Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Зөрж өнгөрөөгүй
Утга зохиол

Зөрж өнгөрөөгүй

Урлаг Урлаг18/03/2014Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5d70d203a0eb5a4big7884558862014-03-18-09-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
-Хаврын тэргүүн сард төрийн дээд Алтангадас одонгоор шагнуулсан, сэтгүүлч Гончиглувсангийн Энхбаатар ах маань “Зөрж өнгөрөөгүй” гэх шинэхэн номоо “өлгийдөн” авчээ. Өнгөрсөн хугацаанд түүнийг уншигч олонтой нь уулзуулж байсан нийтлэл, сурвалжлага, ярилцлагаас бүтсэн энэ ном эрхгүй бодол булаана-

Хувьдаа түүнийг хуулахыг оролдож, бичсэн бүтээлийг нь шимтэн уншиж, яг түүн шиг бичихийг хичээдэг тэр цагт түүний олон нийтлэл, сурвалжлагаас үнэхээр зөрөөд өнгөрчихгүй юмсан гэх бодол төрдөг байлаа.

Хаврын тэргүүн сард төрийн дээд Алтангадас одонгоор шагнуулсан, сэтгүүлч Гончиглувсангийн Энхбаатар ах маань “Зөрж өнгөрөөгүй” гэх шинэхэн номоо “өлгийдөн” авчээ. Өнгөрсөн хугацаанд түүнийг уншигч олонтой нь уулзуулж байсан нийтлэл, сурвалжлага, ярилцлагаас бүтсэн энэ ном эрхгүй бодол булаана.
Сонины хуудсанд үлдсэн сэтгүүлзүйн сайн бүтээлүүд тэрлэгдсэнээс гадна хүн байхын учир утга, сэтгэлийн чанадад буй тэр бүхнийг ухаарч, ухааруулахыг зорьж ирсэн нь түүний номноос илт мэдрэгдэнэ. Яагаад ч юм, түүний бичсэн нийтлэл мэдээнээс ч хурдан уншигддаг. Хөнгөн, ойлгомжтой, сонирхолтой, үйл явдлын өрнөл, цаад нарийн учрыг нь ухан, ар араасаа хөврөх утга төгөлдөр дүн шинжилгээ. Товчхондоо түүний бичсэн, нийтэлсэн бүхэн тийм л өнгө аястай.

Түүний номыг хянан тохиолдуулж, ариутган шүүсэн “Глоб Интернейшнл” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч, зохиолч Х.Наранжаргал “Г.Энхбаатарын сэтгүүлзүйн бүтээлүүд өргөн хүрээтэй олон сэдвийг хөндсөн байдаг. Түүний монгол уламжлал, соёл, заншлын тухай бүтээлүүд мэдлэг олгож, сэтгэл хөглөнө. Нийгмийн асуудлуудыг хөндсөн шүүмжлэлт материалууд нь өөрийн эрхгүй эргэцүүлэлд хөтөлнө. Ярилцлагууд нь хүний дотоод ертөнцөд нэвтэрснээрээ өвөрмөц. Уянгын нийтлэлүүд нь сэтгэл догдлуулж, аян замын тэмдэглэлүүд нь ухаарал авчирна… Орчин цагийн сэтгүүлзүйн магнайд хурдалдаг сэтгүүлчийн нэгийг би Г.Энхбаатар гэж ам бардам хэлж чадна” хэмээн хэлсэн нь үнэхээр үнэн. Энхээ ахын маань бүтээл гарчигаасаа л бусдаас илт ялгардаг. Өөрийн гэсэн хэв маяг, донжтой. “Зүсээ хувиргасан зандалчид, үсээ хусуулсан завхайрагчид”, “Эрсдэл дагуулсан эрүүгийн хууль”, “Шинэ цагийн феодалуудыг ширвээтүүлэв зээ”, “Хэл нь гажиж, хэлбэр нь давхардсан телевизүүд”, “Эртний ёс заншилд эм дом бий”, “Хадгаар халхалсан хахуулийн мөнгөн аяга” юм уу, авлигын талаар бичсэн “ТБД-гийн андууд тэнд ч бий, энд ч бий” нийтлэл, эрэн сурвалжлах сэтгүүлзүйн томоохон бүтээлд тооцогдох “Уйтай намрын эмгэнэл буюу амьдын хагацал”, “Газар тамгалсан ганц мөр буюу шаналсан эцгийн битүү эрэл” сурвалжлага нь тухайн үедээ төдийгүй одоо ч сэтгүүлчдийн ярьж, ишлэх дуртай бүтээлүүд байдаг. Түүний нэгэн цагт алтан үеийн ахмад уран бүтээлчдийн хамгийн сүүлчийн уран бүтээлчдийн нэг хэмээн нэрлэгдэн хүндлэгдэж явсан Монгол Улсын Ардын жүжигчин Л.Жамсранжав  агсантай  хийсэн ярилцлага нь сонины шарласан хуудас түүхийн бодит баримт болдог гэдгийг баталсан тод жишээ гэлтэй.

