Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Чингисийн чулууны бичиг” хөшөөний 800 жилийн ойг тэмдэглэнэ
Өв соёл

“Чингисийн чулууны бичиг” хөшөөний 800 жилийн ойг тэмдэглэнэ

Урлаг Урлаг27/05/2025Шинэчлэгдсэн:27/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ жил “Чингисийн чулууны бичиг” гэрэлт хөшөөний 800 жилийн ой тохиож байгаа юм. Энэ ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Бээжин хотод болжээ.

“Чингисийн чулууны бичиг” нь 1225 онд худам монгол бичиг, монгол хэлээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгал бөгөөд өдгөө  ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитаж музейд хадгалагдаж байгаа билээ. Монголчууд Хорезм улсыг байлдан дагуулсан аян дайнаас буцах замдаа Эрчис мөрний эрэгт Их Монгол улсын ноёдын Хуралдай хуралдуулан өргөн дэлгэр хурим найр хийх үеэр Есүнгэ /1190-1270/ мэргэн 335 алд газарт бай харван оножээ. Түүний энэхүү хосгүй мэргэн харвасан алдрыг нь дуурсган хөшөө дурсгал босгосон нь хожмоо “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршжээ. Бичээсийн тэргүүнд Чингис хааны нэрийг мөр тэтгэн бичсэн тул “Чингисийн” хэмээн нэрлэжээ.  Түүхэнд “Чингис хааны өмнө Мухулай анд мэхийж ” Таны ач Есүнхэ 335 алд газарт харваж түрүүлэв” гэхүйд их хаан ” Ач Есүнхэгийн мэргэн сум намайг тэнгэрт хальсан Хасар дүүтэй минь учруулав. Миний дүү Хасар төрийн их бичгийг зохиолгож, бичиг эрдмийг дэлгэрүүлсэн билээ. Би дүүгээ мартахыг шахжээ. Монгол Улс үүнийг мартаж болохгүй. Түүний хүү, миний ач дүү Есүнхэгийн 335 алд газарт харваж түрүүлсэн алдрыг эмтэршгүй бөх чулуун дээр элшгүй эрдэнэ монгол бичгээр сийлэн мөнхжүүлсүгэй” хэмээдэг.

Ойд зориулсан хурлыг Хятадын Монгол хэл бичгийн нийгэмлэг, Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургууль хамтран зохион байгуулж, Хятадын их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, Моннголын талаас хорь гаруй судлаач оролцож сурвалж бичгийн судалгааны хүрээнд итгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Алтай нутгийн өв соёлын дээж “Агийн улаан хаан” баатарлаг туулийг хайлна

14/08/2026
Өв соёл Урлаг

Дэлхийн хамгийн том гэр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд бий

14/08/2026
Өв соёл Урлаг

Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв

12/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Николас Холт “Harry Potter” телевизийн цувралд нэгдлээ

15/08/2026

Өнөөдөр реппер Don Dior-ын төрсөн өдөр

15/08/2026

Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Бен Аффлек 54 нас хүрлээ

15/08/2026

Өнөөдөр Холливуудын шинэ үеийн хамгийн тод оддын нэг Женнифер Лоуренсын төрсөн өдөр

15/08/2026

Сэвжидийн Сүхбаатарын нэрэмжит “Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдаан болно

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.