Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Зурхай, Цаг агаар»Ордуудын энэ долоо хоногийн зурхай
Зурхай, Цаг агаар

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

Урлаг Урлаг23/06/2025Шинэчлэгдсэн:23/06/2025Сэтгэгдэл байхгүй13 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Энэ долоо хоногт ажлын ачааллаасаа болж ядрах тул бусдын санаа бодлыг хүлээн авах чадвар дутагдана. Гадаад орчны нөлөөнөөс болж бусадтай муудалцана. Амьдралын эрч хүчээ хувийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд зориулах нь таатай байна. Санаанд оромгүй хүнээс их хэмжээний тус дэм, үнэтэй санал зөвлөгөө авах боломж байна. Гэхдээ мэргэжлийн бус хүмүүсийн аман зөвлөгөөг хэт дагах нь тус болохгүй. Тайван амарч, дүн шинжилгээ хийх, хөндлөнгөөс ажиглах үе. Сэтгэлээр унахаас сэргийлж хэт хичээх хэрэггүй. Зарим хүмүүс хувь заяагаа сорихоор шийдэж их хүч чармайлтаар ч хамаагүй хүссэнээ авахаар тэмүүлнэ. Гэхдээ дотроо бүх зүйл сайнаар төгсөхгүй бол яах вэ гэдэг төсөөлөлтэй бай. Таны болгоомжгүй үйлдэл алдаа дагуулж байгааг сана. Танд байгаа мэдээлэл асуудлын мөн чанарыг бүрэн дүүрэн илэрхийлж байсан ч чухал шийдвэр гаргахаа хойш нь тавь. Долоо хоногийн сүүл рүү санхүү мөнгөний алдагдалд оруулах шийдвэр гаргаж болох магадлалтай. Тодорхойгүй төлөвлөгөөг хойш нь тавь. Их эрч хүчтэй байх тул өөрийгөө олон хүнд сайнаар үнэлүүлнэ. Өөрийн бодлыг хэрэгжүүлж чадвал чухал ажилд амжилт ирнэ. Ажлын амжилтаа бяцхан хүрээнд ч болов тэмдэглэж өөрийгөө баярлуул. Хайртай хүнийхээ өмнөх алдаанд өгөөмөр ханд. Чөлөөт цаг гарган идэвхтэй амарч зугаацахад таатай байна. Гэр бүлийн харилцаа тогтвортой болж энэ нь үр хүүхдүүдийн хүмүүжилд сайн тус дэм болно. Эрүүл мэнд сулрах тул эрүүл агаарт алхах хэрэгтэй. Нар, салхинд их явж, хангалттай унтаж бай. Илүүдэл жинтэй хүмүүс илүү жингээсээ салахад тохиромжтой цаг үе байна.

