Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»Мүраками Харүкигийн фэнүүдэд зориулсан жазз тоглолт болно
Үзвэр

Мүраками Харүкигийн фэнүүдэд зориулсан жазз тоглолт болно

Урлаг Урлаг10/06/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мүраками Харүкигийн үнэнч уншигчдад зориулсан, сонирхолтой эвент зохион байгуулагдах гэж байна.

Өдгөө 76 настай Японы алдарт зохиолч Мүраками Харүки бол хөгжмийн хорхойтон. Жазз баарны эзнээс дэлхийн хамгийн алдартай зохиолчдын нэг болж хувирсан тэрбээр бүхий л бүтээлдээ нэгээр тогтохгүй хөгжим дурддаг онцлогтой.

Классикаас эхлээд жазз, блюз, рок хүртэлх асар өргөн хүрээний хөгжмийн мэдлэгээ уран зохиолд хольж, сүлж, нэгээхэн чухаг шугам-метафороо болгож байдаг нь түүний уншигчдыг тусгай Playlist үүсгэхэд хүргэдэг.

Тэгвэл Улаанбаатар хотноо, Мүраками Харүкигийн томоохон зохиолуудад дурдагддаг жазз хөгжмүүдээр амьд тоглолт зохион байгуулах гэж байна.

Тоглолтоор:

  • Beatles – Norwegian Wood (“Норвегийн ой” роман)
  • Nat King Coel – Nature Boy (“Эрэг дээрх кафка” роман)
  • Ella Fitzgerald – It’s only a paper moon (“1Q84” роман)
  • Miles Davis – Blue in Green (“Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” роман)
  • Thelonious Monk – Round Midnight (“Торгон цэргийн хороон даргын аллага” роман)
  • Billie Holiday – Solitude (“Хот ба түүний хийсгэлэн хана” роман)
  • Charlie Parker – чөлөөт (“Нэгдүгээр биеийн ганц тоо” өгүүллэгийн түүвэр) гэсэн хөгжмүүдийг Мүраками Харүкигийн монгол дахь уншигчдад толиуулах аж.

Энэхүү тоглолтод “Solongo’s Jazz Band” хамтран ажиллаж байгаа юм байна.

Ерөнхий зохион байгуулагч Монгол-Японы утга зохиолын нийгэмлэг өмнө нь Монгол Улсын Филармонитой хамтран, “Classic Night” тоглолтыг Мүраками Харүкигийн зохиолууд дахь сонгодог хөгжмүүдээр сорчлон үзэгчдэд хүргэсэн билээ.

Тоглолт 2025.06.14-ний Бямба гарагт, 18.00 цагаас амьд хөгжмийн “River sounds” клубд болно.

Хөгжмийг “уншиж”, уран зохиолыг “сонсох” үдшийн тасалбарыг ЭНД ДАРЖ худалдан аваарай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзвэр Урлаг

Залуусын уулзах цэг “Жангар” наадам болж байна

28/07/2026
Үзвэр Урлаг

“Жангар” наадам тав дахь жилдээ болно

24/07/2026
Үзвэр Урлаг

“Kharkhorum Visual Art & Music Festival” наймдугаар сарын 22, 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

23/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

2018 онд хулгайлагдсан Пикассогийн хэвлэмэл бүтээлийг олжээ

16/08/2026

“Eurovision” дууны уралдааны 2027 онд Болгарын Бургас хотод болно

16/08/2026

Өнөөдөр Холливуудын жүжигчин Анжела Бассеттын төрсөн өдөр

16/08/2026

Поп хөгжмийн хатан хаан Мадонна 68 нас хүрлээ

16/08/2026

Холливудын уран бүтээлчид БНХАУ-ын зах зээлийг алдахыг хүсэхгүй байна

16/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.