Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Зурхай, Цаг агаар»Ордуудын зургаадугаар сарын зурхай
Зурхай, Цаг агаар

Ордуудын зургаадугаар сарын зурхай

Урлаг Урлаг02/06/2025Шинэчлэгдсэн:02/06/2025Сэтгэгдэл байхгүй17 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ордуудын зургаадугаар сарын зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Энэ сарын эхээр ажлын арга барилаа өөрчилбөл амжил олно. Та хэдий их мэдрэмжтэй байна төдий чинээ байр суурь тань бэхжих болно. Орчин нөхцөлөө солих шаардлагатай болно. Үнэхээр таныг залхаасан ажлын байрыг ирээдүйдээ итгэх итгэл чинь тод байвал яаралтай орхи. Гэр бүлд асуудал үүсэж магадгүй. Таны санаа тавьсны ачаар бүх зүйл удахгүй байрандаа орно. Хүнд өгсөн амлалтаа биелүүлэхээс бүү татгалз. Найз нөхдийн харилцаанд үүссэн үл ойлголцлыг засах арга хэмжээг од эрхэс ивээнэ. Сарын дунд үед бодит үнэнтэй эвлэрэхийг таны зөн совин зөвшөөрөхгүй. Гэхдээ уян хатан байхыг хичээ. Ажил хэргийн яриа хэлэлцээрт цаг хугацаа ба эрч хүчээ зөв ашигла. Аливаа харилцаанд бодитойгоор хандаж нэг нэгийгээ ойлгож хүндэл. Ажил дээр хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Ажилдаа сайн анхаарч, сатааруулах оролдлогуудыг хараагүй мэт өнгөрөө. Бизнес эрхлэгч нарт үйл ажиллагаагаа өргөтгөх боломж гарна. Шинэ ажилд туршлага дутаж мэднэ. Хөрөнгө оруулалт хийх бол түншүүдийнхээ саналд анхаарал болгоомжтой ханд. Түншүүдтэйгээ бодит холбоо тогтоож хуучин асуудлуудаа нэг мөсөн шийдвэрлэ. Энэ сарын сүүлээр санаанд оромгүй хүнээс их хэмжээний тус дэм, үнэтэй санал зөвлөгөө авах боломж байна. Гэхдээ мэргэжлийн бус хүмүүсийн аман зөвлөгөөг хэт дагах нь тус болохгүй. Тайван амарч, дүн шинжилгээ хийх, хөндлөнгөөс ажиглах үе. Сэтгэлээр унахаас сэргийлж хэт хичээх хэрэггүй. Зарим хүмүүс хувь заяагаа сорихоор шийдэж их хүч чармайлтаар ч хамаагүй хүссэнээ авахаар тэмүүлнэ. Гэхдээ дотроо бүх зүйл сайнаар төгсөхгүй бол яах вэ гэдэг төсөөлөлтэй бай. Таны болгоомжгүй үйлдэл алдаа дагуулж байгааг сана. Тодорхойгүй төлөвлөгөөг хойш нь тавь. Чөлөөт цаг гарган идэвхтэй амарч зугаацахад таатай байна. Гэр бүлийн харилцаа тогтвортой болж энэ нь үр хүүхдүүдийн хүмүүжилд сайн тус дэм болно. Эрүүл мэнд сулрах тул эрүүл агаарт алхах хэрэгтэй. Нар, салхинд их явж, хангалттай унтаж бай.

ҮХЭР

Энэ сарын эхээр сонирхолтой санал хүлээн авах магадлалтай. Харин хувийн дур хүслээ буруу илэрхийлснээс болж од эрхсийн сайн нөлөөлөл эсрэгээрээ эргэж ч болно. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх шийдвэр нь танд сайн үр нөлөө үзүүлнэ. Өөрийн буруу зуршлаас болж дотнын хүнээ бүү хөндийрүүл. Хайр дурлал сорилттой учрах бололтой. Таны дэвшүүлсэн өвөрмөц санаа хүмүүст таалагдана. Ойр дотнын танилууд, найз нөхдөөс тусламж авч магадгүй. Сайхан саналаас бүү татгалз. Сарын дунд үед санхүүгийн эрсдэлтэй асуудалд хутгалдахаас зайлсхий. Хүссэн зүйлээ авах гэж улайрах хэрэггүй. Өмнөх өрөө хугацаанд нь төл. Санхүүгийн бодит дэмжлэг үгүйлэгдэнэ. Албан тушаал ахих өрсөлдөөнд цохилт ирнэ. Бусдад буруугаа чихвэл эвгүй байдалд орно. Ажил мэргэжлийн үйл ажиллагаанд ашиг сонирхолтой холбоотой зөрчил нэмэгдэж болзошгүй. Бизнес эрхлэгч нар шинэ ажил эхлэхээ түр хойшлуулах нь дээр. Мухардалд орсон ажлыг урагшлуулахын тулд нарийн төлөвлөгөө боловсруул. Энэ сарын сүүлээр мөнгө санхүүгийн асуудал дээр анхааралтай байвал орлого тань удахгүй өсөн нэмэгдэх болно. Хэт нэг талыг баримтлахгүй бол аз, амжилт ирнэ. Зөн совиндоо итгэ. Бусдын байр сууринд хэт автахгүй байхыг хичээ. Ихэнх хүмүүс хүнд байдлаас зөн билэг мэдрэмжээ зөв ашиглавал хурдан гарч чадна. Санамсаргүй үйл явдал ч байдлыг буруу тийш эргүүлж мэднэ. Төрөлхийн авхаалж самбаагаа ашиглаж мөнгө олох боломж үүсгэж чадна. Гэхдээ өөрийн бололцоог бодитоор үнэл. Хий дэмий цаг үрсэн, эрч хүч ихээр шаардах аар саар ажлаар оролдож болохгүй. Санамсаргүй тохиолдох явдалд сэтгэл хөөрлөөр хандахгүй байхыг од эрхэс зөвлөж байна.