“…-Төрийн шагналт яруу найрагч Чойжилын Чимид “Гамлет” жүжгийнхээ орчуулгыг танд зориулсан гэлцдэг, энэ үнэн үү?

-Нэг өдөр намайг Соёлын яаман дээр дуудаж байна гэлээ. Тэгтэл тэр үед Соёлын яамны жүжиг, уран зохиолын хэлтсийн эрхлэгч байсан Ч.Чимид гуай надад хоёр хуруу хэрийн зузаан бичгийн машинаар цохисон зохиол өгдөг юм байна. Өөрөө юу ч хэлсэнгүй, тамхи татаад л суугаад байсан. Би тэр том хүнтэй юу ярих билээ. Гараад л явчихсан. Гарч явахдаа харсан чинь өнөөх зохиолын дээд талд нь “Жаамаад” гээд биччихсэн байна. Тэр үед манай театрын боловсон хүчин Диймаа гэж хүн байсан юм. “Диймаад” гэж бичих гэж байгаад Жаамаад гээд биччихэж дээ гэж бодоод доошоо уруудаж явтал үүдний буйдан дээр манай сургуулийн морин хуурын анги төгссөн Аюуш сууж байна.

 -Чи яаж яваа юм бэ гэж тэр асууж байна. Тэгэхээр нь би

-Манай театрт нэг зохиол өгч байна. Түүнийг нь аваад явж байна гэж хэлтэл “Алив наадахыг чинь үзье” гээд миний гар дахийг авч үзсэнээ:

-Үгүй дээ, энэн дээр чинь “Жаамаад” гэж биччихсэн байна шүү дээ.

-Яалаа гэж дээ, манай театр ирэх онд “Гамлет”-ыг тавих юм гэнэ лээ. Театрт өгч байгаа юм гээд ахиулаад унштал цэнхэр өнгийн балаар “Жаамаад. Миний ажил дууслаа. Одоо чиний ажил үлдлээ. Ч.Чимид” гэж бичсэнийг хараад би маш их гайхаж билээ. Одоо энэ зохиол манай гэрийн номын тавиур дээр хамгийн хүндтэй байрыг эзэлж байдаг юм” гэж агуу Л.Жамсранжав ярьсныг сэтгүүлч Г.Энхбаатар олонд хүргэсэн билээ.

Түүний ном үнэхээр жирийн уншигчид төдийгүй сэтгүүлч болохоор зорьж буй, сэтгүүлч болсон хүн бүрийн унших ёстой ширээний ном нь байх учиртай гэж хувьдаа бодно. Яагаад гэвэл тэр үнэхээр өмнөх нийгмийн үед сурч боловсорч, ороо бусгай ардчиллын хүндхэн үест сэтгүүл зүйн салбарт зүтгэж явахдаа асуудал, амьдралын бодит үнэнээс зөрж өнгөрөөгүй хүн.

Сэтгүүлзүйн салбарт хөл тавьж буй шинэхэн сэтгүүлчдэд тэр Алтангадас од шиг зүг чиг нь байж, зам мөрийг нь гэрэлтүүлж иржээ. Гэрэлтүүлж ч байгаа. Хүн гээч ихээхэн мартамхай амьтас. Бид үйлдэл болгондоо өөр өөрсдийнхөөрөө ханддаг ч төд удалгүй мартагнаж орхидог. Тэгвэл тэрхүү мартагдсан олон олон зүйлийг энэ ном эргэн сануулна.

Хүний амьдралыг урт удаанаар нь бус утга учиртай амьдарснаар хэмждэг гэдэг шүү дээ…     

Л.НАРАНТӨГС
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №053
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.