ҮХЭР

Энэ долоо хоногт од эрхсийн дохио бүдэг байх тул алдаа гаргах магадлалтай.шинэ чиглэлд ажиллах хүсэл сонирхлоо ажил хэрэг болгоход тохиромжгүй байна. Мөнгө санхүүгийн асуудал дээр анхааралтай байвал орлого тань удахгүй өсөн нэмэгдэх болно. Нөхцөл байдлыг сайжруулах, амьдралын хэмнэлээ өөрчлөхийг хүсвэл энэ үед тохиромжтой. Чухал ажил хэргээ хойш нь тавихгүй байхыг од эрхэс танд зөвлөж байна. Юу ч хийж байсан түүнээс жинхэнээсээ таашаал авч чадаж буй эсэхээ шалга. Өөрт тань аз жаргал өгдөггүй газраас явах талаар нухацтай бод. Хэт нэг талыг баримтлахгүй бол аз, амжилт ирнэ. Зөн совиндоо итгэ. Бусдын байр сууринд хэт автахгүй байхыг хичээ. Хэт өөрийгөө дөвийлгөх шунал нь нөхцөл байдлыг муутгана. Бодлогогүй амлалт таны амьдралыг хүндрэлд оруулна. Эргэлзээтэй шийдвэрийг хамгийн сайн цаг үе иртэл хойшлуул. Ихэнх хүмүүс хүнд байдлаас зөн билэг мэдрэмжээ зөв ашиглавал хурдан гарч чадна. Ийм үед дотоод мэдрэмжээ сонсох болон бодлоготой үйлдэл хийх зэрэг нь амжилтад хүргэнэ. Аливаа үйл ажиллагаанд яриа хэлэлцээр сайн үр дүнг авчирна. Долоо хоногийн сүүлээр асуудал үүссэн ч бүү яарч сандар. Хувийн эрх ашгаа идэвхтэй хамгаал. Санамсаргүй үйл явдал ч байдлыг буруу тийш эргүүлж мэднэ. Төрөлхийн авхаалж самбаагаа ашиглаж мөнгө олох боломж үүсгэж чадна. Гэхдээ өөрийн бололцоог бодитоор үнэл. Ачаалал их байсан ч урт хугацаагаар ажиллах хэрэггүй. Өөртөө тайван сууж амран эргэцүүлэн бодох зав заавал гарга. Хий дэмий цаг үрсэн, эрч хүч ихээр шаардах аар саар ажлаар оролдож болохгүй. Санамсаргүй тохиолдох явдалд сэтгэл хөөрлөөр хандахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Бэрхшээлийг даван туулсан харилцаандаа эргэлзэхгүй байгаа хүн хожно. Харин хайр дурлалын харилцаагаа хүндлэхгүй бол хурц зөрчил үүсэж магадгүй. Амьдралын тогтвортой үе ирэхэд л таны сэтгэл санаа тайван болно. Өөрийн алдаа дутагдлыг цагийг нь олж мэдэрч байх нь хамгийн чухал байна.

ИХЭР

Энэ долоо хоногт амлалтаа заавал биелүүлэх гэж хүчлэх хэрэггүй. Өвдөж болзошгүй тул дээд зэргийн анхаарал болгоомж шаардлагатай. Эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй байхыг од эрхсийн байрлал сануулж байна. Гэр бүлийн хэн нэгэн таны сэтгэлийг гонсойлгож мэднэ. Эсвэл мөнгө санхүүгийн тооцоонд алдаа гарч болзошгүй байна. Тулгамдсан асуудлаа хурдан шийдэхгүй бол таны сэтгэл улам шаналах болно. Хайртай хүнийхээ үг бүрийг анхааралтай сонс. Таны дотоод мэдрэмж өндөр байвал бусдыг ойлгоно. Бусдад зөвлөгөө тусламж өгөх бол далд мэдрэхүйгээ удирдлага болгох нь зохистой байна. Албан ажилтай холбоотой таагүй зүйл учирч магадгүй. Зарим асуудал анхнаасаа буруу хөл дээрээ боссон мэт санагдуулж дарамт өгнө. Аливаа өдөөн хатгалгад бүү авт. Бичиг баримт бүрдүүлэх ажилд анхааралтай хандаарай. Олон хүн цугларсан газарт очих хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр ашиг хонжоонд шунавал үнэт зүйл тань үнэгүйднэ гэдгийг од эрхэс зөвлөж байна. Ажил хэрэг хэвийн явагдах боловч олон үйл явдал ээлжилж, амжилт амжилтгүй байдалтай холилдоно. Зарим хүмүүс санамсаргүйгээр хайр дурлалын сонирхолтой асуудалтай учирна. Ахуйн аахар шаахар зүйлсийг энгийн амархан байдлаар шийд. Гэнэтийн бодлогогүй томоохон зарлага бүү гарга. Найз нөхдөдөө захирангуй бүү ханд. Бусад хүмүүсийн тусламж гуйсан хүсэлтийг эелдгээр хүлээн ав. Та тооцоотой бас хүндэтгэлтэй занг хослуулснаар бүгдийн хүссэн нэгэн байх боломжтой. Ажлын ачааллаа багасгаж өөртөө амралт олго. Өнгөрсөн бараан дурсамжаасаа хол бай.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногийн эхээр од эрхэс таны бодол санаанд шинэлэг нөлөө ихээр тусгаж байгааг анхаарч байхыг зөвлөж байна. Хүүхдийн хүмүүжилтэй холбоотой асуудлыг сайн анхаарах ёстой болжээ. Ихэнх хүмүүст гадуур өрнөж буй үйл явдлын чиг шугамыг тодорхойлоход хүнд байх болно. Ирээдүйн зорилгоо алхам алхмаар урагш ахиул. Ажилд саад болж буй бүх саад тотгор таны сайн төлөвлөгөө, хүсэл мөрөөдлийн хажууд өчүүхэн байх болно. Хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа бол шинэ арга зам арга эрэлхийл. Долоо хоногийн дундуур амьдралын үнэт зүйлд суралцахад тус болох нөлөө бүхий хүмүүсийн туршлагыг олж мэднэ. Хайртай хүнээ хэт захирах хүсэл илэрч магадгүй. Залуу хосууд харилцан бие биеэ сайн таньж байж цаашид хамтран амьдарч, гэр бүл болох эсэхээ шийдээрэй. Од эрхэс найз нөхдийн болон ажил хэргийн холбоог сорино. Үүссэн нөхцөл байдлыг ухаалгаар зохицуул. Аливаад тэвчээртэй бай. Харин долоо хоногийн сүүлээр таны нийцтэй бөгөөд нээлттэй байдал олны талархлыг хүлээнэ. Хайр дурлалд үл ойлголцол удвал салалт хагацлыг авчрах магадлалтай байна. Гэр бүлийн асуудал ихээхэн цаг зав шаардах тул ажил хэргээ аль болох зохицуул. Зарим үед юу чухал болох, юуны төлөө яваа гэдгээ сайтар эргэцүүлэн бод. Өөрт эрхэм зүйлийн төлөө золиос гаргахаас бүү харамс.

