Өвлийн нэгэн цагаахан єдєр… Эргэн тойрон бүх зvйл цагааран нэг л сайхан санагдана. Би бол CУИC-д хувцас загварын мэрэгжлээр 2-р курст сурдаг Энхиймаа хэмээх бусдын л адил нэгэн охин байлаа. Хэтэрхий сонин нэртэй ч юм шиг санагдах үе гарна. Энэ жил уг сургуульд элсэн сурч буй миний хувьд энэхүү хичээлийн жил ямар онзцгой байхыг би мэдсэнгүй л явсан юм. Найз залуу ч байсангүй.
Yерхий гэж олон ч хөвгүүд гүйгаад нэгэнд нь ч зөвшөөрөлгүй, уучлалт гүйгаад л бүгдээс нь холддог байлаа. Өөрийгөө хөөрхөн гэж боддоггүй ч муухай ч гэж бас боддоггүй. Хичээл эхлэн хонх дугарлаа. Бүх хүүхдүүд ангидаа орж, сургууль ч нам гүм боллоо. Заримынх нь найз охид хүртэл найз бандиа надруу харц чулуудан байгаад хардан дэмий л надад уурлах нь хэцүү. Бүр утасдан сүрдүүлэх нь ч олон. Ангийн төдийгүй сургуульдаа нэртэй зартай гэгдэх Хаагий гэх нэгэн залуу намайг байнга өдөж хоргооно. Найзууддаа:
– Намайг тоохгүй охин гэж байхгүй хэмээн сайрхан ярих нь олонтаа. Энэ удаад тэр бас л миний хажууд намайг цочитол ирж суугаад:
– Сайн уу, хонгор минь? гэж ирээд надад наалдаад авлаа.
– Чи хэн болоод намайг хонгор болгож дуудаад байна аа? гэж ихээхэн дургүйцэн хэлээд Хаагийг цааш нь түлхлээ. Хаагий ч бантсандаа босоод явав. Надад сайн хандсан залуусыг Хаагий зодож нүдэх нь бүүр ч тамтай. Нэг ёсондоо би одоо эхнэр нь юм шиг л дургүй хүргэнэ. Сургуулийн "том" гар болох Хаагийгаас би ч айна. Хичээлийн багш орж ирсэнгүй 10 минут боллоо. Эхний цаг урлаг судлал байлаа. Хүүхдүүд хоорондоо ярилцан , охидууд нь банди нарын тухай элдэвийг ярилцан инээлдэн буланд шивнэлдэнэ. Хаалга онгойж хичээлийн эрхлэгч нэгэн залуухан цариа зүс ч сайхан залууг дагуулан орж ирлээ. Чихээ яльгүй давсан үстэй, бор хүрэн хамэлөн нүдний шил зүүсэн нь өөрт нь гайхмаар зохих аж. Энэ л мөчид тэр залуу миний нүдэнд бүхнээс содон тусав. Хичээлийн эрхлэгч хүүхдүүдийг тойруулан хараад:
– Танай ангид ордог хөгжмийн багш түр амралтаа авсан тул энэ хугацаанд дадлагын багш тавих болно гээд шинэхэн орж ирсэн залуу руу харж:
– Битгий санаа зов оо. Мэдэх бүхнээ эдэнд заа гээд инээмсэглэн гарч одов. Уг залууг Энэрэл гэх богоод хөгжмийн багшийн мэргэжлээр одоо 4-р курсэд сурдаг аж. Энэрэл шинэ ангийнхаа хүүхдүүдрүү инээмсэглэн мэндлээд:
– Та бүхэнтэй хамтарч ажиллах гэж байгаадаа маш баяртай байна. Би танай ангид түр зуур энэ хичээлийг заах болно оо гээд багшийн ширээрүү дөхөн очоод
-Надад өөрсдийгөө танилцуулахгүй юу миний хувьд бол намайг Энэрэл гэдэг одоо 21 настай Хөгжим Бүжгийн Дээд Сургуулийн төгөлдөр хуур, хөгжим судлалын анги. Энд ирж нэмэлт хичээлд суудаг юм. Гээд ширээнд суув. Би шинэхэн багшаас нүд салгаж чадахгүй л ширтэнэ. Юу нь таалагдаад байгааг өөрөөсөө ч асуугаад хариултыг нь олсонгүй. цаанаа л нэг ухаалаг бас хүнийг татах увидас оргилоод байгаа ч юм шиг надад санагдав. Хүүхдүүд өөрсдийгөө танилцуулсаар миний ээлж ирэхэд л сая надруу анхааралтай ширтэн харахад миний зүрх маш хүчтэй цохилж байлаа. Догдолсон зүрхээрэй айрайхийн дийлэн байж амаа нээн:
– Энхиймаа гэж дуграад таг болов. Энэрэл надруу сэтгэл булаам инээмсэглээд бусад хүүхдүүдтэй үргэлжлүүлэн танилзав. би хажууд талынхаа охинлуу харахад тэр бас Энэрэлрүү харж байлаа. Өөрийнх нь болчихсон юм шиг түүнийгээ нууцхан харамлан:
– Юу хараа вэ? гэхэд Солонгоо:
– Энэ залуу их давгүй юм.
