарга, гишүүдэд даалгалаа.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Мэдээ Урлаг

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

07/07/2025
Мэдээ Урлаг

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

07/07/2025
Мэдээ Урлаг

Наадмын нээлт, хаалтын ёслолд 2500 гаруй уран бүтээлч оролцоно

03/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

А.Страдиваригийн урласан ховор хийл Японоос олджээ

08/07/2025

Монгол хамтлаг олон улсын фестивальд уригджээ

08/07/2025

“Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд нээлээ

08/07/2025

Криштиану Роналдугийн музей Хонконгод нээгджээ

08/07/2025

Д.Алтанхуяг: Төрийн концертод орохгүй гэл үү, битгий ор. Монгол Улс авьяастнуудаар дүүрэн

08/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.