Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Соёлын биет бус өвийн 2024 оны шилдэг өвлөн уламжлагчид шагнал гардууллаа
Өв соёл

Соёлын биет бус өвийн 2024 оны шилдэг өвлөн уламжлагчид шагнал гардууллаа

Урлаг Урлаг17/06/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг уламжлалтай.

2024 оны шилдэг өвлөн уламжлагчаар Ховд аймгийн Дуут сумын уугуул, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн, Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгэгдсэн “Цуур хөгжмийн уламжлалт урлаг” өвийг өвлөн уламжлагч, 8 дахь үеийн цуурч Б.Наранбат шалгарсныг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд батламжилж, шагналыг гардууллаа.

May be an image of 1 person and text

2009 онд “Ардын урлагийн их наадам”-ын “Алтан од” алтан медаль, 2010 онд “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2015 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2010 онд “Монгол Улсын Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн Монголын билиг авьяастнуудын улсын жагсаалт”-д бүртгэгдэж “Батламж” гардан авсан бол 2019 онд “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д бүртгэгдсэн билээ.

Б.Наранбат нь 1984 онд Ховд аймгийн Дуут сумын 2 дугаар багийн нутаг Асгат гэдэг газар Н.Буяндэлгэрийн зургаан хүүхдийн хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Түүний өвөө Паарайн Наранцогт (1921-2003) нь Монгол улсын нэрт цуурч, өвлөн уламжлагч байв. Б.Наранбат 6 настайгаасаа эхлэн өвөө болон ааваасаа цуур хөгжмийг гэрийн уламжлалаар сурч, эдүгээ 35 жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байна. Б.Наранбат нь 2003-2008 онд Шинжлэх ухаан технологийн их сургуульд “Соёл судлаач” мэргэжлээр суралцаж, төгссөн. 2006 онд Монгол цуурын уламжлалт урлагийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хүннү цуурчдын холбоо”-г үүсгэн байгуулж, цуур хөгжмийг урлах, урын санг хамгаалах сургалт, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх арга хэмжээг олон нийтэд зориулан зохион байгуулж ирсэн. Б.Наранбат 2009 онд цуур хөгжмийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх багийн гишүүн, 2014-2016 онд “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт тус тус ажилласан.

Тэрээр цуур хөгжмийн гайхамшгийг залуу хойч үед сургах, өвлүүлэн үлдээх, сурталчлах үйлсэд олон жил үр бүтээлтэй зүтгэж Америкийн Нэгдсэн Улс, Франц, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Тува Улсад аялан тоглолт хийсэн төдийгүй 2003-2024 оны хооронд 2000 гаруй цуур хөгжмийг урлаж, цуур хөгжмийг тоглох уламжлалыг 200 гаруй хүнд өвлүүлсэн. Б.Наранбат нь цуур хөгжмийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх хүрээнд “Цуурын эгшиг баримтат кино”, “Уул усны цуурай” аудио CD, “Шүүдрийн дусал” теле нэвтрүүлэг бэлтгэхэд оролцож ажилласнаас гадна “Melodies de flute dun berger Mongol” ном, “Монгол цуур” гарын авлагыг бүтээж, “Монгол цуур 1” судалгааны бүтээлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Соёл урлагийн их сургуультай хамтран хэвлэсэн. 2006 онд Франц Улсад зохиогдсон “Festival d automive a paris” фестивальд оролцож, Франц Улсын үндэсний радиогийн алтан фондод цуур хөгжмийн 8 аялгууг тоглож хадгалуулсан.

2009 онд “Ардын урлагийн их наадам”-ын “Алтан од” алтан  медаль, 2010 онд Монгол улсын засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2015 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2010 онд “Монгол улсын Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн Монголын билиг авьяастнуудын улсын жагсаалт”-д бүртгэгдэж “Батламж” гардан авсан бол 2019 онд “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д бүртгэгдсэн билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025
Өв соёл Урлаг

“Чингисийн чулууны бичиг” хөшөөний 800 жилийн ойг тэмдэглэнэ

27/05/2025
Өв соёл Урлаг

Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно

26/05/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025

Хүн дүрст роботуудын анхны олимп Грект болно

17/06/2025

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтыг тэргүүлжээ

17/06/2025

“Ил музей” байгуулах ажилд “Чингис хаан” үндэсний музей хамтарна

17/06/2025

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.