гэсэн хариу өглөө. Энэрэл хичээлээ зааж эхлэв. Нэгэн алдарт хөгжмийн зохиолчийн тухай ярьж өглөө. Хичээлийн хонх итгэмээргүй хурдан дуугарлаа. Энэрэл даалгавар гэж шүлэг бичээд ирээрэй гэв. 90 Минут нэг мэдэхэд дуусчихжээ. Аргагүйдээ түүнийгээ харсаар байгаад л тэр биз. Cүүлчийн цаг орон хичээл тарахад ангийн хүүхдүүд гэр гэртээ, зарим нь хаа дуртай зүгрүүгээ нийлэн алхалж өгнө. Би ч найз охинтойгоо хамт ангид үлдэж түүний орос хэлэнд нь тусалж суусаар оройтчихлоо. Энэрэл манай ангид багшийн өрөөнөөс юм авах гэж ирлээ.
– Ямар нэг зүйл болоо юу гэртээ харихгүй яагаав?
гэж асуулаа
– Зүгээр ээ би энд Cолонгоод хэдэн орос хэлний дүрэм зааж байгаа юм аа гээд Солонгоогоор бамбаа хийчихлээ. Манай хичээл өглөө мэргэжил ороод өдөр нь жирийн хичээл ороод заримдаа орой тардаг болохоор гадаа харанхуй болсон байлаа. Солонгоог найз залуу нь хүрч ирж аваад тэд хоёулаа тэврэлдэн яваад өгөв. Би ангиас гарахаар юм аа янзалтал Энэрэл
– Чи гэртээ ганцаараа харих юм уу?
гэж асуув.
– Тийм ээ
гэж би хэллээ
– Хааяa хичээл орой тардаг болохоор хэцүү юм даа.
– Яaхав дээ. Өөр яaлтай билээ. за та сайхан амраарай баяртай гэж айрай ядан хэлээд явах гэтэл Энэрэл:
-Эмэгтэй хүүхэд харанхуйд ганцаараа эвгүй шүү дээ, би хүргээд өгий намайг жаахан хүлээгээрэй гээд орооноос гарч ирлээ.
– Зүгээр дээ. Би өөрөө явчихаж чадна аа.
гэж хариуллаа. Сэтгэлийг минь эзэмдсэн тэр л хүн надад ийм сайн байгаа гэхэд итгэж ч чадахгүй байв.
– Зүгээр ээ, би хүргээд огие.
гээд Энэрэл хаалгаа цоожлоод ангиас гарлаа. Түүнд наалдаад авмаар санагдаж ч байсан ч сэтгэл зүрхээ арайхын захирч байв. Энэрэл сургуулиас гараад
– Энд миний машин байгаа. Ийшээ…
гээд цагаан өнгийн ТOYOTA маркийн машин дээр намайг дагуулан очлоо.Сэтгэлийн ханхүүгийнхээ хажууд байх нь надад зүүд юм шиг л байв. Замын туршид тэрээр надаас "Гэрлүү чинь яаж явах вэ?" гэсэн асуултнаас өөр юм асуусангүй. Манай гэрийн гадаа хүрч ирж зогсоод
– Ирчихлээ
гээд надруу харахад нь:
– Баярллаа.
гэхээс өөр зүйл хэлж чадсангүй. би ч гэртээ орж тэр минь ч яваад өглөө. Шөнөжин түүний тухай бодоод унтсангүй. Намайг хайрлаасай гэж хайрын бурхан гэж байдаг бол түүнээс гүйж байлаа. Түүнд зориулж нэг шүлэг шиг юм бичих гэж зүдэрлээ. Авъяас байхгүй болохоор зовж байж нэг 8 мөрт юм бичив. Маргааш нь анги дээр уншихаас ч ичиж байж билээ. Заримдаа тэр хичээл дээр юу ч юм хийгээд суучихна.
-Багшийн туслах байсан гэж юм гэж илүү оноо авдаг юм аа.
гэж бидэнд тайлбарлалаа. Бусдаас сурлагаараа илүү болоод л багшийг орлоно шүү дээ. Түүнээс хойш Энэрэл намайг хичээлийн дараа оройтсон үед завтай л бол гэрт минь хүргэж өгдөг боллоо.
Ингээд бид хоёр сая л нэг жинхэнэ хосууд болов. Орой болгон хамт Зайсан Толгой дээр гарч хотоо харах дуртай байж билээ.
Заримдаа "Хандгайт" ч юм уу нэг тийшээ явж загийг сайхан өнгөрөөнө.
Тэр минь бага насны хүүхдүүдэд гэрээр төгөлдөр хуур, ном зааж, бас 2 найзтайгаа интэрнэт кафэ ажиллуулж мөнгө олно.