АРСЛАН

Энэ долоо хоногт тэвчээртэй байхгүй бол зарим сөрөг хандлагыг даван туулж чадахгүй. Хэт ширүүн зан ааш бусдаас өөрийгөө тусгаарлагдахад хүргэж болзошгүй. Нээлттэй байвал цаашид олон зүйлийг хамтран бүтээх хүнтэй танилцах үйл явдал болно. Бусад хүмүүстэй харилцан үзэл бодлоо солилцож, өөрийгөө илэрхийлэх чадвар өндөр байна. Харилцан холбоотой бүх түншүүддээ шударга сайхан сэтгэлээр ханд. Зөв эхэлсэн хамтын ажиллагаа үр ашигтай байх болно гэдгийг од эрхэс зөвлөж байна. Албан болон амины ажил хэрэгтээ цаг заваа зөв хослуул. Ямар нэгэн бүтээлч ажил хий. Од эрхэс танд аялах, түншүүдтэйгээ хамтран бизнес хийх зэрэгт тохиромжтой гэж зөвлөж байна. Гэр бүлийн харилцаанд ахуйн хэрэгцээнээс үүдсэн асуудал босож, таныг бухимдуулна. Энэ үед гэр орныхоо засварын ажлыг эхэлбэл бага цаг зарцуулан ихийг бүтээх болно. Хэрэгцээт зүйлсээ худалдаж авбал таатай. Бодож байгаа ажлаа амжилттай хийхийн тулд албан ажил болон гэрийн бүлийн асуудлын дунд эрч хүчээ зөв хуваарилахыг зөвлөж байна. Долоо хоногийн сүүл рүү тохиолдож буй үйл явдалд бодитоор хандахад тань саад учруулах зүйл гарч ирж мэднэ. Асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол өөрийн хүндэлж явдаг хүнээс зөвлөгөө авахаар ханд. Хайрын харьцааг эд хөрөнгө, мөнгө санхүүгээр үнэлэх хэрэггүй. Нөхцөл байдлыг сайн тунгааж үзвэл та хүний сэтгэлийг худалдаж авч болдоггүй гэдгийг ойлгоно. Гадаад байдалдаа анхаарвал дүр төрх тань дур булаам байна. Эсрэг хүйсийн хүмүүсийг татах увдистай байна. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүл. Спортоор хичээллэх хэрэгтэй. Гэр бүлдээ урьд өмнөхөөсөө ч илүү халамж анхаарал тавихаар хичээ. Дотнын хүнтэйгээ учраа ойлголцож, сайхан амрахад тохиромжтой. Энэ нь эрүүл мэнд болон ажлын эрч хүчинд сайнаар нөлөөлнө. Түр зуурын шохоорохлоор хэлхээ холбоо бүү үүсгэ.

