Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Мэргэжлийн үйл ажиллагаа олны анхаарлын төвд байна. Аливаа харилцаа, гэрээ хэлцэл зэрэг нь маш их ачаалал шаардаж байна. Аливаа харилцаанд та бусдаас тусламж гуйх болон ямар нэгэн санал тавих байдлаар оролцвол хүлээн зөвшөөрөгдөх магадлал их байна. Олдсон боломжийг ашиглан үйл ажиллагааны хүрээгээ тэлэх хэрэгтэй. Гэхдээ баримталдаг зарчмаа бага зэрэг өөрчилбөл илүү амжилт олно. Таагүй зүйлээс бусдыг болон өөрийгөө хууран мэхлэх замаар гарахыг бүү оролд. Энгийн даруу байвал хамт олонтойгоо харьцаагаа сайжруулах боломжтой. Таны эрч хүч өндөр байсан ч бусдаас ялгарах гэж бүү оролд. Энэ үед тохиолдох үйл явдлууд таны далд нөөц бололцоог нээж магадгүй. Гадаад байдлаа анхаарч, гоо сайхан болон хувцаслалтдаа мөнгө зарцуул. Эрүүл мэндээ анхаар. Эмх замбараагүй амьдралын хэв маягаас болж өвчин үүсэх магадлалтай. Долоо хоногийн сүүл рүү ямар нэгэн сонирхолтой зүйлээр хичээллэхэд сайн үр дүн өгнө. Та уралдаан тэмцээнд оролцвол амжилт гаргах магадлалтай. Сэтгэл санаа хэт хөөрүү байх тул бусадтай зөрчилдөж магад. Энэ үед аль аль тал нь өөрийн байр суурин дээрээ зогсох магадлал өндөр. Мөн таны хурц зан ааш харилцаанд нэмэлт хүндрэл учруулж болзошгүй тул энэ тал дээр сайн анхаар. Өөрийн хүсээгүй амлалтыг бүү өг. Эв найртай харилцааг эрхэмлэ. Өөрийн авьяас чадвараа гайхуулбал бусдын дургүйцлийг хүргэнэ. Амжилт гаргах шуналд бүү авт.
ҮХЭР
Эрч хүч буурч дархлаа суларна. Эрүүл мэнд муудаж болзошгүй байна. Халдвар авах магадлалтай. Чухал ажил хэрэг боловсруулахдаа эрч хүч, хөрөнгө санхүүгээ ухаалгаар хуваарил. Гэр бүлийнхэнтэйгээ сайхан байгальд амрах нь их ашиг тустай байна. Бүхий л таагүй учрал танаас холуур өнгөрөх боломжийг од эрхэс олгоно. Энэ үеийг хайртай хүмүүстэйгээ тайван орчинд өнгөрүүлбэл сайхан дурсамж үлдээнэ. Сэтгэл санаагаа аль болох тайван байлгаж, дотнын хүмүүстэйгээ бүү маргаарай. Цаг мөч бүрийг үр дүнтэй ашигла. Амжилт аз ивээлээр ирэхгүй. Бага зэрэг алдаанаас том алдагдал үүсэж болно. Хэрвээ шаардлагатай бол эелдэг хэлбэрээр татгалзах хариу хэлэхээс бүү эмээ. Таны гаргах шинэ санаа бусдын сонирхлыг татна. Долоо хоногийн сүүл рүү амьдрал болон хичээл сургуулиас олж авсан мэдлэг аль аль нь таны амжилтын үндэс болохыг ойлгож мэднэ. Зарим үед тулгарах саад бэрхшээлийг амьдралын хичээл хэмээн хүлээн ав. Од эрхсийн тохиол аливаа үйл явдлыг таны ирээдүйд зориулна. Хуучин амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Амьдралын сорилтоос битгий бултаарай. Шинэ газар үзэх аялал төлөвлөхөд сайн. Удаан хүлээсэн аяллаа хойш тавихад хүргэсэн нэмэлт ажил үүргээ яаралтай гүйцэтгэх ёстой болно. Амралт болон ажлаа эртнээс зохицуулж төлөвлөсөн хүмүүс хамгийн аз жаргалтай байна. Гэр бүлийн хүрээлэлд тэмдэглэх ямар нэг баяр ёслол бүгдэд таалагдана. Өөрийн дотоод мэдрэмжийг эергээр илэрхийлэхээс битгий татгалзаарай.