ИХЭР

Энэ сарын эхээр нөхцөл байдлыг хянаж, шинэ өөрчлөлтөд болгоомжтой хандвал хувийн амьдралд ахиц гарах болно. Санамсаргүй алдаандаа бүү гутар. Нэгэнт үүссэн нөхцөл байдалд зохицож сур. Хэт шургуу дайрах нь таны ойр дотнын хүмүүсийг үргээж болзошгүй тул асуудлыг уужуу бодлоготойгоор шийд. Гэр бүлдээ анхаарал хандуул. Мөн ах дүүс, төрөл төрөгсдийнхөө хоорондын харилцаанд илүү ач холбогдол өгөөрэй. Үүрэг даалгавар биелүүлэх үед найз нөхдийн тусламж хэрэгтэй болно. Зайлшгүй хийх нөхцөлд байгаа ажлаа хэрэгжүүлэхийг хичээ. Эрсдэлтэй зүйлд азаа үзэх хэрэггүй. Хуучны түнш, ивээн тэтгэгч нартай учраа ололцох боломж гарна. Энэ сарын дунд үед олон хүн цугларсан газраас холуур бай. Үл таних хүмүүстэй хэрүүл маргаан бүү хий. Шинэ танилуудтай болгоомжтой харьц. Найз нөхөд сайн зөвлөгөө өгнө. Ажил хэргийн шинэ төсөл боловсруулж байгаа бол нөлөө бүхий хүмүүсээс дэмжлэг авна. Зээл авах талаар гэрээ хэлэлцээр хийх нь үр дүнтэй болно. Ажил хэргийн болон гэр бүлийн асуудлуудыг аль алийг нь амжуулах хэрэгтэй болно. Зайлшгүй бүгдийг нь хийх хэрэгтэй ч дараалалд оруулж эмх цэгцтэй ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол их ачааллаас болж ядарч ихээхэн уур уцаартай болно. Гэнэтийн маш сонирхолтой, магадгүй танд ашигтай хэд хэдэн үйл явдал болно. Боломжийг бүү алд. Гаднын нөлөөнд хэт автахгүйг хичээ. Чухал бичиг баримт бүрдүүлэхдээ анхаарлаа сайн төвлөрүүл. Энэ сарын сүүлээр мөнгө санхүүгийн тооцоонд алдаа гарч болзошгүй байна. Тулгамдсан асуудлаа хурдан шийдэхгүй бол таны сэтгэл улам шаналах болно. Хайртай хүнийхээ үг бүрийг анхааралтай сонс. Таны дотоод мэдрэмж өндөр байвал бусдыг ойлгоно. Бусдад зөвлөгөө тусламж өгөх бол далд мэдрэхүйгээ удирдлага болгох нь зохистой байна. Албан ажилтай холбоотой таагүй зүйл учирч магадгүй. Зарим асуудал анхнаасаа буруу хөл дээрээ боссон мэт санагдуулж дарамт өгнө. Аливаа өдөөн хатгалгад бүү авт. Ашиг хонжоонд шунавал үнэт зүйл тань үнэгүйднэ гэдгийг од эрхэс зөвлөж байна. Ажил хэрэг хэвийн явагдах боловч олон үйл явдал ээлжилж, амжилт амжилтгүй байдалтай холилдоно.

