Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»1800 жилийн өмнөх язгууртны бунхан Ерөө сумаас олджээ
Археологи

1800 жилийн өмнөх язгууртны бунхан Ерөө сумаас олджээ

Урлаг Урлаг20/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгаас 1800 жилийн өмнөх Сяньбийн үеийн хөндөгдөөгүй, язгууртны бунхан олджээ. Энэхүү олдвор нь Монгол Улсад олдсон Сяньбийн үеийн хамгийн анхны томоохон хэмжээний тоногдоогүй, түүхийн өндөр ач холбогдол бүхий олдворт тооцогдож байна. Гол бунхныг хөндөхөөр холбогдох археологийн мэргэжилтэн, судлаачид малтлага  хийж байна.

Орхон Сэлэнгийн сав газарт эртний Сяньбийн  төрт Улс байсан байж болзошгүйг нотлох чухал булш бунхнууд олдож байгааг эрдэмтэн судлаачид онцоллоо.

МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн-гийн судалгааны баг 2019 оны намар тухайн дурсгалт газрыг шинээр нээн илрүүлж, 2022-2024 онд хэмжилт болон “3D” баримтжуулалтуудыг тус тус гүйцэтгэж байжээ. Энэ удаад Сяньбигийн үеийн язгууртны гурван булш, жирийн иргэний хоёр булшны археологийн авран хамгаалах малтлага судалгааг явуулж байгаа аж. Мөн малтлагын явцад язгууртны нэг булш хөндөгдөөгүй анхны байдлаараа байсныг судалгааны багын ахлагч өөрийн цахим хуудаснаа онцлон тэмдэглэжээ.

Тодруулбал, судалгааны багын ахлагч, Археологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Т.Идэрхангай өөрийн цахим хуудаснаа “Хөндөгдөөгүй булшны тахилын хэсгээс онц сонирхолтой олдворууд илрээд байна. Хамгийн сонирхолтой нь 7 см зузаантай зэрэгцээ 2 модон австай бөгөөд нэг авсыг хөх болон шаргал өнгийн зузаан даавуугаар бүрэн ороож тавьсан нь маш сайн хадгалагджээ. Авсны толгой хэсгийн даавуун дээр хар бэхээр зураг, тэмдэг зурсан нь хүртэл маш сайн харагдана.

Малтлагаас хар болон зээрд (хондон) зүсмийн модон 2 морь, модон сүйх тэрэг, ташмаг хэлбэрийн шавар ваар болон өөр бусад онц сонирхолтой олдворууд тахилын хэсгээс гараад байна. Малтлагын явцад ажиглаж байхад тус бунхан Хүннү, Сяньбигийнязгууртнуудын бунхан үйлдэх завсрын хэв шинжийг агуулж байгаа юм. Учир нь тус бунхныг сяньбичүүд үйлдэхдээ газрын гүн хөмөглөж бус Хүннүгийн язгууртны булш шиг газарт дөрвөлжин нүх ухаж дүнз зангидаж бунхан байгуулжээ. Гэтэл олдворууд болон булшны гадаад бүтцийн хувьд усан татаал шуудуутай, түүний дотор шороон овгор байгууламж хийсэн нь сяньбигийн бусад газарт малтсан дурсгалуудтай ижил ажээ. Эндээс л гэхэд Хүннү, Сяньбигийн язгууртны бунхны хувьсал өөрчлөлт хэрхэн явагдсаныгхарах боломжийг олгож буйгаараа түүхэн чухал нотолгоо болж байгаа юм” гэж судалгааны явцын талаар мэдээлэл хүргэсэн байна.

Олдворуудыг зөөж тээвэрлэх, хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажил дээр Соёлын яам, Соёлын Өвийн Үндэсний Төв-ийн мэргэжлийн судлаачид болон бусад мэргэжлийн байгууллагын судлаачид хамтран ажиллаж байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Саудын Арабын элсэн цөлөөс эртний амьтдын хадны зураг олджээ

02/10/2025
Археологи Урлаг

Монголын хиргисүүрээс олдсон хүний ​​ДНХ нь хүрлийн үеийн нийгмийн байдлыг харуулжээ

01/10/2025
Археологи Урлаг

Баяндэлгэр сумын Их мандал уулын палеолитын дурсгал нь нэн ховорт тооцогддог

29/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Alibaba” платформ “Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдралын аян эхлүүллээ

30/10/2025

“Stray Kids”-ийн гишүүн И Ноу төрсөн өдрөөрөө 200 сая вон хандивлажээ

30/10/2025

Дэлхийн I дайны үеийн лонхтой захидал олджээ

30/10/2025

Пак Бо Гум “MAMA Awards”-ыг долоо дахь жилдээ хөтөлнө

30/10/2025

ФОТО: “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгээс

30/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.