Ихэнхдээ тэр хоёр найз нь л тэр кафэг ажиллүүлна. Олсон жаахан мөнгөө хоорондоо хуваана авна. Үнэхээр сайхан найзууд юм даа гэж би бодож билээ. Энэрэл нэг өдөр найзуудтайгаа намайг танилцуулах гээд намайг аваад нэг ресторанд орлоо. Найзууд нь тэнд бас хос хосоороо тэнд бид хоёрыг хүлээж байв. Найзууд нь бүгд хөгжилтэй залуус байж билээ.
– Гомбын гозон Энэрэл ингэж нэг хайрын гүнжээ олж дээ.
гээд бүгд инээлдэхэд Энэрэл даруухан нь аргагүй:
– Азтайг минь гайхаж байна уу? гээд найзуудруугаа инээмсэглэлээ. Энэрэлийн нэг найз нь надад сэмхэн:
– Наадах чинь хэзээ ч ингэж аз жаргалтай байгаагүй удаж байна анхны удаа ийм байгаа нь учиртай. гээд нүдээ ирмэв. Би ч дотроо дэндүү их баярласан гэж яана. Сүүлд нь найзуудаас нь сонсоход тэр минь маш гунигтай нэгэн байсан гэдгийг мэдэж авлаа.
Яагаад ийм нүдэнд дулаахан залуу ганцаардан гуниглан явсан юм бол гэж тэр үедээ их гайхаж билээ. Харин дараа нь нэгэн охинд сайн байж байгаад тэр нь сэтгэлээр нь тоглоод дууссаныг ч мэдэж авлаа. "Ямар тэнэг бас азгүй охин гэж тийм байдаг байна аа?" гэж дотроо бодсоор хоцорлоо. Уулзалт ч дуусч залуус найз охидоо дагуулан явцгаав. Энэрэл бид хоёр манай гадаа хүрч ирээд орцны өмнөх сандал дээр зэрэгцэн суулаа. Энэрэл дув дуугүй нэг л юм их л бодлогшрон юу ч юм ширтэнэ. Гадаа цас орж эхэлтэл бид хоёр дуугүй суулаа. Энэрэл гэнэт ухаан орон надруу хараад:
– Чи минь даарч байна уу?
гэхэд нь би:
-Үгүй ээ. гээд түүнрүү харахад
– Даарч л байгаа ш дээ. гээд надад хүрмээ өглөө.
-Чи өөрөө даарахгүй юм уу? гэж намайг асуухад
– Хичнээн хуйтэн байлаа ч гэсэн хайртай хүнийхээ хажууд байхад дулаахан байдаг юм. Хайртай хүнийхээ сэтгэлд дулаацах хамгийн сайхан. Хамаг бие минь хүйтэн болсон ч харин сэтгэл минь халуухнаараа л байна.
гээд надруу хараад:
– Би чамд хайртай.
гээд дуугүй боллоо. Би чихэндээ итгэхгүй шахам баярласан болоод ч тэр үү юу ч хэлж чадсангүй.
– Тийм гэж үү? Тоглоогүй биз дээ?
гэж айрай ядан хариулахад тэр минь надруу хараад:
– Хайр гэдэг тоглоом болгоод худлаа хэлчихэж болдог зүйл биш. Хайргүй бол би хэзээ ч ингэж хэлэхгүй байсан.
гээд надруу ширтэхэд нь би харцнаас нь үнэн гэдэгт итгэж билээ.
– Би чамд итгэж байна аа. Би ч бас чамд хайртай гэвэл чи минь итгэх үү?
гэхэд тэр минь юу ч хариулсангүй. Би хариултаа хүлээн хэсэг дуугүй сууснаа:
– Чи надад хариулаач дээ
гэхэд Энэрэл:
– Итгэнэ ээ. Итгэлгүй яахав, чамдаа интгэхгүй бол би оор хэндээ итгэх билээ
гээд:
– Одоо чи минь ор доо орой болчихож . Ээж аав чинь санаа нь зовж байгаа гээд намайг оруулж өгөөд хацар дээр минь үнслээ. Тэр бол миний түүнээсээ хүлээж байсан анхны үнсэлт байсан юм.
Хэдийгээр уруул дээр минь үнсээгүй ч би хязгааргүй баяртай байлаа.
Ийнхүү бид хоёр өвлийг дуустал хамт байлаа. Хавар болж бүх зүйл цэцэглэн хорвоо дэлхий сэргэхэд анхны минь дэндүү үзэсгэлэнтэй санагдана.
Хонхны баяр болж Энэрэл сургуулиа төгслөө. Би ч бас 2 р курсээ онц төгссөн бөгөөд Энэрэл манай ангийн баярт оролцсон юм. Энэрэл надад баяр хүргэж маш гоё зүүлт , том бамбарууш чихмэл тоглоом бас сарнай цэцэгтэй хамт бэлэглээд:
– Миний сэтгэлд ургасан байсан цэцэг шүү.
гээд инээмсэглэв. 2-р курсын төгсөлтийн баяр гэж бид нэгэн зоогийн газар тэмдэглэв. Нөгөө өвчтэй Хаагий баяр дээр архи уучихаад агсан тавьж эхэллээ.
Гэнэт өнөөх чинь Энэрэл дээр оччихсон юм ярьж байгаа харагдав. Би ч санаа зовон очтол Хаагий:
– Энхиймаагаас хол яваарай, бандиа!
