Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр
Reels

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

Урлаг Урлаг25/07/2025Шинэчлэгдсэн:28/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

А.Ганчимэг гэхээсээ илүүтэй “Хэцүү анги”-ийн Зулаа нэрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон эл бүсгүй СУИС-ийг төгсмөгцөө УДЭТ-аар “овоглож”, “Сарны цагаан цус” жүжгийн Ханаму бага хатан, “Оролмаа эх” жүжгийн бага охин, “Гамлет” жүжгийн Офелия, “Тэнгэрийн хүү” жүжгийн Шива хатан зэрэг дүрд тоглож байв. Улмаар “Хувьсал” продакшны “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг уран бүтээлийн гол дүрээр үзэгчидтэй “уулзаж” байлаа.

Өдгөө тэрбээр Гавьяат жүжигчин, найруулагч Д.Ганцэцэгийн хамтаар “Аримун” продакшнаа толгойлон, амжилттай явна. Тус продакшн 2019 онд “Халуун зүрх”, 2023 онд “Хүний ээж” уран сайхны киногоо үзэгчдэд хүргэсэн. Олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн эдгээр уран бүтээлүүдийн зохиолыг А.Ганчимэг бичсэний зэрэгцээ гол дүрийг нь бүтээсэн юм. Тэгвэл тэрбээр тун удахгүй буюу наймдугаар 8-наас “Номадиа” пикчерс, “Фалко” энтертайнментийн хамтын бүтээл “Гарц” олон ангит киноны хоёрдугаар бүлгийн гол дүрээр үзэгчидтэй “уулзах” гэж байна.

Тайзан дээр гялалзаж, дэлгэцэнд үзэгчдийг “уяж” чаддаг авьяаслаг, адтай уран бүтээлч бүсгүйд төрсөн өдрийн мэнд хүргэе.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Х.Баярмаагийн төрсөн өдөр

24/01/2026
Reels Урлаг

Жүжигчин Н.Ялалт “Ирээдүйгээс ирсэн зочид” уран сайхны киногоор үзэгчидтэй уулзана

19/12/2025
Reels Урлаг

“Гоёл” наадмын отгон топ модель Т.Батцэцэг гэж хэн бэ?

12/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Чимээгүй хотын жолооч” киног Univision, DDish, Look TV-ээс үзэх боломжтой

06/02/2026

М.Тогтохжаргал: Хүүхдийнхээ сургийг сонссон эхийн сэтгэлдээ хэт автаад орон зайн баримжаагүй болчихсон

06/02/2026

Алдарт “Guns N’Roses” хамтлагийн дуучин Axl Rose 64 нас хүрлээ

06/02/2026

Дуун хөрвүүлэгч Б.Магсаржавыг А.С.Пушкиний медалиар шагнажээ

06/02/2026

Кино урлагийг дэмжих сангийн 2026 оны сонгон шалгаруулалтыг зарлаж байна

06/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.