ИХЭР
Дээд шатны байгууллага болон удирдах албаны хүмүүс таныг тайван байлгахгүй бололтой. Гэхдээ өөрийн бусдыг татах чадварыг ашиглах юм бол ажил хэргийн шаардлагатай мэдээллийг олж авна. Бүгдийг сайн сонсож, шийдвэрээ өөрийн биеэр дүгнэж цэгнэ. Хэрэгтэй цаг мөчид бусдын сонирхлыг татаж буй ажил хэрэгтээ дэмжлэг авах чадвартай байна. Алдаа гаргахаас айж асуудлуудаа шийдэхээ хойшлуулна. Гэхдээ амжилттай байхын тулд асуудлаа шийдэх ажил анхаарлын төвд байх хэрэгтэй болно. Зээл авах болон эд хөрөнгө худалдан авах нь ашигтай байна. Цагаа олж шийдвэр гаргахгүй бол цаашдын үр дагавар муу байж мэднэ. Гэнэтийн тохиолдол зарим хүмүүсийн ил гаргаж байгаагүй мөн чанарыг нээнэ. Нөхцөл байдал ашигтайгаар бүрдсэн тохиолдолд чухал асуудлуудаа шийдвэрлэ. Үзэл бодолдоо тууштай бай. Та зөрчил маргааны гол буруутан болох магадлалтай. Та шийдэмгий зоригтой байвал бусдад сайн нөлөөлж чадна. Амьдралын хэмнэлээ өөрчлөхөд сайн. Гэхдээ аливаа ажлыг өөрт тохируулсан ачаалалтай хий. Долоо хоногийн сүүл рүү эрч хүч нөөц бололцоогоо дайчлах боловч бүх боломжоо ашиглаж чадахгүй бололтой. Сайн үр дүнд хүрэх гэсэн хүсэл хэт их байна. Өөрийн санаагаа бусдад тулгах хэрэггүй. Зарим үед буулт хийж байх нь ашигтай гэдгийг сана. Сонин содон хүмүүстэй танилцах магадлалтай. Таны биеэ хянах чадвар сайн байх тул алдаа гаргасан ч нөхцөл байдал төдий л хүндрэхгүй. Хувийн ур чадвар байдлыг нааштай болгоход ихээхэн тустай байна. Гэхдээ гаднын нөлөөнөөс болж эрч хүч суларч, сонирхол буурах магадлалтай. Тулгамдсан асуудалд төвлөрч яаралтай арга хэмжээ ав. Ажил амьдрал дээр аль алинд нь өсөн дэвжихийн тулд зогсолтгүй жигд урагшлах арга барил тохирно. Өөртөө таатай байдлаар ажиллаж амьдар. Бусад хүмүүс юу ч амласан бай эрүүл саруул ухаанаар тунгаан бод.