гээд их л онгирч харагдана. Энэрэл тэрнийг нь үл тоомсорлон босоод явах гэтэл Хаагий туунийг заамдаж аваад:
– Чи яах гээд байгаа том банди вэ? Гарын ая даахгүй байж.
хэмээн агсарахад нь би:
– Хаагий , чи ягаад байгаа юм бэ уусан архиа шингээж чадахгүй битгий тэнэглээд бай л даа гэхэд Хаагий надруу аймшигтай харцаар хараад:
– Чи дуугүй байж бай! Би яахаа мэдъе, болох уу? гээд Энэрэлрүү харан:
– Чамайг би алчих уу? гээд асгарахад Энэрэл гайхмаар тайвнаар өөдөөс нь:
– Чи зодмоор байвал зод. Хичнээн зодууллаа гээд би түүнд хайртай хэвээрээ үлдэнэ. Чи түүний сэтгэлийг татаж чадахгүй болохоор намайг зодохоос өөр юм хийж чадахгүй л дээ. гэлээ. Энэ үе нь түүнийг минь ямар ухаалаг болохыг улам ч харуулж билээ.
Хаагий түүний эрүү лүү нь цохиод авлаа. Энэрэл тайван хэвээрээ л зогсоно.
Хаагий дахин цохиход нь Энэрэл:
– Одоо цохиж ханав уу? Хичнээн цохиулсан ч би даваад л гарна. Яасан? Дахиад цохимоор байна уу? гээд инээмсэглэв. Би тэссэнгүй дундуур нь орж:
– Хаагий болиоч ээ!!! Чи ясан тэнэг амьтан бэ! гэж хашгирахад Хаагий:
– Чи муу янхан цаанаа байж бай. Чамайг хэр удаан энэ үхдэлийнхээ доор нь гудас болж явахыг чинь харнаа. гэж бахирахад нь би өөрийн эрхгүй уйлчихаж билээ. Энэрэл сая л уур нь хүрч Хаагийг унатал нь цохив. Хаагий ч босч ирсэнгүй. Энэрэл намайг тэврэн тэндээс гарлаа. Бид хоёр машинд
суухад Энэрэл намайг чанга тэврээд нулимсыг минь арчин:
– Хайрт минь , битгий юм бод доо. Согтуу хүн юу хэлж байгаагаа мэдэхгүй хэлсэн байх. гээд намайг үнслээ. Би ч тэр дороо тайвшран түүнлүү хараад:
– За , одоо би зүгээр ээ
гээд муухан инээв. Энэрэл ч баяртай нь аргагүй машинаа асаагаад:
– Манайд очиж үзэх үү чи очиж үзээгүй ш дээ? гэлээ.
Би ч дуртай нь аргагүй зөвшөөрлөө.
Тэднийд ороход хөөрхөн тохижуулсан 2 өрөө байр байв. Ээж аав нь гадаадад амьдардаг бөгөөд хүүдээ бүхнээ зориулж тэнд байдаг хэмээн Энэрэл ээж аавдаа их хайртай гэж хэлэв.
Том өрөөнд нь ороход миний нүд итгэж чадамгүй зүйл харав. Юу гэвэл тэнд зөвхөн хөгжмийн зэмсэгүүд л байлаа. Хар өнгийн ЯМАХА төгөлдөр хуур бас хананд нь янз янзын хөгжимний зураг буланд нь 2 гитар бүүр морин хуур ч бас байлаа.
– Чи эд нарыг бүгдийг нь тоглодог юм уу? гэж намайг асуухад Энэрэл инээмсэглэн:
– Үгүй ээ. Төгөлдөр хуурыг нь л. Бас гитар жаахан тоглож чадна. Бусдыг нь үзэсгэлэн болгож хадгалдаг юм. гэж хэллээ.
– Аан, би бас төгөлдөр хуур жаахан тоглодог гэхдээ сайн бишээ.
гэхэд тэр:
– Надад тоглож өг л дөө. гээд миний хажууд ирж зогслоо. Би ч өнөөх сайхан төгөлдөр хуурын ард суугаад хальт нэг дуртай солонгос дуугаа дарлаа. Дараа нь түүний хажууд хаана нь ч хүрэхгүй юм байна гэдгийг мэдэж билээ.
Энэрэл жинхэнэ авъястай байсан юм. Түүнийгээ жинхэнэ хөгжимчин гэдгийг нь тэр л үед мэдлээ. Энэрэл надруу хайр дүүрэн харцаар харна. Миний хажууд хурч ирээд:
– Хоёулаа хамт тоглох гээд үзье. гээд миний хажууд суув.