ОХИН

Энэ долоо хоногт илүү тэвчих хэрэгтэй болно. Ухаалаг, хүлээцтэй байвал бүх зүйл сайнаар эргэнэ. Аливаа маргааныг таны ухаалаг зөв үгс намжаана. Эрсдэлтэй зүйлд дурлах нь аз түшихгүй л болов уу. Хялбараар мөнгө олох гоё үгэнд хууртах магадлалтай. Хоосон мөрөөдөлд бүү авт. Мөрийтэй тоглоомд хөл алдвал хэцүүхэн байдалд орно. Зугаа цэнгэлийн тухай хэсэг хугацаанд март. Хайр сэтгэлийн харилцаанд хөрөнгө мөнгө нөлөөлнө. Ашиг сонирхлын зөрчил далдуур байж болно. Хайртай хүндээ сайн анхаарал тавихгүй бол тааламжгүй харилцаа үүсэх болно. Ажил хэргийн гэрээ хэлэлцээ байгуулахад таагүй. Та төлөвлөгөөгөө өөрчлөх эсвэл ажлаа сольж магадгүй байна. Ямар ч хэцүү үе тулгарсан итгэлээ битгий алдаарай. Сэтгэл санаа таагүй байсан ч ажил хэргээ битгий хойшлуул. Энэ үеийг аль болох тайван бөгөөд завгүй байж даван туул. Долоо хоногийн сүүлээр том хариуцлага үүрэхээс бүү ай. Ямар ч дарамт болон түгшүүртэй байдалд бэлэн бай. Өмнө тогтоосон харилцаа чухал хэрэгцээтэй байх бөгөөд хувийн зорилго эрмэлзлэлээ биелүүлэхэд тань тус болно. Тавгүй байдлаа ойр дотнын хүндтэйгээ хуваалц. Таагүй зүйлийг дотроо хадгалаад байвал улам хямарна. Зарим үйл явдал таны тогтвортой байдлыг шалгах болно. Хувийн болон гэр бүлийн амьдралдаа гэнэтийн бэлэг авахад бэлэн бай. Од эрхсийн тохиол таныг бүтээлч байж, өөрийгөө эрж олох үйлдэлд идэвхтэй байхыг хүсэж байна. Зарим өөрчлөлтийг хийх хэрэгтэй болох байх. Энэ үед шинэ зүйлийг олж харах тал дээр амаргүй байх ч бүү сандарч, яар.

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт анхаарал болгоомжтой байж онцын шаардлага байхгүй бол гадуур гарах хэрэггүй. Өөрийн эрх ашиг, сонирхлоо зөв өнцгөөс хамгаалах аргаа олох цаг үе. Таны үйл ажиллагаанд ямар нэг хязгаарлалт тавих гэсэн оролдлого мэдрэгдэнэ. Бусадтай бүү муудалц. Томоохон ажил хэрэг эхлэх гэж буй хүмүүс бүх зүйлийг нягтлан судал. Ирээдүйтэй санагдах шинэ ажил санал болговол эцсийн шийдвэрийг яаран бүү гарга. Эргэн тойрон тань магтаал, зусарч зан их байх тул сайн танихгүй хүмүүстэй болгоомжтой харилцаж бай. Тохиролцоонд хүрэхгүй байгаа хүмүүстэй хийх уулзалтаа хойшлуул. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болгоомжтой харьц. Ажил дээрээ таарамж муутай хүний түрэмгий хандлагад өртөнө. Таны зөв байсан ч тоолгүй, өмнөх ажлаа тайван хий. Нөхцөл байдал өмнөхөөс илүү төвлөрөх чадвар, хариуцлагатай хандлагыг шаардаж байна. Холын аян замд гарч хэрэггүй. Яарсан шийдвэр танд таагүй үр дүн авчирна. Долоо хоногийн сүүлээр өмнө байгуулсан санхүүгийн гэрээ хэлэлцээр, төсөл төлөвлөгөө тань бодож байснаас ч илүү амжилт олох болно. Мөнгөний зарцуулалтаа сайн хянаж бай. Удаан хугацаагаар төлөвлөсөн зүйлээ хэт чармайн хийх хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаарч зөв амьдрахад цаг зав гарга. Бүтэлгүй хайрын харилцаанаас авсан сэтгэлийн шархаа анагаах боломжийг ашигла. Байгаль дэлхийн үзэсгэлэн сэтгэл санаа тань сэргэнэ. Агаарт гарч амрах үе. Хууч өвчтэй хүмүүс эмчилгээнийхээ арга барилаа өөрчлөх гэсний хэрэггүй. Шинэ эм ууж, тодорхойгүй эмчилгээ хийлгэх гэлгүй мэргэжлийн хүний зөвлөгөөг дагасан нь дээр байх.

