Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»“Хөх саран” уран сайхны киноны гол дүрд Jason буюу Б.Баяржавхлан тогложээ
Reels

“Хөх саран” уран сайхны киноны гол дүрд Jason буюу Б.Баяржавхлан тогложээ

Урлаг Урлаг21/07/2025Шинэчлэгдсэн:21/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хөх саран” уран сайхны кино DDish, Looktv, Univision-ээр үзэгчдийн хүртээл болж байна. Драм төрлийн эл киног Ө.Мөнх-Эрдэнэ найруулж, гол дүрд Б.Баяржавхлан, Б.Ариунцэцэг, Б.Ариунчимэг, Ч.Ганбаатар нар тогложээ.

“Тоонот” студийн артист, дуучин, жүжигчин Jason буюу Б.Баяржавхлан дунд ангийн сурагч ахуйдаа Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрт “Бөмбөлдэй баатрын домог” хүүхдийн жүжиг үзсэнээр жүжигчин болох хүсэлд хөтлөгджээ. Ингээд 2007 онд КУДС-д элсэж, 2011 онд төгссөн байна. Сургуулиа төгсөнгүүтээ УДЭТ-аас ажлын гараагаа эхэлж, таван жилийн хугацаанд тэрбээр “Тэнгэрийн хүү”, “Үгүйлэгдсэн хайр”, “Гамлет”, “Буруугүй буруутан”, “Уучлаарай, та дугаар андуурч”, “Өчигдөр” жүжигт тогложээ. Мөн “Манекан” жүжигт туслах найруулагчаар ажиллаж байв.

Тэрбээр долдугаар ангидаа анхны кинондоо тогложээ. Эл кино нь “Хотын охид” гэдэг нэртэй. Өнөөдрийг хүртэл Б.Баяржавхлан “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Өнөөдөр”, “Учрал”, “2000”, “Хүний цаана”, “Хиртээгүй сарнай”, “Дурсамж 2012”, “Сүүдрийн хот”, “Амьдралын урт замд”, “Чамтай учирснаас хойш”, “Зүрхэн зүг”, “Гүн тайгын манан” бүрэн хэмжээний уран сайхны кино, мөн “Тэгри чину”, “Хавтаст хэрэг”, “Хавтаст хэрэг-2” зэрэг олон ангит кинонд тогложээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин, хөтлөгч Г.Анхбаярын төрсөн өдөр

06/05/2026
Reels Урлаг

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Б.Хулангийн төрсөн өдөр

22/04/2026
Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Р.Эмүжин “Сэнтий” дөрвөн боть түүхэн романаа уншигчдад хүргэлээ

07/05/2026

“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын шилдгээр шалгарлаа

07/05/2026

Шоронд туурвисан бүтээлүүдээ хураалгаж, мөрдлөг мөшгөлтөд өдөр бүр байсан найрагч

07/05/2026

Уран бүтээлч BLOO “Super Concert”-д оролцохоор Монголд ирнэ

07/05/2026

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.