МЭЛХИЙ
Бизнес эрхлэгч хүмүүс таагүй мэдээ сонсож болзошгүй. Сэтгэл санаа дарамтад орж мэднэ. Өр зээлээ төлөх шаардлага гарна. Энэ үед илүү хүлээцтэй хүмүүс л амжилтад хүрэх болно.Тооцоондоо алдаа байгаа эсэхийг хяна. Бичиг баримтуудынхаа тодорхой бус хэсгүүдийг шалга. Бусдаас ирэх үйлдэлд хариу үзүүлэх гэж яарах хэрэггүй. Явцуу амбицаа хойш нь тавь. Таны илэн далангүй дотно нийтэч харьцаа нь хамгийн дотнын хүнтэйгээ харилцан ойлголцоход тусална. Гэм буруугаа хүлээх нь удаан хугацаанд тааламжгүй харьцаатай байсан хүнтэйгээ харьцаагаа сэргээхэд тус болно. Ойр дотнын хүмүүстээ анхаарал халамж тавьж чадаагүй бол энэ цаг үеийг тэдэндээ зориул. Эргэн тойронд эерэг хандлага дүүрэн байна. Харин биеийн дархлаа буурах тул өвдөж болзошгүй. Халдварт өвчнөөс болгоомжилж, архаг өвчнөө сайн эмчлүүл. Долоо хоногийн сүүл рүү зарим үйл явдал танд ойлгомжгүй эсвэл хамааралгүй хэлбэрээр өрнөнө. Гэр бүлдээ цаг заваа зориул. Хувийн амьдралдаа бүхнийг мөнгөөр хэмжих хэрэггүй. Ойр дотнын хүндээ сайхан үг үйлдлээр урам зориг хайрла. Бусдад сайшаал магтаалын үг харамлах хэрэггүй. Ийм үйлдлийн үр дүнд та амьдралаа өөр нүдээр харж, чухал хүнээ хэчнээн их хайрлаж буйгаа мэдэрч чадна. Тайван дулаан уур амьсгалд бүх хүмүүс сэтгэл хангалуун байх болно. Та үл ойлголцлын гинжин хэлхээ үүсгэж болох яаруу түргэн шийдвэр гаргаж магадгүй байна. Энэ нь ажил хэрэг хувийн амьдрал аль алинд нь хамаарна. Болгоомжтой байж, анхны сэтгэгдэлдээ бүү итгэ. Худал мэдээллийг сайтар ялгаж салгаж байж шийдвэр гарга.
АРСЛАН
Ажил хэрэгч бөгөөд тууштай байдал чухал үе. Шинэчлэл хийхэд бэлэн байхыг хичээ. Бүх талаар бусдаас суралц. Өөрийн хүсэл мөрөөдлөөс хэзээ ч бүү ухар. Гэхдээ элдэв сорилт туршилт хийх бол сайн судалгаанд тулгуурласан байх хэрэгтэй болно. Тайвшрах хүртлээ чухал шийдвэр гаргах хэрэггүй. Хуурамч итгэл даадаггүй найзуудаас болж сэтгэл санаагаар унах болно. Төлөвлөсөн төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Та эхэлсэн ажлаа хүнд байсан ч гэсэн дуусгахыг хичээ. Эргэн тойрны хүмүүстээ хэт их хариуцлага бүү үүрүүл. Бусдын хэрэгт хутгалдахгүйг хичээ. Зарим асуудлыг шийдвэрлэх нөхцөл байдал бүрдэхгүй бол яарах хэрэггүй. Та сэтгэл хөдлөлөө барихгүй бол буруу нөлөөлөл үүсгэхийг хүснэ. Энэ нь эцэстээ уур уцаарыг тань хүргэхээс өөр юу ч авч ирэхгүй. Уран бүтээлч хүмүүс мэдлэг боловсролдоо анхаарахад тохиромжтой байна. Нэр алдартай болохын тулд туршилт хийх нь эрсдэлтэй гэдгийг битгий мартаарай. Харин танд томоохон ажил хэрэгт оролцох зайлшгүй шаардлагатай тулгарна. Үүнийг хувийн эрх ашгийн төлөө хийхгүй байх нь таны давуу талыг илүү олон нийтэд батлан харуулах болно. Долоо хоногийн сүүл рүү зарим ажилд урьдчилан таамаглах аргагүй тогтворгүй байдал үүснэ. Мөн хувийн амьдрал ч хачин жигтэй үйл явдал тохиолдож байгаа мэт санагдана. Од эрхэс бусадтай эрх мэдлийн төлөө тэмцэлдэх хэрэггүй гэж зөвлөж байна. Таны зорилго илүү том байх ёстой. Таны санаснаар бүтэх ажил хэрэг маруухан байх ч санаа зовох хэрэггүй. Хэдийгээр үргэлж таны зөв байхгүй ч амжилтын гол үндэс нь өөртөө итгэлтэй байдал байх болно. Ингэж чадвал дараагийн удаа аз таныг ивээх л болно. Эрүүл агаар нар салхинд гарах нь эрч хүч нэмэгдүүлнэ. Гэр бүлийнхнээ баярлуулах ямар нэгэн зүйл бодож ол.