МЭЛХИЙ

Сарын эхээр шинэ арга барил сонгосон бизнесийн үйл ажиллагаанд өөрчлөлт нь бодит амжилт бий болгоно. Шаргуу зорилготой, урагш тэмүүлсэн байдал танд амжилт аз авч ирэх болно. Орлого зардлаа тохируулах нь санхүүгийн ирээдүйг тогтвортой байлгах чухал нөхцөл байна. Амьдралд тань боломжийн сайн өөрчлөлтүүд гарч зарим удаан хугацаанд түгшүүлсэн үйл явдал эергээр шийдэгдэх эхлэл тавигдана. Од эрхсийн тааламжтай нөлөөг хувь заяагаа сайн тал руу нь эргүүлэхэд ашигла. Хувь заяандаа өөрөө эзэн нь бай. Од эрхсийн байрлал танд таатай нөлөө үзүүлнэ. Шинэ өөрчлөлт нь орлого нэмэгдүүлнэ. Ирээдүйн ажиллах гол чиглэлээ олж авч мэдэх юм. Нарийн мэдрэмжээ сонсож чадвал дотно харьцаа сайн сайхнаар дүүрэн байна. Хайртай хүнтэйгээ зөрчилдсөн асуудлаа нааштай шийдвэл удахгүй бүх юм сайхан болно. Харин сарын дундуур бизнес эрхлэгч хүмүүс гаднын түнштэйгээ ирээдүйн ажил хэрэг дээр тохиролцох шаардлага гарна. Харилцан ойлголцол ажил хэрэгт тань санхүүгийн ашиг авчирна. Аливаа санхүүгийн үйл ажиллагаанд таагүй байдал илэрвэл шууд зогсоо. Цаг алдвал их алдагдалд оруулна гэдгийг анхаар. Та маш амжилттай ажиллах бөгөөд төлөвлөсөн бараг бүх зүйл бүтнэ. Ажил амьдралаа хир хүндэлнэ ирээдүй тань гэрэлтэй байна. Энэ үед хийсэн гэрээ хэлэлцээр танд амжилт ч орлого ч авч ирнэ. Сайн муу бүгдийг задлан шинжилж чадвал танд шинэ санаа төрж магадгүй. Итгэж байгаа хүнтэйгээ л ажил хэргийн яриа өрнүүлэх хэрэгтэй. Сарын сүүлээр ядаргаанд орох магадлалтай. Ямар нэг сөрөг сэтгэл хөдлөлд автан, өөрийгөө бүү зовоо. Од эрхэс таны бодол санаанд шинэлэг нөлөө ихээр тусгаж байгааг анхаарч байхыг зөвлөж байна. Хайртай хүнээ хэт захирах хүсэл илэрч магадгүй. Залуу хосууд харилцан бие биеэ сайн таньж байж цаашид хамтран амьдарч, гэр бүл болох эсэхээ шийдээрэй. Од эрхэс найз нөхдийн болон ажил хэргийн холбоог сорино. Үүссэн нөхцөл байдлыг ухаалгаар зохицуул. Аливаад тэвчээртэй бай. Хайр дурлалд үл ойлголцол удвал салалт хагацлыг авчрах магадлалтай байна. Гэр бүлийн асуудал ихээхэн цаг зав шаардах тул ажил хэргээ аль болох зохицуул. Зарим үед юу чухал болох, юуны төлөө яваа гэдгээ сайтар эргэцүүлэн бод. Өөрт эрхэм зүйлийн төлөө золиос гаргахаас бүү харамс.

АРСЛАН

Энэ сарын эхээр ялихгүй зүйлүүд дээр ч анхаарал болгоомжтой ханд. Баримталдаг чиг шугамаасаа хазайх хэрэггүй. Хамт олны эерэг дэмжлэг илүү хэрэгтэй байна. Амьдралаа сонирхолтой байлгахын тулд мөнгө үрэх эсвэл эрх чөлөөтэй байх хүсэл төрнө. Гэхдээ танд илүү дээр санаа байгаа бол тус хүргэж магадгүй. Үзэл бодлоо ил тод гаргах хэрэггүй. Эрүүл мэнд тань биеэ авч явах байдал болон амьдралын хэв маягаас багагүй хамаарна. Хайртай хосуудын хооронд үл ойлголцол гарна. Гадаад байдалд хэт ач холбогдол өгөх хэрэггүй. Ажил хэрэгч, уран бүтээлч сэтгэлгээтэй хүмүүсийн хувьд сайхан боломж гарч ирнэ. Таны дотоод сэтгэл зөрчилтэй байж магадгүй. Аливаад чин сэтгэлээсээ шударга хандах хэцүү ч энэ чанар муу зүйл биш. Сонголтоо зөв хий. Мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх санаа төрөх тул өөрийн хувь хүнийхээ хөгжилд мөнгө зарцуул. Сарын дунд үед бусдын нөлөөнд автагдаж мэдэх учир ямар нэгэн тодорхойгүй үйлдэлд хариу үзүүлэхэд бэлэн байх хэрэгтэй. Сэтгэл санаа тайван бус байж ямар нэг ширүүн авир гаргах магадлалтай. Хайрын харилцаанд та нөхөрсөг, романтик байдлыг гаргах хэрэгтэй байна. Гэр бүлийн бат бөх холбоог бодож хэрүүл маргаан бүү үүсгэ. Зөрчил маргаан нь ойр дотнын хүмүүсийн харилцаанд ихээхэн төвөг учруулна. Зөрүүд зангаа сайн хяна. Ажлын байран дээр ч хууль дүрмийг сайтар баримтлан ажилла. Хууль хяналтын байгууллага болон дарга удирдлагатайгаа харьцах харилцаанд таагүй хүндрэл гарна. Олон нийтийн оролцоотой ажил ихээхэн эрч хүч шаардана. Нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж сур. Албан тушаалд ахиц гарна. Эсвэл шинэ сонирхолтой ажлын санал ирнэ. Хамтрагч түншүүдийн хувь эзэмшлийн асуудал анхаарлыг тань татна. Хурц ухаан, гайхамшигтай зөн билэг чинь танд зорилгодоо хүрэхэд тусална. Уужуу сэтгэл, хүмүүсийг уучлах чадвар тань томоохон хэрүүл маргааныг тойрч гарахад тусална. Энэ сарын сүүл рүү зөв эхэлсэн хамтын ажиллагаа үр ашигтай байх болно гэдгийг од эрхэс зөвлөж байна. Албан болон амины ажил хэрэгтээ цаг заваа зөв хослуул. Гэр бүлийн харилцаанд ахуйн хэрэгцээнээс үүдсэн асуудал босож, таныг бухимдуулна. Энэ үед гэр орныхоо засварын ажлыг эхэлбэл бага цаг зарцуулан ихийг бүтээх болно. Хэрэгцээт зүйлсээ худалдаж авбал таатай. Хайрын харьцааг эд хөрөнгө, мөнгө санхүүгээр үнэлэх хэрэггүй. Гэр бүлдээ урьд өмнөхөөсөө ч илүү халамж анхаарал тавихаар хичээ.