– Энэн дээр дараарай дараа нь энэ дээр гээд 2 л товч зааж өгөөд
– Бэлэн үү? гээд эхэллээ. Итгэхийн аргагүй уянгалаг ая дуугарч билээ. Би тэр мөчийг хэзээ ч мартдаггүй юм. Миний үзэх дуртай байсан тэр л бүх солонгос, японы хайрын киноны дуунуудыг гайхмаар адилхан тоглож өгч билээ. Би яг л нэг театрт байгаа юм шиг санагдан бүүр сэтгэл минь уярчихаж билээ. Хоёр гар нь яг л усны давалгаа шиг уяахан хөдлөхийг нь яна. Би ч бүр түүнийгээ бишрэхийн дээдээр бишрэн улам л хайртай болчихсон ч юм шиг. Нэг мэдэхэд орой болчихжээ. Энэрэл ч намайг гэрт минь хүргэж оглоо. Цаг агаар их дулаахан санагдаж байлаа.
Хайр дурлалдаа шатан хүнд яаж ч хүйтэн санагдах билээ. Нэг өдөр Энэрэл бид хоёр тэдний зуслангийн байшинг эргэх гэж явлаа. Жижигхээн япон загварын хийцтэй ганцхан өрөө байшин байлаа.
Бид хоёр ч хамт амьдрах гэж байгаа хүн шиг авчирсан юмаа машинаас хамт орууллаа. Бид 2 ч байшингаа цэвэрлэж эхэллээ. Тэр минь саванд ус хийгээд авчирлаа. Хоёулаа нэг нэг алчуур бариад ханаа угааж эхлэв. Жижигхээн байшин болохоор хагас цагийын дараа л дуусчихлаа. Хоёулаа хамт хоол хийж идэхээр болов. Энэрэл ганц чаддаг юмаа хийхээр болж тэр нь төмс арилгах байлаа. Би ч ээжийнхээ ачаар сайхан хоол хийгээд сурчихсан болохоор ёстой л нэг түүндээ үзүүлэх ганц эрдэмээ гаргахаар болж билээ.
Харамсалтай нь хоёулаа тэврэлдэж суугаад эрхэлж байгаад нам унтчихсан хоол нь түлэгдэж эхлэхэд нэг сэрж очиж салгалаа. би ч өөрөөсөө ичин:
– Яана? Түлчихэж гэхэд Энэрэл
– Зугээр ээ, би бүгдийг нь идчихнэ. гээд инээмсэглэв.
– Уучлаарай, гоё хоол хийж өгч чадсангүй. гэхэд тэр минь амсаж узээд:
– Ёстой гоё байна бүгдийг нь иднээ. гээд надруу инээмсэглэхэд нь би үнэхээр урам орж билээ. Энэрэл ч миний хийсэн хоолыг бүгдийг нь амтархан идлээ. Хоёулаа эрхлэн суусаар орой болчихсон байлаа. Яасан ч хурдан юм бэ дээ шөнө ч гэсэн хамт байх юмсан гэж би бодож билээ. Бурхан миний хүслийг мэдсэн юм шиг явах гээд хоёулаа гарахад машиных нь дугүйг хуухдууд хагалчихсан байлаа. Энэрэл гайхан:
– Тэр доод байшингуудаас л ирж хорлосон юм байх даа. Хоёулаа такси дуудахаас. гэхэд нь би
– Яах юм бэ? Эндээ хоночихоод л явъя. гэхэд Энэрэл санаа нь зовсон янзтай:
– Тэгвэл би машиндаа унцхихъя. гэхэд нь би туунийг тэврэн:
– Чи минь даарна шүү дээ. Хоёулаа тэврэлдээд л унтчихъя, хоёулаа бол даарахгүй даараад байвал өөр дулаацах арга олно оо гэхэд тэр минь инээмсэглэн:
– За тэгвэл чиний хүссэнээр л болъё доо гээд байшиндаа орлоо. Бид хоёр тэнд нь байсан орыг чадах чинээгээрээ сайхан заслаа. Би түүнрүү харан:
– Эрхэм сайхан залуу минь . Та хайртай охинтойгоо өнгөрөөх гэж байгаа анхны шөнийнхөө өмнө сэтгэгдэлээ хэлээрэй. гээд түүнлүү харан.
– Анхы шөнийн сайхан дурсамж биз дээ? гээд инээмсэглэхэд Энэрэл надруу маш гайхсан харцаар ширтэлээ. Тэр юу ч дугарсангүй. Би ч санаа минь зовж дотроо өөрийгөө зэмлээд:
– Тоглосон юм аа хонгор минь , за бэлэн боллоо.
гэхэд тэр минь сая л тайвширсан бололтой надруу ойртон ирээд намайг тэврэн наалдаад:
– Би чамд дэндүү их хайртай үнэхээр их хайртай болохоор өөрөө ч зовох юм гээд. намайг үнсээд гэрлээ унтраалаа. Энэ бол анхны хайрын минь уруул дээр минь үнссэн анхны үнсэлт байлаа.
Бүх зүйл анхных байлаа. Тэр шөнө Энэрэл надад хүрсэнгүй. Сэрүүн л хэвтэхийг нь би мэдэж байсан юм. Сэтгэлдээ намайг хүсч байгааг нь ч мэдэрч байлаа. Гэвч юунаас болж ийнхүү өөрийнхөө сэтгэлийг хориглон хэвтэнэ вэ гэж би бодоод хариуг нь ойлгосонгүй явсандаа дэндүү харамсаж билээ. Тэгэхэд нь би түүнийгээ надад ямар ариухан хайраар хайртай юм бэ гэдгийг мэдэрч билээ. Залуучууд охидуудтай ганцхан шөнө өнгөрөөгөөд л хаячихдаг гэж найзууд маань надад анхааруулдаг ч харин Энэрэл бол эсрэгээр нь байсан юм.
