Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Хүннүгийн үед хамаарах “Гол мод II” дурсгалт газарт дахин малтлага, судалгаа хийнэ
Археологи

Хүннүгийн үед хамаарах “Гол мод II” дурсгалт газарт дахин малтлага, судалгаа хийнэ

Урлаг Урлаг07/08/2025Шинэчлэгдсэн:07/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг, Балгасын тал дахь “Гол мод II” хэмээх газраас Хүннүгийн үеийн язгууртны нэгдүгээр бунхан тэргүүт 200 гаруй булш бүхий түүх, археологи, соёлын дурсгалыг Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн судлаачид 2001 онд анх илрүүлж байсан. Язгууртны нэгдүгээр булшнаас илэрсэн сүйх тэрэгний эд ангиуд болон хөллөгөө морины иж бүрэн алт, мөнгөн тоноглолууд, хаш чулуу, хүрэл, төмөр эдлэлүүд, эртний Ромын шилэн аяга зэрэг нь зөвхөн Монгол Улсын нутгаас төдийгүй эртний Хүннү улсын соёл өргөн тархсан Евроазийн тал хээрийн бүс нутгаас анх удаа олдсон хосгүй үнэт археологийн дурсгал гэгддэг.

Манай эриний 40-80 оны үед холбогдох энэхүү дурсгалт газарт археологичид сүүлийн 20-иод жилийн турш малтлага судалгааны ажлаа хийхдээ 200 гаруй булшнаас зөвхөн дөрвийг нь л малтан шинжлээд байгаа юм. Тэгвэл өдгөө хоёр дахь томоохон хэмжээний малтлага, судалгааг “Чингис хаан” үндэсний музейнхэн тус сургуулийн эрдэмтэн судлаачидтай хамтран эхлүүлжээ. Монголын археологийн судалгааны түүхэнд цоо шинэ хуудас нээсэн энэхүү үйл хэргийг дахин үргэлжлүүлэх нь хойч үеийнхээ өмнө хүлээсэн нэр хүндтэй үүрэг гэдгийг судлаачид онцолсон.

Ташрамд дурдахад, 189 дүгээр булшнаас илэрсэн хос мөнгөн луу, титэм хэлбэрт алтан эдлэл, хөллөгөөний морины иж бүрэн мөнгөн тоногийг АНУ-ын Археологийн институтээс эрхлэн гаргадаг “Archаeology” (Эртний судлал) сэтгүүлээс “2019 оны дэлхийн шилдэг 10 археологийн нээлт”-ийн нэгээр зарласан билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Унгараас Ромын үеийн Венерагийн баримал олджээ

10/10/2026
Археологи Урлаг

Египетийн 1700 жилийн настай булшнаас эртний грек хэлээр бичсэн гашуудлын шүлэг олджээ

01/10/2026
Археологи Урлаг

Анкарагаас 66 сая жилийн настай чулуужсан дунгийн үлдэгдэл олджээ

18/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Николас Кэйж, Антонио Бандерас нар “True Detective” цувралын тавдугаар бүлэгт тоглоно

20/10/2026

Реппер Snoop Dogg “Stranger Than Heaven” тоглоомд Орфейн дүр бүтээнэ

20/10/2026

Том Холланд “Penthouse” триллер кинонд гол дүр бүтээж, продюсероор ажиллана

20/10/2026

BTS-ийн Жонгүгийн “TikTok” дахь долоон бичлэг тус бүр 100 саяас давсан үзэлттэй болжээ

20/10/2026

“On Brand Mongolia” шоу Монголын бүтээлч салбарынхныг өрсөлдүүлнэ

20/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.