ОХИН

Энэ сарын эхээр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд зээл авах шаардлага гарна. Хэрэггүй зүйлд мөнгөө бүү үр. Нууцлаг мэдээлэлд хууртахаас болгоомжил. Бүрхэг саналыг бүү хүлээн ав. Санамсаргүй зүйл тохиолдох магадлалтай. Хэд хэдэн чиглэлээр санаачилгатай ажиллах боломжтой. Ажил хэргийн ямар ч асуудлыг хойш нь бүү тавь. Таны төлөвлөгөөг хэн нэгэн буруутган няцаах үйлдэлд бэлэн бай. Бусдын бурууг үүрэх хэрэг гарвал эр зоригтой байхаас бүү хулчий. Зарим хүний мөс чанарыг шалгах үйл явдал тохиож болзошгүй. Сарын дунд үед яарсан үйлдэл нь эрч хүчийг тань хий дэмий үрж, алдаа эндэгдэл гаргахад хүргэх учраас биеэ сайн хянах хэрэгтэй. Бусдын явуулгаар нэр хүнд тань гэнэт унаж болзошгүй байна. Санхүүгийн алдагдал, томоохон зардал гарах эрсдэлээс зайлсхий. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийн тулд үзэл бодол нэгтэй хүмүүстэй хамтран ажиллах боломжийг сайн ашигла. Нарийн мэргэжлийн хүмүүс чухал судалгаандаа ямар нэг хөндлөнгийн нөлөө орохыг зөвшөөрч болохгүй. Алдаагаа зөн совингоороо мэдрэх боловч засахад хүнд байна. Хууль бус зүйлд бүү орооцолд. Санхүүгийн болон хуулийн асуудлыг шийдэхэд хүнд байна. Сэтгэл санаа тогтворгүйтэх, чухал ажилд хөнгөн хуумгай хандах зэрэг нь ажил хэрэг болон хувийн амьдралд сөргөөр нөлөөлнө. Энэ сарын сүүлээр хялбараар мөнгө олох гоё үгэнд хууртах магадлалтай. Хоосон мөрөөдөлд бүү авт. Мөрийтэй тоглоомд хөл алдвал хэцүүхэн байдалд орно. Хайр сэтгэлийн харилцаанд хөрөнгө мөнгө нөлөөлнө. Ашиг сонирхлын зөрчил далдуур байж болно. Төлөвлөгөөгөө өөрчлөх эсвэл ажлаа сольж магадгүй байна. Ямар ч дарамт болон түгшүүртэй байдалд бэлэн бай. Өмнө тогтоосон харилцаа чухал хэрэгцээтэй байх бөгөөд хувийн зорилго эрмэлзлэлээ биелүүлэхэд тань тус болно. Тавгүй байдлаа ойр дотнын хүндтэйгээ хуваалц. Таагүй зүйлийг дотроо хадгалаад байвал улам хямарна. Зарим үйл явдал таны тогтвортой байдлыг шалгах болно. Хувийн болон гэр бүлийн амьдралдаа гэнэтийн бэлэг авахад бэлэн бай. Од эрхсийн тохиол таныг бүтээлч байж, өөрийгөө эрж олох үйлдэлд идэвхтэй байхыг хүсэж байна.

