Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Б.Баярцэнгэл: Лениний хөшөөг буулгахаас нь өмнө амжиж зурсан
Үндэсний хөгжим

Б.Баярцэнгэл: Лениний хөшөөг буулгахаас нь өмнө амжиж зурсан

Урлаг Урлаг22/03/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
(9)-151701-1351148842680609822014-03-22-16-25[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зураач, яруу найрагч Б.Баярцэнгэлтэй ярилцлаа. Тэрбээр 2011 онд СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн уран зургийн ангийг төгссөн бөгөөд, “Айсуй цагийн өнгө” бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Мөн яруу найргийн цөөнгүй наадмаас тэргүүн, дэд байрын шагнал хүртэж байсан юм.

-Таны хувьд зураг, шүлэг хоёрын алинтай нь эхэлж “найзалсан” бэ?

-Дөрөвдүгээр ангиасаа шүлэг бичиж, зураг зурсан. Гэхдээ зурагтай нь эхэлж “найзалсан” юм байна.

-Тэгвэл хоёулаа эхлээд зургийн талаар ярилцъя. Та реалист чиглэлээр бүтээлээ туурвидаг шиг санагддаг. Бидний эргэн тойронд байгаа зүйлсээс хүмүүсийн анзааралгүй орхисон, таны бүтээлдээ шингээсэн том зүйл юу вэ?

-“Бусдын замаар” шүүмжлэлт реалист зурагт Лениний хөшөөний урд талд биеэ үнэлэгч хүүхнүүд нэг эгнээ болон зогсож байгаагаар зурсан юм. Хөшөөг буулгахын өмнө амжиж зурсан гэх үү дээ.

-“Бусдын замаар” бүтээлээрээ ямар санаа илэрхийлэхийг хүссэн юм бэ?

-Тэдний дунд үнэхээр биеэ үнэлэгч болохыг хүссэн нэгэн байхад, үр хүүхдээ тэжээж, ээжийнхээ эмчилгээний зардлыг олохын тулд ийм амьдрал сонгосон хүн ч байгаа гэдэг утгаар нэг бүсгүйг харцаа буруулснаар зурсан. Гэхдээ бүгд мөнгөний төлөө явж байгаа болохоор зоосоор хийсэн нүдний шил зүүлгэсэн. Энэ зургаараа “Монгол эмэгтэйч үүд хэзээ биеэ үнэлдэг байсан юм бэ. Гаднын орны муу муухай зүйлсийг соёл юм шиг оруулж ирж дэлгэрүүлж байна шүү” гэсэн санааг хүмүүст хүргэхийг хүссэн.

-Бүтээлийнхээ гол баатруудыг хаанаас олдог вэ?

“Бусдын замаар” шүүмжлэлт реалист зурагт Лениний хөшөөний урд талд биеэ үнэлэгч хүүхнүүд нэг эгнээ болон зогсож байгаагаар зурсан юм. Хөшөөг буулгахын өмнө амжиж зурсан гэх үү дээ.

-Гудамжинд явж байгаа хүмүүсийн байдал, харагдах төрхийг тархиндаа буулгаад, өөрийн дотроос гарч ирсэн баатруудтай нэгтгэж зургийнхаа дүр үүдийг бий болгодог.

-Уран зураг ойлгож, уншина гэдэг хэцүү бэрх “хөдөлмөр” мэт санагддаг. Энэ талаар?

-Долоо хоногт дор хаяж хоёр удаа үзэсгэлэн үзэж байж зурагтай ярилцаж сурна. Тэр чимээгүй ярилцлагын дүнд зургаас таашаал авч, зураач энэ санааг эрэлхийлсэн байна гэдгийг ойлгож мэддэг болдог.

-Хэн гэдэг зураачийн бүтээлтэй та удаан “ярилцаж” байв?

-Амадео Модильяны зурсан хөргүүд намайг удаан “уядаг”. Хөрөг бүр нь өөрийн зан чанартай байдаг. Нээлттэй, нууцлаг юмгүй хэрнээ сэтгэлийг минь яагаад татаад байдгийг мэдэхгүй юм. Би ховсдуулчихдаг юм болов уу. (инээв)

-Зурсан зургаа эргэн хараад ганц нэг зураас, өнгө будаг нэммээр санагдах үе байдаг уу?

-Цай уугаад сууж байхдаа зурагныхаа алдааг олж хардаг. Тийм болохоор зураг байнга өлгөөтэй байсан нь дээр. Би гаргасан бүтээл болгоноо хананд өлгөхийг хүсдэг.

-Уран зурагт жааз хэр нөлөөтэй вэ?

-Жааз нэхдэг зураг гэж бий. Нэхдэгг үй зураг ч байдаг. Заримдаа жаазлаагүй зураг харахаар гүйцэтгэл нь дутуу юм шиг санагддаг.

-Ер нь бусдын зургийг хараад цагаан атаархал төрдөг үү?

-Гоё өнгөтэй зохиомж харахаараа өөрийн эрхгүй “Би хэрэв үүнийг өөрийнх өөрөө буулгасан бол энэнээс дээр болох байсан уу, эсвэл дордох байсан уу” гэж боддог.

-Яруу найраг, уран зураг хоёрын хооронд хэр их зай байдаг вэ?

-Леонардо да Винчи “Уран зураг бол харах яруу найраг, яруу найраг бол сонсох уран зураг” гэж хэлсэн байдаг. Ихэр юм даа, энэ хоёр.

-Та зураач Баярцэнгэл байх дуртай юу, яруу найрагч Баярцэнгэл байх дуртай юу?

-Утга зохиолын мэргэжлээр сургууль төгсөөгүй, зураач мэргэжлээр төгссөн болоод тэр үү, шүлгийг бодвол зураг төгс санагддаг. Би тайзны яруу найрагч биш, өөртөө л зориулж шүлэг бичдэг. Гэхдээ өөрийнхөө зурсан зургаар чимэглэсэн шүлгийн ном гаргая гэж бодож байгаа.

Т.Болор-Эрдэнэ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кинотеатруудын менежментийн холбооноос уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог зарлалаа

16/05/2025

“Best of Khusugtun” пянзны нээлт боллоо

16/05/2025

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.