Хоёулаа бүхлээрээ хувцастайгаа хэвтэж байсан болохоор би бүүр ч унтаж чадахгүй байлаа. Би сэмхэн Энэрэлд наалдан:
– Чи унтчихсан уу? гэж шивнэхэд
– Үгүй ээ. Харин чи? гэж асуулаа.
– Нойр хүрэхгүй байна аа. гээд босч гэрлээ асаалаа. Хоёулаа үүдэн дээр очин довжоон дээр суухад Би Энэрэлтэй наалдан:
– Хоёулаа арай гоё байж болохгүй гэж үү? гэхэд тэр минь дуугүй нэлээн суугаад дээшээ од ширтсэн хэвээр:
– Намайг уучлаарай. Би чамд хайртай гэж худлаа хэлсэн юм. Би чамд хайргүй. гэж хэллээ.
– Юу гэсэн уг юм бэ? гэхэд
– Би чамд хайргүй юм байна. би андуурч байсан юм шиг байна.
– Чи надруу хар л даа. гээд би түүний нүдрүү нь харахад түүний худлаа хэлж байгааг мэдэрсэн юм. Сэтгэл зүрхээ хучлэн байж надад худлаа хэлж байгааг нь би мэдэрч байлаа.
– Худлаа!!! Чи худлаа хэлж байна ш дээ. Чи ягаад ингээд байгаагаа надад хэлээч дээ. Хэлчихл дээ. гэхэд тэр оор тийшээ хараад:
– Би чамайг хуурч байсан юм. Чи орж унт даа. Маргааш би чамайг хургээд огно. гэлээ. би юу ч ойлгохгүй итгэж ядан түүний нүдрүү харахад нүд нь ялъгүй нулимстай нойтон байлаа. Би түүний шилийг нь аван дээр нь дуссан нулимсыг нь арчаад буцаагаад зүүж өгөхөд тэр минь надруу нэг л гунигтай харцаар харсаар л… Хэзээ ч түүнийг ийм байхыг хараагүй ч тэр үед миний санаа зовчихлоо.
– Надад хэл л дэ. Надад хэлээч дээ. гэхэд тэр минь
– Чамаас би нэг зуйл гүйх гэсэн юм. Би гүйж байна чи зөвшөөрнө биз дээ?
– Юу ч байсан чамдаа зөвшөөрнө өө. Юу гэв?
– Намайг чиний хажууд байхгүй байсан ч чи минь аз жаргалтай амьдарна гэж надад амлаач гэхэд нь миний дотор палхийж билээ.
– Чи юу яриад байгаа юм бэ? Чи намайг орхихгүй биз дээ. гэж намайг уйлах нь холгүй хэлэхэд
– Надад амлаач дээ. Тэгвэл би хэлъе гэхэд нь би юугаа ч мэдэхгүй амлачихлаа.
– Амлаж байна аа, хайрт минь амлаж байна. Одоо хэл л дээ?
– Чамд хэлээгүйг минь уучлаарай. Би гэхдээ энэ бүхнийг чамд хэлъе гэж бодсоор явсан ч чадсангүй. 2 жилийн өмнө америкт машин барьж яваад осолд орчихсон юм. Тэр үедээ бүх юм зүгээр гэж шинжилгээ гарсан ч харин сарын өмнө энд дахин шинжилгээ өгөхөд онц аюлтай байна гэсэн хариу гарсан. Би удахгүй америкрүү нисч тэнд очиж эмчлүүлэх хэрэгтэй болсон.
Бүрэн эдгэнэ гэсэн найдлага байхгүй учраас… эргээд чамдаа энэ чигээрээ ирнэ гэж амлаж чадахгүй. Тиймээс чи минь эртхэн намайгаа мартвал чамд минь илүү амар байх… гээд надруу харлаа. Би юу ч хэлж чадахгүй уйлах гээд ирлээ. тэр минь миний нулимсыг арчаад:
– Битгий уйл даа. Харин надад амласандаа хүрээрэй.
гэхэд нь би:
– Чи минь ямар ч боллоо гэсэн би чамаас холдохгүй. Босч чаддаггүй ч бай, юм хардаггүй ч бай би чамайгаа тиймхэн юмнаас болж орхихгүй. тэгээд ч чи минь бас зүгээр болно. гээд уйлахад минь Энэрэл:
– Намайгаа уучлаарай. Одоо тайвшир даа би хараахан явчихаагүй байна шүү дээ. гээд инээмсэглэлээ.