ЖИНЛҮҮР

Энэ сарын эхээр худал мэдээлэлд хэт автах магадлал байна. Ойр дотнын хүмүүс, найз нөхдийн дэмжлэгийг хүлээн авна. Олны анхаарлыг татсан үйл явдал болно. Мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаар. Технологийн хувьсгал, хурдтай хөл нийлүүлэхэд цагаа заваа зарцуул. Ажил амьдралын хүрээлэлд шинэ өөрчлөлт гарах магадлал өндөр байна. Холоос ирэх мэдээ таатай өөрчлөлт авчирна. Сарын дунд үед танд атаархдаг хүмүүсээс болгоомжил. Таныг санамсаргүй учрал хүлээж байна. Хайр сэтгэл зам дээр тань тосох болно. Үл ойлголцол үүсгэхгүйн тулд ойр дотнын хүмүүстэйгээ нээлттэй бөгөөд ил тод холбоотой бай. Зугаацаж цэнгэх хүсэл төрөх боловч хэтрүүлэхээс болгоомжил. Гэр бүлд харилцан ойлголцох хэрэгтэй асуудал үүснэ. Хайртай хүнтэйгээ харьцаагаа бэхжүүлэх боломжийг алдахгүй байхыг хичээ. Од эрхсийн илгээсэн зөн билгийн ачаар санхүүгийн ажил хэрэг амжилттай болно. Та ямар ч нөхцөл байдалд орсон хамт ажиллагсад болон ажил хэргийн хамтрагчидтайгаа зөв ойлголцож чадвал тулгарсан асуудлыг шийдвэрлэх болно. Эрсдэлтэй үйл ажиллагаанд ялна гэж найдсаны хэрэггүй. Санаа нийлсэн найзуудынхаа хүрээнд өөрийн үзэл бодлоо бодит байдалд нийцэх эсэх талаар санал солилц. Энэ сарын сүүлээр таны үйл ажиллагаанд ямар нэг хязгаарлалт тавих гэсэн оролдлого мэдрэгдэнэ. Бусадтай бүү муудалц. Томоохон ажил хэрэг эхлэх гэж буй хүмүүс бүх зүйлийг нягтлан судал. Ирээдүйтэй санагдах шинэ ажил санал болговол эцсийн шийдвэрийг яаран бүү гарга. Ажил дээрээ таарамж муутай хүний түрэмгий хандлагад өртөнө. Таны зөв байсан ч тоолгүй, өмнөх ажлаа тайван хий. Мөнгөний зарцуулалтаа сайн хянаж бай. Удаан хугацаагаар төлөвлөсөн зүйлээ хэт чармайн хийх хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаарч зөв амьдрахад цаг зав гарга.

ХИЛЭНЦ

Энэ сарын эхээр зорилгодоо хүрэх хүсэлтэй хүмүүс өөрийн хувийн жаргалыг хойшлуулах сэтгэлийн тэнхээтэй бай. Олны танил болох боломж гарна. Санаандгүй үйл явдал нэр алдартай болгоно. Аль болох нээлттэй бай. Уран бүтээлч хүмүүст амжилт, онгод ирнэ. Од эрхсийн таатай нөлөөг хэт нэг загварт баригдалгүй амьдрал дээр буулга. Хайр дурлалын амьдралд өөрчлөлт гарна. Хол газраас хэн нэгнээс сайхан мэдээ сонсоно. Хайрын болзоо тааламжтай байна. Сарын дунд үед ажил мэргэжилдээ сайн хүмүүсийн эрэлт хэрэгцээ илт нэмэгдэнэ. Бүхий л асуудал санхүүтэй холбогдоно. Хөрөнгө санхүүгээ өсгөхөд анхаар. Танд орлогоо нэмэгдүүлэх боломж их байна. Банк санхүү болон хууль шүүхийн байгууллагатай холбоотой ажлаа хойшлуулах хэрэггүй. Арилжаа наймааг цаг үеийн нөхцөл байдлыг сайн тооцоолж хийж чадвал ашиг орлого олно. Сайн төлөвлөж мөн цагийг зөв зарцуулснаар та тооцсон ашгаа олох болно. Хайртай хосуудын харьцаанд бүрэн ойлголцол бий болно. Гэр бүлийн харьцаагаа шийдвэрлэх боломжийг бүү алд. Гэхдээ бүх зүйл амархан гарт орохооргүй байж магадгүй. Гэнэтийн нөхцөл байдлаас өөрийгөө хамгаал. Гэхдээ нэгэнт тулгарсан нөхцөл байдлаас бүү ай. Ажил хэргийн зөрчил маргаанд ухаалаг байж, бүдүүлэг зан гаргах хэрэггүй. Санамсаргүй танилаас болгоомжил. Энэ сарын сүүлээр ажлын асуудал дээр шинэчлэл хийх шаардлага гарна. Бүх зүйлийг цаг хугацаанд нь хий. Азад найдаж хайран цаг хугацааг бүү алд. Ажил тань таалагдахгүй, эвгүй уур амьсгалтай байдаг бол энэ ажлаа хурдан соль. Уран бүтээлч хүмүүст тааламжтай мэдрэмж ирнэ. Авьяас онгод тань таныг хөглөж туурвин бүтээх үнэтэй санаа олно. Танд илүү нөхцөл байдал санал болгосон амлалт ирнэ. Энэ үед та сонголтоо зөв хийж чадвал сэтгэл санааны тайвшралыг олно. Залуу хүмүүс сайхан дурсамж үлдээх хайр дурлалтай учирч болзошгүй. Тулгарсан нөхцөл байдлыг зөвхөн танд зориулсан од эрхсийн сайн бэлэг тэмдэг гэж эергээр хүлээн авч, өөрийгөө зоригжуул. Та ажил төрөл, албан тушаал дэвших явц амжилттай болно гэдэгтээ итгэ.

