Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг “Эгшиглэнт Цэцэрлэг” тоглолтоо толилуулна
Үзвэр

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг “Эгшиглэнт Цэцэрлэг” тоглолтоо толилуулна

Урлаг Урлаг02/06/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Морин хуур” наадмын хошой шагналт, хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэцэрлэгийн “Эгшиглэнт Цэцэрлэг” уран бүтээлийн цэнгүүн зургадугаар сарын 6-ны 19:00 цагт болно.

Соёлын төв өргөөнд болох уг цэнгүүнд Ардын жүжигчин А.Долгор, С.Ганзориг, Гавьяат жүжигчин У.Далантай, Ө.Уянга, Ч.Мөнх-Эрдэнэ, О.Хүрэлбаатар, Т.Батсайхан, дуучин Т.Дэлгэрмөрөн, Г.Эрдэнэтунгалаг, Л.Чулуунбаатар, Э.Төрмандах нарын дуучид болон “Ньюанс”, “Мотив” хамтлаг, ЦДБЭЧ, “Сүлд” чуулгын уран бүтээлчид оролцох юм.

Тус цэнгүүн нь түүний олноо толилуулж буй арав дахь тоглолт бөгөөд анхных нь 1999 онд “Сэтгэлд мөнхөрсөн ижий” нэртэй болж, түүнээс хойших бүх тоглолтоо хань, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Л.Гаваасүрэнтэйгээ хамтран хийж байжээ.

Монгол түмний сэтгэлд хоногшсон олон дууны дотроос тэрбээр “Сөрж болдоггүй тавилан”, “Ямархан азаар Монголдоо төрөө вэ”, “Хайрлаарай”, “Тэнгэрийн бүсгүй”, “Зүүдний амраг”, “Хүлээсэн учрал”, “Ханьсахын жаргал”, Үерхлийн дуу”, “Ардын дуу шиг амраг”, “Монгол эгшиглэн” зэрэг 300 гаруй дууны ая бүтээжээ.

Ташрамд дурдахад, алдарт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын тодорхойлсноор Д.Цэцэрлэг нь язгуурын багш буюу урлагийн сургуулиудад 40 гаруй жил багшилж, улсдаа төдийгүй дэлхийд танигдсан олон алдартай уран бүтээлч төрүүлжээ. Тодруулбал, Гавьяат жүжигчин, дуучин Д.Ширмэнтуяа, Х.Болормаа, Ө.Уянга, Т.Батсайхан, Л.Болдбаатар, Г.Ариунбаатар, дуучин Г.Эрдэнэтунгалаг, Э.Чулуунчимэг, Б.Болд, Х.Мөнгөнцэцэг болон Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Н.Халиун, Б.Бат-Эрдэнэ, Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбат гэхчлэн шавь нарыг нь дурдаад дуусашгүй бахархалт нэгэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзвэр Урлаг

“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Төв талбайд зохион байгуулагдана

06/07/2026
Үзвэр Урлаг

 Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр

03/07/2026
Үзвэр Урлаг

“Аясахуй” тоглолтод хүрээ цам, ятга, төгөлдөр хуурын гайхамшигт аялгуу нэгэн тайзнаа эгшиглэнэ

29/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женни Европын хоёр том наадмыг тэргүүлсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

06/07/2026

Мадонна “Confessions II”-оор дахин тэсрэлт хийлээ

06/07/2026

Монголын тайз, дэлгэцийн гурван “акул” Ардын жүжигчид болов

06/07/2026

“The Parent Trap” киноны үргэлжлэл хийгдэж магадгүй

06/07/2026

АНУ-ын загвар өмсөгч Родригес Венесуэлийн газар хөдлөлтөд нас баржээ

06/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.