ХИЛЭНЦ

Энэ долоо хоногт хамтрагч нартайгаа харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сайн. Танд таагүй зүйл тохиолдож болзошгүйг од эрхсийн байрлал харуулж байгаа учраас үг хэлээ цэгнэж, эрсдэлтэй үйл явдлаас хол байхыг хичээгээрэй. Бүх сайн найзуудтайгаа харилцаатай байх хэрэг гарна. Ажлын асуудал дээр шинэчлэл хийх шаардлага гарна. Бүх зүйлийг цаг хугацаанд нь хий. Азад найдаж хайран цаг хугацааг бүү алд. Ажил тань таалагдахгүй, эвгүй уур амьсгалтай байдаг бол энэ ажлаа хурдан соль. Уран бүтээлч хүмүүст тааламжтай мэдрэмж ирнэ. Авьяас онгод тань таныг хөглөж туурвин бүтээх үнэтэй санаа олно. Таны үзэл санаа эдийн засгийн хувьд үр ашиггүй, эрсдэлтэй байсан ч өөрийн зөн билигт итгэ. Зан ааш муудаж магадгүй ч бүх хүнтэй сайхан харьцахыг хичээ. Түр зуурын зугаа цэнгэлээс болж алдаа гаргаж, бусдад уруу татагдаж магадгүй. Мөн чухал хүний үгийг үл тоосноос үүдэн тааламжгүй байдал үүснэ. Долоо хоногийн сүүлээр зарим хандлага таны толгойг эргүүлж орхино. Мөн танд илүү нөхцөл байдал санал болгосон амлалт ирнэ. Энэ үед та сонголтоо зөв хийж чадвал сэтгэл санааны тайвшралыг олно. Залуу хүмүүс сайхан дурсамж үлдээх хайр дурлалтай учирч болзошгүй. Тулгарсан нөхцөл байдлыг зөвхөн танд зориулсан од эрхсийн сайн бэлэг тэмдэг гэж эергээр хүлээн авч, өөрийгөө зоригжуул. Та ажил төрөл, албан тушаал дэвших явц амжилттай болно гэдэгтээ итгэ. Таны боловсрол мэдлэг болон хувийн амьдралд сэтгэл татам ирээдүй харагдана. Гэхдээ таны сэтгэл санаа тогтворгүй байх тул зарим зүйл хуурмаг байж болзошгүй. Эрүүл үзэл бодол болон оюун ухааны сэтгэх чадвараа ашиглан төвөгтэй эргэлзээтэй байдлаас гарч чадна.