ОХИН
Гэр бүлийн харилцаа эелдэг найрсаг байх бололтой. Залуу хосууд хүүхэдтэй болохоор шийднэ. Баяртай учрал тохионо. Танд найз нөхдийн хүрээллээс олон сонирхолтой үйл ажиллагаа ирэх болно. Энэ үед таныг сэргээхүйц үйл явдал өрнөх бөгөөд ажил үйлсээ хамтдаа бүтээхээр зорих хамтрагчаа олж авах үе байх болно. Урам зориг болон өөдрөг төсөөлөл тань таныг шинэ шатанд аваачих болно. Бодол санаа болон үйл хөдлөлөө хооронд нь тохируулах бүхий л боломжийг ашигла. Санхүүгийн нөхцөл байдал сайн биш байгаагаас болоод зарим зүйлд санаачилгаа алдаж магадгүй. Удаан хүлээсэн үр дүн санаснаар гарахгүй болов уу. Гэхдээ энэ цаг үед олон хүнд иймэрхүү бэрхшээл тохиолдож буй тул өөрийгөө хэт буруутгах хэрэггүй. Амьдралын эрч хүч аажмаар өснө. Гэхдээ эрч хүчээ гамна. Таагүй мэдээллээс болж ажил саатна. Мэдээллийн олон эх үүсгэвэр таныг зовооно. Таны амжилтад атаархсан хэн нэгэн хорлохоор оролдож магадгүй. Долоо хоногийн сүүл рүү үйл ажиллагаагаа сайжруулахтай холбоотой шинэ санал хүлээн авах магадлалтай. Эд хөрөнгөө өсгөх боломж гарна. Хувийн амьдралдаа сэтгэл хангалуун бус хүмүүс өөрчлөлт хүсэж байна. Зарим нэг зүйлийг албан хүчээр хийх шаардлага гарна. Энгийн байж, аль болох олон юм бодох хэрэггүй. Төрөл бүрийн арга зам нээх нь танд сонирхолтой байх болно. Өндөр үнэтэй эд зүйлс худалдан авах, эрсдэлтэй зарлага гаргахаас зайлсхийхийг од эрхэс зөвлөж байна. Бусдаас хараат байх хүсэл, бие даасан байдал руу тань чиглэсэн дайралт ирж болзошгүй байна. Өөртөө итгэх итгэл их байх боловч хэт эрдэх хэрэггүй. Эргэн тойрны уур амьсгал таны хайр сэтгэлийн харилцааг сайнаар хүлээж авахгүй бололтой. Гэр бүлтэй хүмүүсийн харилцаанд гэнэтийн өөрчлөлтүүд гарч болзошгүй.
