Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Уран нугараач Б.Одгэрэл “Gentle Monster” болон “Bratz” брэндүүдийн рекламд оролцжээ
Нийгэм

Уран нугараач Б.Одгэрэл “Gentle Monster” болон “Bratz” брэндүүдийн рекламд оролцжээ

Урлаг Урлаг23/06/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын уран нугараач Б.Одгэрэл “Gentle Monster” болон “Bratz” брэндүүдийн хамтарсан шинэ цуглуулгын рекламд оролцжээ. Тэрбээр уран нугаралтын хөдөлгөөний дэглэлтээр ажилласан бөгөөд түүний уран хөдөлгөөнийг CGI технологиор дамжуулан БНСУ-ын алдарт охидын хамтлаг “Aespa”-гийн гишүүн Каринагийн дүрд шилжүүлсэн байна. Уг төсөл нь “Gentle Monster” брэндийн “Serenity” нэртэй шинэ кампанит ажлын хүрээнд хийгдсэн бөгөөд “Pocket Collection” цуглуулгыг сурталчлах зорилготой байжээ. Тэрбээр “Энэ төсөлд уран нугаралтын уламжлалт хөдөлгөөнийг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан олон улсад хүргэсэндээ их баяртай байна. Цаашид дэлхийн бусад брэндүүдтэй хамтарч, монгол уран нугаралтыг илүү өргөн хүрээнд сурталчлах хүсэлтэй байна” гэжээ. Б.Одгэрэл сүүлийн жилүүдэд олон улсын брэндүүдтэй хамтран ажиллаж, монгол уран нугаралтыг дэлхийд сурталчлах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа уран бүтээлч юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женнигийн оролцсон “Dracula” дуу Billboard Hot 100 жагсаалтын эхний 10-т дахин багтлаа

10/06/2026

“Get Schooled” вэбтүүнээс сэдэвлэсэн олон ангит цуврал цацагдав

10/06/2026

Дуучин Мадонна хөгжмийн ертөнцөд дахин нэг шуугиан тарилаа

10/06/2026

Дуучин Д.Болд шинэ цомог, пянзуудаар “бөмбөгдөх” нь

10/06/2026

О.Хүрэлбаатар Италийн театрт дуулж эхэллээ

10/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.