НУМ

Энэ сарын эхээр элдэв хэрүүл маргаанд оролцох хэрэггүй. Санаандгүй байдлаар буруутан болж мэднэ. Ажил хэргийн сэтгэл татам саналд ч болгоомжтой ханд. Эрүүл мэндээрээ дэнчин тавих зүйлд оролцох хэрэггүй. Албаны бичиг баримтаа сайн нягтлан шалгахгүй бол эвгүй байдалд орох магадлалтай. Татварын болон хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэх боломжтой. Ахуйн аахар шаахар асуудлаас болж ойр дотнын хүмүүстэй сөргөлдөж болзошгүй. Харилцан ойлголцол, итгэлцлийг тогтооход мэдрэмжтэй байдал тусална. Сарын дунд үед хөрөнгө оруулалт хэрэгтэй ч буруу алхам илүү их зарлага гаргах болно. Гаднын нөлөө сэтгэл зүйн хувьд хямралд оруулж болзошгүй. Төлөвлөсөн үр дүндээ хүрэхэд саад болж байгаа зүйлээс зайлсхий. Үйл ажиллагаагаа аль болох олон хүний нүдэнд өртүүлэх хэрэггүй. Эргэн тойрны үйл явдал таатай, таагүй олон нөлөө авчирна. Од эрхсийн чиг хандлага бие махбодын эрч хүчийг сулруулах ч сэтгэлийн тэнхээ тань саад бэрхшээлийг давах боломж олгоно.Үйл ажиллагаагаа хөгжүүлэхэд уян хатан, буулт хийх чанар шаардлагатай байна. Маргаан мэтгэлцээнд төвийг сахисан байр суурь баримталж буулт хийж чадвал хувийн төлөвлөгөө, зорилгоо биелүүлж чадна. Эрсдэлтэй алхам хийх бол эцэслэн шийдвэр гаргах хэрэггүй. Сарын сүүлээр таны зөн мэдрэмж зөв шийдвэр гаргахад тусална. Хэн нэгний магтаалын үг таны урам зориг, баяр баясгаланг нэмэгдүүлэх болно. Олныг хамарсан арга хэмжээнд санамсаргүй нөлөө бүхий хүнтэй таарах магадлалтай байна. Зөвлөгөө өгч чадах хүнтэй өөрт тулгамдсан асуудлыг олон талаас нь нухацтай ярилцаарай.. Та уужуу ухаан, даруу байдалтай байх нь нэр хүндийг өсгөж, байр суурийг сайжруулах болно. Гэхдээ асуудалд хэт бүү оролцоорой. Эрсдэлтэй, аз сорьсон үйлдэл бүү хий. Муу энергийн урсгал ойрхон байх магадлалтай.