НУМ

Энэ долоо хоногт ойр дотнын хүнтэйгээ муудалцаж магадгүй. Хэрүүл маргаанаас сайн үр дүн гарахгүй тул биеэ барих хэрэгтэй. Зарим асуудлыг чимээгүй, зөнд нь орхи. Таны зөн мэдрэмж зөв шийдвэр гаргахад тусална. Хэн нэгний магтаалын үг таны урам зориг, баяр баясгаланг нэмэгдүүлэх болно. Харин хэт их мөрөөдөж санаашрах нь бодит байдлыг хүндрүүлэх болно. Ямар нэг ёслолын арга хэмжээнд оролцох урилга хүлээн авч магадгүй. Олныг хамарсан арга хэмжээнд санамсаргүй нөлөө бүхий хүнтэй таарах магадлалтай байна. Зөвлөгөө өгч чадах хүнтэй өөрт тулгамдсан асуудлыг олон талаас нь нухацтай ярилцаарай. Харин зарим харилцаа таны уур бухимдлыг хүргэх бөгөөд үүнийг тэсвэр тэвчээрээр даван туул. Өөртөө итгэлтэй хүмүүст амжилт ирэх болно. Та уужуу ухаан, даруу байдалтай байх нь нэр хүндийг өсгөж, байр суурийг сайжруулах болно. Долоо хоногийн сүүлээр тулгарсан асуудалд хэт мэдрэмтгий байх нь танд таагүй нөлөө авчирч магадгүй байна. Шинэ танилууд ажил хэрэгт муу нөлөө үзүүлж болзошгүй. Зөрчилтэй харилцаа үүсэх үед аль болох сэтгэл санаагаа тайван байлгах шаардлагатай. Эргэн тойрондоо шүүмжлэлтэй хандах байдал нь тайван бус орчин бүрдүүлнэ. Гаднын нөлөөнөөс шалтгаалан ажил хэрэгт саатал гарч болзошгүй. Хамгийн хэцүү нөхцөл байдалд ч биеэ тайван авч явахыг од эрхэс зөвлөж байна. Олон арга барилаас алийг нь сонгохоо та эргэлзэнэ. Гэхдээ асуудалд хэт бүү оролцоорой. Эрсдэлтэй, аз сорьсон үйлдэл бүү хий. Муу энергийн урсгал ойрхон байх магадлалтай. Хурцадмал байгаа харилцааг эвлүүлэх хамгийн сайн арга нь та эхэлж санаачилга гаргах байна. Хэрвээ та бусдаас ямар нэгэн юм авахыг хүсвэл түүний хүссэнийг ч өгөхийг хичээ.

МАТАР

Долоо хоногийн эхээр уран бүтээлч хүмүүс олны талархлыг хүлээнэ. Мөн санхүүгийн ажлыг төлөвлөх болон ажил хэргийн гэрээ байгуулахад тохиромжтой үе. Эгзэгтэй үеийг давж гарах үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх ёстойг дотоод мэдрэмж, зөн билиг тань хэлж өгнө. Зоригтой шийдэмгий, хариуцлагатай байвал амжилтад хүрнэ. Дотоод айдас, үл итгэх байдлаа сөрж зогс. Нэг байрандаа удаан шигдэх хэрэггүй. Долоо хоногийн дундуур ажил дээр анхааралгүй байснаас алдаа гаргана. Хол аялах, томилолтоор явах бол хойшлуулаарай. Төлөвлөсөн ажил бүтэлгүйтэх магадлалтай. Дарга удирдлага эсвэл ахмад туршлагатай хүмүүсийн дэмжлэгийг хүлээж авбал зорилгодоо хүрэхэд дөхөм болно. Харин долоо хоногийн сүүлээр гэрээсээ алсад байгаа хүмүүс гэнэт өвдөх магадлалтай. Идэж буй хоол ундандаа анхааралтай ханд. Амьдралын аз жаргалтай үеэ эргэн дурсаж хамтдаа ширээний ард суун ярилцахад тохиромжтой. Хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх нь сайхан үлгэр дуурайл болно. Ганц бие залуус ганцаардаж суулгүй найз нөхдөө гэртээ урь. Гэр орондоо зориулан хэрэгцээтэй зүйлс худалдан авахад таатай.

