Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг
Үзвэр

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

Урлаг Урлаг06/06/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Монголын урлагийн рок попын ертөнцөд нэгэн үед уран бүтээлээрээ ширүүхэн өрсөлдөж явсан хамтлагууд энэ удаа хамтарч, үзэгч, фенүүдээ уярааж, догдлуулж, дурсамжийг нь сэргээж, сэдрээхээр болоод байна.

Тэд бол хайрын дууны бэлэг тэмдэг гэж хэлэгддэг “Мотив”, “Нэгэн зүгт”, “Take off”, “Sync” хамтлагийнхан. Тэд маргааш буюу 6 дугаар сарын 7-нд SocialPay park-т “ALL IN HIT 2” тоглолтоо зохион байгуулахаар болсон тухайгаа хэвлэлийнхэнд мэдээллээ. 2000-аад оноос хайрын дуунуудаараа олны сонорыг мялааж, фен охидын зүрхийг шархлуулж, залуусын үлгэрлэл, имижийг бүрдүүлэх сэдэл нь болж ирсэн тэдний хувьд энэ удаагийн тоглолт зочин уран бүтээлчдийг олноор нь оролцуулахаар төлөвлөжээ. Өөрсдийнх нь хошигносноор бол тухайн үеийн уран бүтээлчдээс BX, Нара, Темоноос бусад нь оролцох юм байна.

Мэдээж хамтарч бас дурсамж тоглолтоо хийж байгаа учраас фенүүдийнх нь хувьд хүлээлт болсон дуунуудаа хүргэнэ. Тухайлбал, “Мотив”-ийнхон “Цасан бороо”, “Чи минь ганцхан”, “Чамдаа”-гаа дуулна. Харин “Нэгэн зүгт” хамтлагийнхан “Хайр ирлээ”, “Take off” “Чиний явсан зүг”, “Цасан дээр”, “Sync”-ийнхэн “Шүрэн бугуйвч”, “Би мэдэж байна” зэрэг хитүүдээ хүргэнэ.

Нэгэн цаг үед уран бүтээл хийж байсан boyband хамтлагууд ийн хамтарч задгай талбайн шоу хийж байсан нь Монголд байтугай дэлхийд ч өмнө нь болж байгаагүй гэдгийг хөтлөгч Цоомоо хэлж байна билээ. Тэр ч утгаараа тайз, дэлгэц, зохион байгуулалт бүх зүйлийг өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа юм.

Дашрамд дуулгахад, 2016 онд “Motive”, “Нэгэн зүгт”, “Sync”, “S4” хамтлагууд хамтран “Best hits” тоглолтыг зохион байгуулж байсан бөгөөд үзэгчдийн дунд өндөр үнэлгээ авч, эргэн тайзнаа гарах мөчийг нь хүлээдэг болсон. Тэгвэл дээрх бүрэлдэхүүнд “Take off” орж ирснээр ийн дээрх хүлээлтийг биелүүлэх нь ээ.

​​​​​​​

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзвэр Урлаг

“Шинэ үе” продакшн “Хайр түгээе” тоглолтоо хийнэ

01/09/2026
Үзвэр Урлаг

“K-Wave Concert” тоглолт есдүгээр сарын 5-нд Төв талбайд үнэ төлбөргүй болно

31/08/2026
Үзвэр Урлаг

Залуусын уулзах цэг “Жангар” наадам болж байна

28/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Райан Рейнольдс Кеннет Бранаатай хамтран ажиллахдаа сүрдэж байснаа ярив

05/09/2026

Сандра Буллок “Practical Magic” киноны гуравдугаар анги гарах боломжтой гэв

05/09/2026

Том Круз “Digger” кинонд танигдахын аргагүй төрхөөр дэлгэцнээ гарна

05/09/2026

Шин Мин А хатан хааны дүрээр эргэн ирнэ

05/09/2026

Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ

05/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.