МАТАР

Сарын эхээр мэдэрсэн аз жаргалтай холбоо нь ирээдүйн сайхан амьдралд гол нөлөөтэй шийдвэр гаргахад тусална. Орлогын шинэ эх үүсвэр олж магадгүй ч бусдын үгэнд орж, мэдэхгүй шинэ салбарт хөрөнгө оруулах үйлдэлдээ бодолтой ханд. Ажил хэргийн хамтрагчтайгаа тохиролцож чадахгүй бол бизнест таагүй байх магадлалтай. Бизнес эрхлэгч нарын борлуулалт буурснаас санхүүгийн байдал муугаар нөлөөлнө. Үүнд од эрхсийн тохиол болон гадаад хүчин зүйл давхар нөлөөлнө. Бага зэрэг тэвч. Удахгүй таны ажил хэрэг урагштай бүтэмжтэй болох болно. Ирээдүйд тус болох ивээн тэтгэгч, хамтрах хүн хайж байгаа бол тийм хүнтэйгээ учрах магадлалтай. Та амьдралын буруу хэмнэлээ өөрчлөх хэрэгтэй. Од эрхэс таныг эрсдэлтэй алхам, бодлогогүй үйлдэл хийхэд нөлөөлнө гэдгийг анхаар. Ахуйн хэрэгцээнд хэт их мөнгө үрвэл хувийн амьдралд дарамт нэмэгдэнэ. Сэтгэл хөөрлөө дарах хэрэгтэй. Журамгүй байдлаас болоод хайртай хүнтэйгээ харилцаа муудах магадлалтай. Таагүй байдлаас эерэг мэдрэмжээ ашиглан гарах бололцоотой. Гэвч өөрийн сэтгэл санааны ариун нандин байдлын тухай бодож үзэхийг од эрхэс зөвлөж байна. Харин сарын дундуур хайр сэтгэлийн романтик учрал ирж болзошгүй. Зарим гэнэтийн үйлдлүүд санаснаа биелүүлэхэд тань тус болно. Бусад хүмүүсээс хэт хараат байхаас зайлсхий. Гэнэтийн өөрчлөлтүүд ажлын төлөвлөгөөг нурааж, удаан хугацааны байр суурийг тань ганхуулж мэднэ. Мөн ажил хэрэгт дарамт учирч болох авч өөр хэн нэгэн хийх ёстой үүрэг даалгаврыг бүү хүлээн ав. Дарга, албан тушаалтантай зөрчилдөх хэрэггүй. Сэтгэл санаагаар унавал амьдрал улам доройтно гэж од эрхэс анхааруулж байна. Бусдын аз жаргалд чин сэтгэлээсээ талархаж сур. Эрүүл мэндээ хайрла. Хууч өвчин хүндэрч болзошгүй. Худал хуурмаг, түрэмгий үйлдлийн золиос болж болзошгүй тул нөхцөл байдлыг урьдчилан харж, түүнээс гарах хувилбарыг сонго. Сарын сүүлээр уран бүтээлч хүмүүс олны талархлыг хүлээнэ. Мөн санхүүгийн ажлыг төлөвлөх болон ажил хэргийн гэрээ байгуулахад тохиромжтой үе. Хол аялах, томилолтоор явах бол хойшлуулаарай. Төлөвлөсөн ажил бүтэлгүйтэх магадлалтай. Дарга удирдлага эсвэл ахмад туршлагатай хүмүүсийн дэмжлэгийг хүлээж авбал зорилгодоо хүрэхэд дөхөм болно. Хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх нь сайхан үлгэр дуурайл болно. Ганц бие залуус ганцаардаж суулгүй найз нөхдөө гэртээ урь. Гэр орондоо зориулан хэрэгцээтэй зүйлс худалдан авахад таатай.

ХУМХ

Энэ сарын эхээр өөрийн эрч хүчээ зугаа цэнгэлд бус чухал үйл ажиллагаандаа чиглүүлбэл амжилт ирнэ. Албан тушаал, нэр төр хөөцөлдөх хэрэггүй. Харин ажил мэргэжлээ солихыг хүсэж байгаа бол санаачилгатай байх үе. Судалгаа шинжилгээний ажил танд жинхэнэ сэтгэл ханамж авчрах бололтой. Сайн судалж амжаагүй салбарт чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Амьдралд таагүй үйл явдал авчрах шинэ холбоо үүсгэхээс болгоомжил. Мэхлэгдэж, хэл аманд өртөж магадгүй. Хов жив, элдэв шуугианаас чимээгүй салж явах чадвар таныг аврах бөгөөд эвийг сахих хүчин чармайлт тань үр дүнтэй байна. Сарын дунд үед өөрийн байр суурийг тодорхой болгоход илүү анхаар. Бусдын анхаарал тусламжийг авах шаардлагатай болж мэднэ. Таны амьдралд зарим аз дайрч магадгүй. Та бүх хүчээ дайчлан ажиллах ба бусдаас ч мөн тийм байдлыг шаардана. Хичээл зүтгэлийнхээ үр дүнд шагнуулж магадгүй. Ихэнх хүмүүс амьдралын идэвх, сонирхол ихтэй байх болно. Нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг ашигла. Ажил амралтыг зөв хослуулахгүй бол мэдрэлийн ядаргаанд орох магадлал бий болно. Хэт ядрах, толгой өвдөх зэрэгт хариу арга хэмжээ авах хэрэгтэй байна. Сэтгэл санаагаа өөдрөг байлгах шаардлагатай. Нийгмийн эмзэг хэсгийг хамарсан асуудалд нухацтай ханд. Хэлэх үгээ цэгнэ, тэгвэл бүх зүйл сайн сайхан болно. Бичиг баримттай холбоотой эмхлэх цэгцлэх үйлд амжилттай байх бололтой. Хайртай хүнтэйгээ ойр дотно байх боломжийг хай. Хайр дурлалын сайхан харилцаа сэтгэлийн таашаал авч ирээд зогсохгүй материаллаг байдлыг дээшлүүлэхэд тусална. Энэ сарын сүүлээр хуучны гомдлоо дотроо тээж, өш хонзон санах хэрэггүй. Өөртөө хэт итгэлтэй байдал эсвэл эзэрхүү байр суурь нь аливаа дотно харилцаанд саад учруулна. Өөрийн давуу чанараа хамтын ажиллагаанд саад болохоос болгоомжил. Зарим зүйлийг анзаараагүй мэт өнгөрүүл. Гэр бүлийн дотор амгалан тайван байдал бүрдвэл бие биетэйгээ бүрэн ойлголцоно. Хайртай хүн чинь шинэ үзэл бодол баримтлан, амьдралын хэв маягаа өөрчлөх бололтой. Амьдралынхаа зарчмыг шинээр өөрчлөхөд тохиромжтой. Эрүүл мэндэд таагүй байх магадлалтай. Од эрхсийн дэмжлэгээр зөн билэг өндөр байна. Ирээдүйн карьераа санхүүгийн үйл ажиллагаатай холбох талаар анхаар.