ХУМХ

Энэ долоо хоногт ахимаг насны, туршлага сайтай хүнээс зөвлөгөө авбал өмнөх асуудлаа шийдэхэд хялбар байх болно. Сэтгэл хөдлөлөөр аливааг хийж болохгүй. Хуучны гомдлоо дотроо тээж, өш хонзон санах хэрэггүй. Өөртөө хэт итгэлтэй байдал эсвэл эзэрхүү байр суурь нь аливаа дотно харилцаанд саад учруулна. Өөрийн давуу чанараа хамтын ажиллагаанд саад болохоос болгоомжил. Зарим зүйлийг анзаараагүй мэт өнгөрүүл. Гэр бүлийн дотор амгалан тайван байдал бүрдвэл бие биетэйгээ бүрэн ойлголцоно. Хайртай хүн чинь шинэ үзэл бодол баримтлан, амьдралын хэв маягаа өөрчлөх бололтой. Амьдралынхаа зарчмыг шинээр өөрчлөхөд тохиромжтой. Өөртөө одоо байгаагаас илүү дээд шатанд гарч чадна гэсэн итгэл суулгаж өг. Бэрхшээл дундуур урагш зүтгэх сэтгэлийн тэнхээтэй байх нь чухал. Өөрийн болон бусдын үйлдлийг эрүүл ухаанаар дүгнэж чадвал харилцан үл ойлголцлоос зайлсхийх болно. Эрүүл мэндэд таагүй байх магадлалтай. Таны хүч тэнхээ буурах хандлагатай байгаа тул өвдөж магадгүй. Хүнд бөгөөд хурц хоолноос татгалзаж зөв дэглэм барь. Долоо хоногийн сүүлээр шинэ санаа болон төлөвлөгөөгөө илэрхийлэх боломжуудыг ашигла. Өөрийн үзэл санаагаа чөлөөтэй илэрхийл. Гаргасан шийдвэр, тавьсан зорилгоо зөвөөр ухамсарлах үе. Од эрхсийн дэмжлэгээр зөн билэг өндөр байна. Ирээдүйн карьераа санхүүгийн үйл ажиллагаатай холбох талаар анхаар. Танд урьдын эрхэлж байсан ажил хэргээс сайн санал ирж магадгүй байна. Гэр бүлдээ анхаарал тавь. Гэр орноо тохижуулах ажил хийхэд сайн. Та энэ ажилдаа хань ижил, үр хүүхдүүдээ татан оролцуулж чадна. Хөл хөдөлгөөн ихтэй газар болон найр наадмаас хол бай. Болгоомжтой байж, аюултай газруудаас хол бай.

ЗАГАС

Долоо хоногийн эхээр залуу хүмүүст шинэ ажилд орох боломж гарна. Өөрийн хувь заяанд талархаж, ажил хэргээ өөрчлөн зохион байгуул. Шинэлэг санаагаа орчин тойрондоо хэрэгжүүлбэл амжилттай байж чадна. Онцгой төлөвлөгөө боловсруулсан бол түүндээ тууштай ханд. Цагаа олсон сэтгэл хөдлөл сайхан уран бүтээл төрөхөд гол нөлөө үзүүлж болох юм. Үр хүүхдүүдийнхээ зан чанарын өөрчлөлтийг гярхай ажигла. Хүүхэд хүмүүжүүлэх арга барил өмнөхөөсөө тэс өөр болсныг ойлгоно. Илүү мэдрэмжтэй байсан хүмүүс үр дүнд хүрнэ. Долоо хоногийн дундуур үр бүтээлч чадварыг бодитоор үнэлэгдэх боломж гарна. Зарим хүмүүст шинээр сонирхолтой ажилд орох боломж олдоно. Эрүүл мэнд хямарч болзошгүй. Хоол боловсруулах эрхтний ажиллагаа сул байна. Амжилт гаргах үед мөнгө сайн олох ч ажлын ачааллаа зохицуул. Хэт ядартлаа ажиллавал эрүүл мэндээрээ хохирох магадлалтай байна. Харин долоо хоногийн сүүлээр уран бүтээлч хүмүүс удаан бодсон санаагаа хэрэгжүүлэхэд цагаа зарцуул. Ахмад настай хүмүүсийн эрүүл мэндэд анхаарах зүйлс тохиолдож магадгүй. Өөрийгөө нээж харуулах шинэ боломж таны өмнө нээгдэнэ. Мэдэхгүй чиглэлийн үйл ажиллагаанд оролцох болбол бүү эмээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын зургаадугаар сарын зурхай

02/06/2025
Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/05/2025
Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

19/05/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Уран нугараач Б.Одгэрэл “Gentle Monster” болон “Bratz” брэндүүдийн рекламд оролцжээ

23/06/2025

Ардчиллын сүлд дууны зохиогч С.Цогтсайхан агсны нэрээр шуудангийн марк гаргажээ

23/06/2025

“Камертон” хамтлагийн 30 жилийн ойн тоглолтын хэвлэлийн бага хурал маргааш болно

23/06/2025

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

23/06/2025

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

23/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.