– Надаас холдохгүй биз дээ? гэж асуухад
– Холдохгүй ээ. гээд дахин инээмсэглэлээ. Миний сэтгэл чихэр аваад баярласан хүүхэд шиг л тайвширч хоёулаа байшиндаа оров. тэр минь намайгаа тэврээд хоёулаа жаахан хүүхдүүд шиг л унтлаа. Өглөө
сэрэхэд Энэрэл намайг даарчих вий гэсэн шиг дээрээс 2 давхар хөнжил тавьчихсан гал түлчихсэн сууж байв. Надруу хараад инээмсэглэн:
– Сайхан нойрссон уу, үлгэрийн дагина минь ? гээд надруу хүрч ирлээ. Би ч албаар түүнд эрхлэн:
– Шөнөжин чамайг намайг орхиод явчихгүй байгаа гэж санаа зовоод унтаж чадсангүй. гэхэд:
– Мангар гэдэг нь юунд нь санаа зовдог юм бэ тэнэг гэдэг нь
гээд намайг үнслээ. Энэрэл эрт босоод машиныхаа дугуйг сольчихсон явахад бэлэн болчихсон байлаа. Гэртээ харих замын турш бид хоёр юу ч дуугарсангүй.
Өглөө гэртээ ирэхэд ээж санаа нь зовчихсон сууж байв. Хаана хоноо вэ гэхэд нь:
– Энэрэлтэй хоносон, яасан? гэж уйлах нь холгүй хэлээд өрөөндөөо орлоо.
Ээж араас өрөөнд орж ирээд:
– Миний охин ясан бэ? Ээждээ бүхнээ яриач дээ. Яагаад уйлсан юм бэ ээждээ хэл. гэхэд нь би ээждээ бүхнийг ярълаа. Ээж минь ч намайг тайвшруулж:
– Чамд тийм их хайртай хун байдагт нь чи баярлаж явах хэрэгтэй. Битгий уйл даа түүндээ харин ч чи сэтгэлийн дэм хайр өгвөл тэр чинь хурдан эдгэрэх бишүү гээд намайг өнсээд гарлаа.
Энэрэлтэй байсан сүүлчийн өдөр тэр нэгэн Пурэв гариг байлаа. Энэрэлийг гаргаж өгөхөөр би явах гэтэл Энэрэл:
– Миний хайрын дагина минь . Хайрынхаа гэрийг сайн харж хандаарай. Буцаад ирэхэд минь төгөлдөр хуур тоглож өгнө шүү. гээд инээмсэглэн хэлэхэд нь би
– Чамайгаа санах тоолондоо би тэнд очиж байна аа. Чамайгаа яг миний хажууд байна гээд л бодоод хүлээгээд сууж байх болно. Харин чи минь хурдан эдгээд наддаа ирээрэй.
Намайг битгий удаан хүлээлгээрэй гэхэд тэр минь
– Тэгнэ ээ. Заавал эргээд ирнэ.
– Амлаж байна уу? гэхэд Энэрэл юм дуугарсангүй
– Амлаж байна уу? Амлал даа. гэхэд тэр минь
– Тийм ээ, амлаж байна. гээд надруу харахад түүний нүүрэн дээрх оноох сайхан инээмсэглэл байсангүй.
– Чамайгаа санан санан хайрласаар эргээд ирнэ ээ. гээд намайгаа үнсээд найзуудтайгаа Буянт-Ухаа орохоор явлаа. Тэр бүхэн сүүлчийнх байж дээ гэдгийг би мэдсэнгүй явж. Түүндээ үнсүүлэн сүүлчийн мөч миний сэтгэлд тодоос тодхон харагдах шиг. Энэрэлийн явснаас хойш хоёр сарын дараа найзууд нь над дээр хүрч ирэхэд нь би тэнэг юм шиг баярлан:
– Энэрэл хэзээ ирэх гэж байна? Надад захиа бичихгүй байх юм. та нарт юм хэлсэн үү? гэхэд нэг найзынх нь нуднээс сайн мэдээ биш гэдгийг мэдэрлээ.
– Энхиймаа миний найз сэтгэлээ бариарай гэхэд нь би
– Яасан бэ? Юу болсын бэ? гээд бас л хоолой минь зангираад ирэв.
– Энэрэл маань бидэнтэйгээ хорвоо дэлхий дээр илдэж чадсангүй хагалгаа амжилтгүй болсон мөн хагалгааны хүндрэлийн улмаас тэр минь …. чи ойлгоорой бид чамд хэлэхэд ч хэцүү байна. гээд
– Сэтгэлээ баръдаа. Энэрэл чамд үүнийг өгсөн ямар нэг байдлаар золгүй юм боллоо гэхэд үүнийг чамд өгөөрэй гэж бидэнд явахынхаа өмнө үлдээсэн юм гээд нэгэн жижигхээн хайрцагтай зүйл өглөө.