ЖИНЛҮҮР
Амьдралын туршлагатай, ухаалаг хүмүүстэй харьцах нь танд таатай байх болно. Бусдын туулсан амьдралын сорилтуудаас суралц. Мөн хамтран ажиллахад урамтай хүмүүсийг олж нөхөрлө. Уран бүтээл туурвихад таатай үе. Энэ үед тогтоосон ажил хэргийн түншлэл удаан хугацаанд үргэлжилнэ. Ажил хэрэгч харьцаа илт бэхэжнэ. Шинэ танилтай болох нь өөртөө дутагдаж байсан шинэ санааг олж авах боломж гаргана. Засварын ажил эхлэхэд тохиромжтой үе. Мөн байшин худалдан авах, шинэ газар нүүж очих зэрэг үйлд тохиромжтой. Өдөөн хатгалга, худал хов жив, гүтгэлгээс болж таны албан тушаал, нийгэмд эзлэх байр суурь өөрчлөгдөж мэднэ. Эргэн тойрныхоо хүмүүстэй ухаалгаар харилцаж, дайсан нөхрөө ялгаж сур. Санхүүгийн одоогийн орлого зарлагатай холбоотой асуудал таны сэтгэлийг зовооно. Ойр дотнын хүмүүстэйгээ хамт аялалд гарч, сайхан байгаль үзэж сонирх. Гадна төрхөө анхаар. Сайхан харагдаж байгаа бол эрүүл мэнд сайн байна гэсэн үг. Эрүүл мэнддээ санаа тавь. Бие муутай эсвэл настай хүмүүсийн тамир тэнхээ бага зэрэг муудаж магадгүй. Эмнэлгийн шинжилгээ хийлгэж, эмчилгээний шинэ арга хайхад таатай. Долоо хоногийн сүүл рүү удаан хугацааны төлөвлөсөн ажилд шинээр үүссэн асуудлаа шийдэхэд тохиромжтой. Олон нийтийн арга хэмжээнд оролцох нь илүү үнэмшилтэй, сонирхолтой байх болно. Өөрийн сайн талаа битгий нуу. Мэргэжил нэгт хүмүүс ба танихгүй хүмүүстэй таагүй харилцаа үүсгэнэ. Хэрүүл зөрчил гарч болзошгүй. Гаднын нөлөөнөөс болгоомжил. Оюун санаагаа хамгаал. Шинэ зүйл турших нь тийм ч таатай бус. Ихэнх хүмүүс гэр бүлтэйгээ хамт байвал хайр халамжаар дүүрэн байж, бие биесээ сайн ойлгох болно. Ойр дотнын хүмүүсийн хандлага тантай ойлголцохыг хичээсэн дүр төрхтэй байх болно.
ХИЛЭНЦ
Хайр дурлалын харилцаа тогтвортой бус байсан ч нөхцөл байдалтай эвлэр. Санамсаргүй хайрын харилцаа удаан үргэлжлэхгүй бололтой. Таны гэр бүлд хардалт, хөндийрөлт бий болохоос сэргийл. Биеэ зөв авч явах хэрэгтэй болно. Гэр бүлийн харилцан ойлголцол юуны өмнө танаас хамаарна гэдгийг анхааруулж байна. Ойр дотнын хүмүүстээ гэнэтийн бэлэг барихыг хичээ. Шинэ амьдрал эхэлж байгаа хосуудад анхаарах зүйл нэлээд гарч магадгүй.Санхүүтэй холбоотой асуудлууд гарч болзошгүй. Хугацаа хэтэрсэн өр зээлээ төлж дуусгахыг хичээ. Ээдрээтэй үед санхүүгийн байдал санасан бодсоноор байхгүй л болов уу. Төгс нөхцөл байдлыг бүү хай. Эмх замбараагүй, тайван бус амьдралын хэв маяг таны эрч хүчийг сулруулсан болохоор эмзэг хандлага илэрч байна. Өмнөх ажилдаа түүртэн, ойр дотнын хүмүүсийнхээ хүслийг олж харж чадахгүй байгаа бололтой. Амьдралын хэв маягаа сайн болгох арга олоорой. Сонирхолтой зүйл оролдож, илүү хүсэл тэмүүлэлтэй байхыг хичээ. Сэтгэлээ хэт хөдөлгөх нь тайван байдлыг тань алдагдуулна. Боломжтой бол сонирхолтой аялалд бүртгүүл. Долоо хоногийн сүүл рүү ажил хэрэгч хүмүүсийн хувьд шинэ өөрчлөлт хийх санаа төрж магадгүй. Бусдыг ойлгох чадвар өндөр байх тул эргэн тойрныхонтой харьцах харьцааг сэргэнэ. Амралтаасаа өмнө үүрэг даалгавраа хугацаанд нь биелүүлэхгүй бол таны нэр хүндэд сэв суулгах таагүй үйл явдал тохиолдож болзошгүй. Чухал ажлыг гүйцэтгэхэд эрч хүч, идэвх чармайлтаа бүү хайрла. Олон салбарт амжилт олох магадлалтай байх болно. Эрч хүч дүүрэн мэт санагдах танд ямар ч асуудал бэрхшээл тотгор болж чадахгүй. Гэхдээ эрч хүчээ гамна. Энэ үед түргэн амжилтад хүрэх гэж яарах хэрэггүй. Урьдчилан хүрэх үр дүнгээ тооцож байж хөдлөх нь чухал. Ялангуяа залуу хүмүүс буруу мэдээлэлд автах магадлалтай.
