Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Монгол авдар” үзэсгэлэнд 100 гаруй үзмэрийг дэлгэн толилуулж байна
Үзэсгэлэн

“Монгол авдар” үзэсгэлэнд 100 гаруй үзмэрийг дэлгэн толилуулж байна

Урлаг Урлаг22/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол авдар” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд толилуулж байна.

Айлын хойморт он цагийн уртыг элээн залрах авдар нь бурхан шүтээнийг дээрээ залсан, нандин бүхнийг дотроо агуулсан эрхэм сав юм. Ийм ч учраас авдар сав нь айлын гал голомтын нэгэн адил ариун гэгээн, эрхэм хүндтэй хогшил болдог. Нүүдэл суудал хийх цагт ч мөн авдраа тусгайлан тоононы хамтаар тэмээ, тэргэнд ачаалж нүүдэг заншилтай. Энэ нь нүүдлийн ая даахуйц бат бөх, хэв маягийн хувьд том бага хэмжээтэйгээс гадна өнгө будаг, хээ хуар, зүмбэр, чимэг, зураг дүрслэл нь монголчуудын уламжлалт оюун сэтгэлгээ, урлаг, гоо сайхан, шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзэлтэй нягт холбоотой. Түүнчлэн айлын авдраас тухайн өрх, гэр бүлийн гишүүдийн намтар, нутаг хошууны түүх, улс гүрний түүх цадигийг ч тодруулж үзэх боломжтой юм.

Монголчууд дэлхийн бусад үндэстний адил эртнээс төрөл бүрийн модоор олон нэрийн эд хэрэглэл чадварлагаар хийж ирсэн баялаг уламжлалтай. Судлаачдын тэмдэглэснээр, монгол мужаанууд ахуйн хэрэгцээндээ 30 гаруй нэр төрлийн мод ашиглаж ирсэн бөгөөд түүний дотроос хар мод, хуш, нарс, зандан, гацуур зэргээр авдар хийх нь түгээмэл байжээ.

Энэхүү үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй авдар сав, тэдгээрийн өвөрмөц төрлөөс 100 гаруй үзмэрийг дэлгээд байна.

Тус үзэсгэлэнд авдраас гадна төрөл бүрийн монгол цоож, цоожны даралт, цуу цуурга, түлхүүрийн нэр,  шүүгээ, үйлний хайрцаг, бурхны ширээ, гуу, торхон, судар, номын шогол, хорлын ба дармын хайрцаг, даллагын сав, аяганы хайрцаг зэргийг дэлгэн харуулжээ.

Үзэсгэлэн энэ сарын 29-нийг дуустал олон нийтийн хүртээл болно.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 60 жилийн ойд зориулан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн дэлгэнэ

31/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ

28/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Stars in Mongolia and Japan” олон улсын соёлын солилцооны үзэсгэлэн нээлтээ хийлээ

28/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026

Д.Болд НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

31/07/2026

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар 70 нас хүрлээ

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.