– Худлаа!!! Тэр надад эргэж ирнэ гэж амласан ш дээ. гээд би гэртээ уйлан ороход ээж минь бүхнийг хараад л ойлгож билээ. Тэр өдөржин уйлаад нүд минь хүртэл бүүр хавдчихсан байлаа. Энэрэлийн надад үлдээсэн зүйлийг задалж үзэхэд дотор нь гоёмсог савтай зүйл захиатай байлаа. Захиаг нь задлан уншихад:
Сайн уу, хайрт Энхиймаа минь. Миний хайрын минь гал, сэтгэлийн минь дагина болсон энхрийхэн охин минь. Чамдаа амласандаа хүрч чадаагүйг минь уучлаарай, хонгор минь. Би чамдаа эргээд очиж чадаагүйг минь ойлгоорой. Миний сэтгэл зүрхэнд зөвхөн чи минь байсан шүү гэдгийг би бахархалтай хэлж чадна. Намайгаа хүлээн шаналж битгий зовоорой. Өөр хүнд хайраа өгөн сайхан амьдраарай. Чамайг минь хайрлах хүн олон байг, хайрт минь. Чам шиг минь ийм хөөрхөн охиныг хайрласандаа би баярладаг. Энэ хорвоо дээр ийм хүний сэтгэл булаам охин байдаг юм гэдгийг мэдэж авсандаа миний сэтгэл хангалуун байна. Хэдийгээр чамтайгаа удаан байж чадаагүй ч би харамсахгүй ээ. Амьдралаа аз жаргалтайгаар үргэлжлүүлэн надад амласандаа хүрээрэй. Би чамдаа эргээд очсон бол хэзээ нэгэн цагт чамтайгаа гэрлэх байсан шүү. Харин чи зөвшөөрөх байсан уу? Би чамдаа энэ бөгжийг зуулгэх байсаан. Ногоо хос нь надад байгаа. Би үргэлж зүүж чамайгаа тэнгэрээс харан аз жаргал хүсэн явах болно оо. Чамайгаа үүрд хайрлана… Энэрэл чинь…
Сэтгэл зүрхний минь ариухан дагина
Сэрийн зүүдний минь эрхэм дагина
Сайхан чамайгаа хайрлан явахад
Салахын аргагүй жаргал тэр байсан
Хайртай гэж би чамд
Харин би худлаа хэлээгүй
Хайрлан энхрийлэх хувь дутcан ч
Хайрт минь намайгаа уучлаарай…
гэсэн байлаа. Yнэхээр сайхан хайр гэдэг нэг л өдөр хийсээд яваад өгдөг юм билээ. Түүн шиг минь сайхан сэтгэлтэй намайг тэгэж их хайрлах хүн дахиад байгаа болов уу гэж өөрөөсөө асууна. Одоо хүртэл олоогүй явсныг бодвол байхгүй ч юм шиг санагдах юм. Миний хайрын бурхан минь тэр минь өөрөө л байсан юм гэдгийг сүүлд нь ойлгож билээ. Би сургуулиа төгссөнийхөө дараа ээж аав минь надад тусалж хувийн хувцасны дэлгүүр мөн загвар өмсөгчийн дамжаа байгууллаа. Бас хувийн сонирхлоор төгөлдөр хуурны дамжаанд орсон. Түүнийхээ тоглодог байсан аялгуу бүрийг тоглож сурмаар санагдаж билээ. Хайр сэтгэлийн минь аялгуу бүрийг тэр минь л тоглож, хайрын минь мөч бүрийн эзэн нь тэр минь байсан. Гуниг дүүрэн ч гэлээ анхны хайр минь дэндүү сайхан байсаан. Түүнийгээ санах бүрдээ надад үлдээсэн гэрт нь очин тэнд хонох маш дуртай.Тэр минь яг миний хажууд байгаа юм шиг санагдана. Түүнийхээ надад дурсгасан бөгжийг би одоо болтол ядам хуруундаа зүүдэг гээч. Гэвч би түүндээ амласандаа хүрнэ ээ. Тэрхэн үед 19-хэн настай байсан би өнөөдөр 26 нас хүрсэн ч би түүнийгээ сэтгэл зүрхэндээ хадгалан хайрласан хэвээр " аз жаргалтай" явах болно…
Энэхүү өгүүллэг болсон явдал юм шүү хүмүүсээ. Нэг залуу найз бүсгүйн яръсан зүйлээс сэдэвлэн бичжээ. Зохиогч залууд маань найз бүсгүйнх нь анхны хайр дэндүү таалагдаад түүний ярьсан зүйлээр нь бяцхан өгүүллэг бичсэн нь энэ ажээ. Гол дүрийн залуу болох Энэрэл түүний найз бүсгүйн анхны хайр байсан бөгөөд хүнд өвчний улмаас хорвоог орхисон юм билээ. Түүнийг Энэрэл гэдэггүй бөгөөд нэрийг нь өөрчилсөн. Найз бүсгүйнхээ нэрийгч бас өөрчилсөн гэдгийг бас ойлгоорой. Тэрээр одоо 26 настай.Монголын нэгэн сайхан бүсгүй. Найз бүсгүйнхээ анхны ариухан хайрынх нь дурсгалд үүнийг бичжээ. Аялгуу хүртэл Энэрэл маань Энхиймаадаа бичжээ, зохиосон аж. – See more at: http://www.biirbeh.mn/index.php?sel=content&f=one&obj_id=700#sthash.EtOVtAhR.dpuf