НУМ
Таагүй байдалд орсон ч харилцаанд баримтлах ёс суртахууны хэм хэмжээг бүү хэтрүүл. Аливаа таагүй үйл явдлыг сэтгэлээ их зовоолгүй даван туулахыг хичээ. Удахгүй санхүүгийн байдал тогтвортой болж, шинэ эх үүсвэрээс мөнгөн орлого орж ирнэ. Таны цаашдын ирээдүйд нөлөө үзүүлэх уулзалт болж магадгүй. Болгоомжгүй үг хэлэх, бодлогогүй шийдвэр гаргах зэргээс зайлсхий. Мөн сайн санасан хүний зөв зөвлөгөөг сонсохгүй байх магадлалтай байна. Тэвчээртэй байвал өрсөлдөгч нарын хуурамч ажиллагаа таныг сэтгэлээр унагахгүй бололтой. Муу мэдээг ажил төрөлтэй хамаатуулахгүй, сайн нягталж тодруулах юм бол санхүүгийн асуудал үүсэхгүй байна. Наймаа худалдаа хийвэл алдагдалтай гарах магадлал өндөр байна. Мөнгөндөө хямгатай хандаж бай. Элдэв зугаа цэнгэлд их мөнгө үрэхгүй байхыг хичээ. Худалдан авах гэж буй зүйл чинь үнэхээр хэрэгтэй эсэхийг сайн бод. Ганц бие хүмүүс хүнтэй танилцан, хайрын холбоо тогтоох магадлалтай. Хайр сэтгэлийн харилцаанд өөрийн ихэнх цагийг зориулах хүсэл төрнө. Долоо хоногийн сүүл рүү бүгдийг өөрийн хүслээр болгох гэж оролдохгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Ойр дотнын хүмүүстэйгээ ч харьцахдаа болгоомжтой, дотроо бодолтой бай. Тулгарах асуудал танд ойлгомжгүй байх бололтой. Шинэ ажил эхлэх болон эрсдэлтэй арга хэмжээнд оролцох шийдвэрээ сайтар тооцоол. Хэрвээ та шинэ нөхцөл байдалд зохицож чадахгүй бол цагийн үеийн хэмнэл, өөрчлөлт шинэчлэлттэй зохицож чадахгүй байна гэсэн үг. Шийдвэр гаргаж, чухал асуудалд хариу өгөхдөө хурдтай байхаас гадна зорилгодоо хүрэх арга барилд тань зохицож буй эсэхийг хянах хэрэгтэй болно. Элдэв өвчин хуучтай хүмүүс эрүүл мэндээ анхаар. Амьдралдаа ямар нэгэн шинэ сонирхолтой зүйл бий болго. Сонирхолтой ажил, ер бусын зүйлс сайхан учралыг танд авчирна.
