Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Өнөөдөр “Кармен” дуурийг тайзнаа дахин эгшиглүүлнэ
Уртын дуу

Өнөөдөр “Кармен” дуурийг тайзнаа дахин эгшиглүүлнэ

Урлаг Урлаг14/03/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6ujst9okd62jqf08jgk333nt638312332812014-03-14-11-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Ж.Бизегийн “Кармен” дуурийг шинэчлэн, эх хэлээр нь буюу Франц хэлээр тайзнаа шинэчлэн тавьсан билээ. Тэд энэ сарын 15-нд буюу өнөөдөр дахин “Кармен” дуурийг тайзнаа эгшиглүүлэх нь ээ. Тус дуурьт театрын залуу уран бүтээлчид  гоцлож буйгаараа онцлог юм. 

Энэхүү  дуурийг ССАЖЯ-ны 2013 оны шинэ уран бүтээлийг дэмжих төсвийн үйл ажиллагааны хүрээнд шинэчлэн өнгөрсөн арванхоёрдугаар сард тайзнаа тавин үзэгчдийн хүртээл болгосон юм.

“Кармен” дуурийн гол дүрүүдэд буюу Карменд гоцлол дуучин Ц.Арюна анх удаа өнгөрсөн арванхоёрдугаар сард тайзнаа тоглосон юм. Тэрбээр мөн энэ удаад дахни гоцлох нь ээ. Дон Хозед тенор Д.Эрдэнэ-Очир, Микаэлад сопрано Б.Эрдэнэтуяа, Эскамильод буюу бухтай тулалдагчид баритон Э.Амартүвшин нар гоцлон хүүхдийн дүрүүдтэй хэсгийг ХБК-ийн сурагчдын найрал дуучдын бүрэлдэхүүнтэй, СУИС-ийн оюутны бүрэлдхүүнтэй, балетын жүжигчдийн гоцлол болон олны хэсгүүдтэй нилээд өргөн хэмжээнд толилуулах юм.

Тус уран бүтээлийн ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, ерөнхий удирдаачаар Ж.Бүрэнбэх, ерөнхий зураачаар Г.Ганбаатар нар ажиллажээ.

“Кармен” дуурийг анх 1984 онд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглож байсан түүхтэй юм. Дэлхийн шилдэг дууриудын нэг алдарт "Кармен" дуурийн шинэчилсэн тавилтыг дахин тольдох боломжтой боллоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Mortal Kombat” киноны нээлт 2026 оны хавар хүртэл хойшиллоо

02/09/2025

“Stray Kids” хамтлагийн шинэ цомог “Billboard”-ыг тэргүүлжээ

02/09/2025

УДЭТ Г.Доржсамбуугийн нэрэмжит ажлын байранд суурилсан “Жүжигчний ангийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэллээ

02/09/2025

Н.Баяраа: “Zone X” төслийг дэлхийн алдарт реппер Fat Joe-оор эхлүүлж байна

02/09/2025

Өнөөдөр алдарт жүжигчин Киану Ривзийн төрсөн өдөр

02/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.