ЗАГАС

Сарын эхээр хүссэн амжилтад тань сайн нөлөө үзүүлэх уулзалт таныг хүлээж байгааг од эрхэс сануулж байна. Од эрхэс таныг хэчнээн ивээсэн ч амьдрал бол тэмцэл гэдгийг байнга санаж яв. Ганц бие эрчүүд хамаг бодол санаагаа хайр сэтгэлийн талбарт ялалт байгуулахад чиглүүлэх бололтой. Харин ахимаг насны хүмүүс аль болох тайван орчинд ном уншиж, хөгжим сонсох зэргээр алжаалаа тайлахыг хичээгээрэй. Мөнгө санхүүгээ зохицуулах шаардлага нэмэгдэнэ. Зарим хүмүүсийн хамтын бизнес бүтэлгүйтэж мэднэ. Санхүүгийн бүтэлгүй байдлаа засвал худалдаа наймаанаас ашиг олно. Од эрхэс ямар ч саад бэрхшээлийг сэтгэлийн хүчээр ялан дийлэхийг билэгдэж байна. Сэтгэл санаа өөдрөг байвал эрүүл мэнд ч сайн байна. Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн арга зам бол дэмий зүйлээс болж сэтгэлээр унахгүй байх явдал юм. Сэтгэл санаа амар тайван болгож чадвал биеийн эрүүл мэнд дээрдэнэ. Гэр бүлийн асуудал танаас багагүй хүч хөдөлмөр шаардана. Өөрийн ажил хэрэгтэй холбоотой асуудлуудаа сайн мэдэж байвал үйл ажиллагаа урагштай байна. Аливаа харилцаанд ухамсартай хандвал таны нэр хүнд өсөх болно. Сарын дундуур эрүүл амьдралыг хэвшүүлэх төлөвлөгөөгөө дагаж байхыг зөвлөж байна. Онц шаардлагагүй бол олон хүнтэй газар битгий оч. Албаны болон хууль хүчний байгууллагын хүмүүстэй харьцахдаа анхааралтай бай. Харин сарын сүүлээр хайртай хүмүүс муудалцаж болзошгүй байна. Хувийн харилцаанд итгэлцэл чухал цаг үе иржээ. Зарим ажлаа хойшлуул. Залуу хүмүүст шинэ ажилд орох боломж гарна. Өөрийн хувь заяанд талархаж, ажил хэргээ өөрчлөн зохион байгуул. Шинэлэг санаагаа орчин тойрондоо хэрэгжүүлбэл амжилттай байж чадна. Эрүүл мэнд хямарч болзошгүй. Хоол боловсруулах эрхтний ажиллагаа сул байна. Амжилт гаргах үед мөнгө сайн олох ч ажлын ачааллаа зохицуул. Хэт ядартлаа ажиллавал эрүүл мэндээрээ хохирох магадлалтай байна. Өөрийгөө нээж харуулах шинэ боломж таны өмнө нээгдэнэ. Мэдэхгүй чиглэлийн үйл ажиллагаанд оролцох болбол бүү эмээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/05/2025
Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

19/05/2025
Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

12/05/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Lilo & Stitch” 2025 оны хамгийн өндөр орлоготой хоёр дахь кино боллоо

03/06/2025

“Цэнгэлдэх” зуны хамгийн гайхалтай амьд хөгжмийн тоглолт болно

03/06/2025

Дуучин Б.Дэлгэрбаяр “Их Монголын эр цэргүүд” цомгоо гаргалаа

03/06/2025

“Stranger things” цувралын сүүлийн бүлэг дэлгэцэнд гарах өдрийг зарлалаа

03/06/2025

“Улаанбаатар биенналь”-ийг энэ сарын 6-20-нд зохион байгуулна

03/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.