МАТАР
Өмнөх хичээл зүтгэлийнхээ шагналыг хүртэх бололтой. Өөрт таалагддаг, ямар нэг дуртай зүйлээ хийж сэтгэл санаагаа тааламжтай байлгах үе. Гэхдээ хэмжээ хязгаар давж болохгүй. Ажлын эрч хүч ба сэтгэлийн тэнхээг зөв хослуулахыг хичээ. Эрүүл байгальд амарч, цэвэр агаар амьсгалахыг танд зөвлөж байна. Гэр бүлийн хүрээлэлд халуун дотно уур амьсгал зонхилно. Хайртай хүн тань гэнэтийн бэлэг бэлдсэн байж магадгүй. Найз нөхдийнхөө зөвлөгөөг сайн сонс. Амьдралынхаа тогтсон хэвшмэл дэг жаягийг эвдэхийн өмнө сайтар тунгаан бодохыг танд зөвлөе. Та олон нийтийн анхаарлын төвд байхыг хүсэмжилнэ. Хөрөнгө санхүүгийн төсвөө зөв зарцуулах арга замыг олно. Удирдах ажилтай хүмүүс таатай мэдээ хүлээн авна. Өндөр албан тушаалтай хүмүүс хамт олныхоо төлөө чадах бүхнээ хийхийг хичээ. Энэ үед зарим асуудал зөв шийдэгдэх эсэхээс цаашдын томоохон үйл явдлын хувь заяа хамаарна. Зарим үед нэлээд эрс хатуу байр суурь баримтлах хэрэгтэй болно. Долоо хоногийн сүүл рүү шинэ мэдлэг олгох ямар нэгэн сургалтад хамрагдаж болзошгүй. Гэхдээ зарим ажил хэргийн байдал зогсонги байдалд орно. Түншүүдтэйгээ харилцаа муудсан үед санхүүгийн нөхцөл байдлаа засах итгэл найдвар суларна. Бүгдийг ухаалгаар зохицуул. Эрсдэлтэй алхам, хуурамч саналаас зайлсхий. Уйтгартай нөхцөл байдалд орох гэсний хэрэггүй. Уучилсан сэтгэлээ илэрхийлэх, бэлэг авч өгөх, хүсэлт биелүүлэх зэрэгт өлзийтэй. Мөн гэр орноо тохижуулах, барилгын ажил хийхэд таатай. Багахан зардлаар орон байраа гоёмсог тохижуулах арга олно. Нөхцөл байдал танд таалагдаж байвал ажил амьдралын шийдэх асуудалд гол нөлөө үзүүлэх болно. Сэтгэл санаа өөдрөг байна. Оюун санаандаа анхаарлаа төвлөрүүлж, дотоод сэтгэлээ чагна. Өөрийн хүч чадал, хүчирхэг байдлаасаа таашаал авна. Ходоод гэдэсний өвчин тусах магадлалтай. Зөв хооллож амьдралын эрүүл хэв маягийг баримтал.
ХУМХ
Хүрч чадахгүй зүйл рүүгээ хэт тэмүүлбэл зарлага их гарна. Ашиг орлогоо алдах нь танд сүйрлийн ирмэг дээр байгаа юм шиг мэдрэмж төрүүлнэ. Хурдан шуурхай ажиллавал санхүүгийн асуудлаа шийдвэрлэх боломжтой болно. Гэхдээ хуумгай хөдлөх болон эрсдэлтэй алхам хийхээсээ болгоомжил. Эрсдэлтэй үйлдэл, элдэв мөрийтэй тоглоомоос татгалзсан нь дээр. Бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой хүндрэлүүд гарч болзошгүй. Зарим ажлыг хойш тавьж, залхуурах юм бол салан замбараагүй байдал нэмэгдэнэ. Шинэ ажил, албанд очих хүсэлтэй хүмүүс өөрийн хүч боломжийг бодитоор, эрүүл саруулаар дүгнэхийг зөвлөе. Шинэ технологи, мэдээлэл харилцааны салбартай холбоотой төслүүдэд хөрөнгө оруулах боломж гарна. Сэтгэл зүрх, хүсэл мөрөөдлөө эд материаллаг байдлаас дээгүүр тавих хүсэл төрнө. Ажлаасаа түр ч атугай хөндийрөхийг хүсвэл өөрийн дотоод үнэт зүйлд анхаарлаа хандуул. Уран бүтээлч хүмүүс хайр дурлал, зугаа цэнгэлийн хүснэ. Дотоод мэдрэмжээ гэр бүл, ойр дотнын хүмүүсээсээ нуух гэж оролдсоны хэрэггүй. Хүсэл сонирхол нийлэх хүнтэй санамсаргүй учралаар таарах бололтой. Долоо хоногийн сүүл рүү ажлын асуудлуудаа шийдэх шаардлага гарна. Энэ нь гэр бүлийн амрах төлөвлөгөөнд нөлөөлж байгаа бол зав гарган сайн ярилц. Сэтгэл зовоосон асуудал гарч болзошгүй. Сэтгэл хөдлөлөө дарах хэрэгтэй. Гутарч гуньсан байдал бие организмд тань сөргөөр нөлөөлнө. Цэвэр агаарт зугаалж, байгалийн сайханд амрахыг хичээ. Ойр дотнын хүмүүс тань таныг хайрлан халамжлах тул гэр оронд тав тухтай орчин бүрдэнэ. Эрүүл амьдралын хэв маягийг баримтал. Таны амжилт ойрхон байна. Удахгүй азтай учрал ч тохионо.
