Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Зургаан гараг нэг шугамд давхацна
Дуу хөгжим

Зургаан гараг нэг шугамд давхацна

Урлаг Урлаг18/08/2025Шинэчлэгдсэн:18/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ сард зургаан гараг нэг шугамд давхацна. Одон орны энэ үзэгдлийг гаргуудын парад гэж нэрлэдэг. Энэ бол 2025 онд тохиох ийм төрлийн хамгийн сүүлчийн үзэгдэл юм.

Шөнийн тэнгэрт хэд хэдэн гараг нэгэн зэрэг үзэгдэх үед энэ давхцал тохиодог. Ийм парад болох нь нэлээд түгээмэл бөгөөд гаргуудын тоо жил бүр өөр өөрөөр үзэгддэг. НАСА-гийн мэдээлснээр, цаг агаар тохиромжтой байвал ихэнх шөнийн хугацаанд хамгийн цөөндөө гэхэд нэг гаргийг ажиглах боломжтой.

Энэ оны нэгдүгээр сард тэнгэрт зургаан гараг, хоёрдугаар сард манай Нарны аймгийн гараг бүр харагдаж байсан боловч бүгдийг нь энгийн нүдээр шууд ажиглах боломжгүй байв. Харин энэ сард Сугар, Бархасбадь, Санчир болон бүдэгхэн Буд гараг тусгай төхөөрөмжгүйгээр харагдах боломжтой бөгөөд тэдгээрийг харж болох хамгийн өндөр магадлалтай өдрүүд нь дараагийн долоо хоногт тохионо. Харин Тэнгэрийн ван, Далай ваныг зөвхөн дурангаар харах боломжтой.

Энэ долоо хоногийн эхээр Бархасбадь, Сугар гаргууд бие биедээ ойртож, тэнгэрийн зүүн хэсэгт “муурны нүд шиг ойрхон” хэвээр байна гэж Хьюстоны Байгалийн шинжлэх ухааны музейн мэргэжилтэн Кэролин Самнерс хэлжээ.

Ирэх мягмар гаргийн өглөө Буд гараг Нарнаас хамгийн алс цэгт байх тул Нарны хурц туяанд алга болохоос нь өмнө олж харахад хялбар болох ажээ. Гаргуудыг харахын тулд өглөө нар мандахаас өмнөхөн зүүн тийш харах хэрэгтэй гэнэ. Гаргуудын дараагийн томоохон давхцал ирэх хоёрдугаар сард болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS хамтлаг зургаан жилийн дараа цомгоо гаргана

28/10/2025
Шинжлэх ухаан Урлаг

Японд гахайг эсийн аргаар үржүүлнэ

27/10/2025
Дуу хөгжим Урлаг

“Radiohead” хамтлагийн гоцлол дуучин Том Йорк дахин хэзээ ч Израилд тоглолт хийхгүй

27/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Луу хээтэй хатгамал хантаазыг XIX зуунд урлажээ

29/10/2025

Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан дэлгэцийн уран бүтээлчдэд шагнал гардууллаа

29/10/2025

“Гайжин: Монгол самурай” жүжгийг арваннэгдүгээр сарын 6-наас тоглоно

29/10/2025

Орхон аймгийн музейн үзмэрүүдийн 70 гаруй хувь нь бурхан шашны бүтээл байдаг

29/10/2025

“Урланд ирсэн намар” хамтарсан үзэсгэлэнг дэлгэнэ

29/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.