ЗАГАС
Аар саар зүйлд цагаа үрэлгүй чухал ажил хэргээ цагт нь дуусга. Таны үйлдэлд сэтгэл дундуур явдаг хэн нэгэн хүн зөрчил маргаан үүсгэхийг оролдоно. Хамгийн чухал зүйлээ орхигдуулж дэмий хэл аманд оролцох хэрэггүй. Буруу санаа агуулсан хүмүүст анхаарлаа их хандуулах хэрэггүй. Ажил хэрэгт хөндлөнгийн хэл ам, төлөвлөөгүй үйл явдал таагүй нөлөөлнө. Хайртай хүмүүсийнхээ гуйсан тусламжид бүү татгалз. Гэр бүл, үр хүүхдүүддээ цаг зав гарга. Эрч хүчээ гамнаж үйл явдлыг бүү хурцатга. Амьдралын чухал үнэ цэнтэй зүйлээ хамгийн эхэнд тавь. Хэт сэтгэлийн хөөрөлд автагдсан байдалд шийдвэр гаргахаас зайлсхий. Элдэв хүмүүстэй үүсгэх хөнгөмсөг харилцаа нь цаашдаа том алдаа болон хувирч магадгүй. Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Харин ашиг сонирхол нийлэх хүнтэй танилцахыг хүсвэл аз завшаан ирэх болно. Боломжийг эргэлзэлгүй хүлээн авч ашигла. Гэхдээ илүү хариуцлагатай байхыг хичээ гэж од эрхэс зөвлөж байна. Ажил хэргээ өргөжүүлэхэд алхмыг бодолтой хийхгүй бол санхүү муудна. Хувийн амьдрал тогтворгүй болоход ч нөлөөлнө. Долоо хоногийн сүүл рүү хуулийн асуудал үүсвэл хэрэгцээтэй ажил хэрэг саатаж мэднэ. Гэрээ хэлэлцээр удааширснаас болж ажлын төлөвлөгөөг биелүүлэхэд хүндрэл учирч магадгүй. Сайн танихгүй хүмүүстэй хамтран ажиллахгүй байхыг зөвлөж байна. Зарим ажил хэрэгт хуучирч хоцрогдсон гэмээр арга барил үр дүнгээ өгнө. Амжилт олох боломж харагдах тул шинэ холбоо тогтоож хүмүүстэй уулз. Хэт захирангуй ихэрхүү ааш авир гаргавал хамт олны тэнцвэрийг алдагдуулж, бүх зүйл буруугаар эргэнэ. Та харилцааны асуудалд өндөр ач холбогдол өгөх хэрэгтэй бололтой. Энэ үед ажил хэргийн болон арилжаа наймааны зорилгоор холын замд гарч магадгүй. Гадаад байдалдаа анхаарч сайхан дүр төрхийг сайн мэдлэгийг хослуулан харуулах цаг үе. Орчин тойрондоо өрнөж буй ямар ч үйл ажиллагааг зөв голдиролд нь оруулах гэж байнга оролдох бололтой. Таны гэр бүлийн эелдэг найрсаг харьцаа бусад хүмүүсийн атаархлыг төрүүлэхээр сайхан байна. Гэхдээ өөрийн хүсэл сонирхлыг бусдад хэт тулгахаас зайлсхий.