Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»“Учиртай гурван толгой” дуурийг ирэх аравдугаар сард тоглоно
Дуурь

“Учиртай гурван толгой” дуурийг ирэх аравдугаар сард тоглоно

Урлаг Урлаг21/08/2025Шинэчлэгдсэн:21/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДБЭТ-ын уран бүтээлчид Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийг ирэх аравдугаар сард тоглохоор товложээ. Тодруулбал ирэх аравдугаар сарын 18-ны 17:00 цагаас тоглох гэж байна.

/3 бүлэг, 5 үзэгдэлт/

Хөгжим: Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Б.Смирнов
Цомнол: Д.Нацагдорж

Найруулагч: Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган
Ерөнхий зураач: Ардын зураач Ч. Гунгаасүх
Туслах найруулагч: Б.Цэрэндаваа

Их Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа дуулалт жүжиг, 1942 онд “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд “Учиртай гурван толгой” дуурь хэлбэрээр тавигдсан. “Учиртай гурван толгой” дуурь нь хүүхэд залуучууд, ахмад настангууд гээд бүхий л насныхан үзэх дуртай үндэсний бахархалт бүтээл юм. Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон үндэсний дуурь юм.Тус дуурийг манай уран бүтээлчид тайзнаа 1934 онд анх дуулалт жүжгийн хэлбэрээр Д.Намдаг найруулан тавьж байсан түүхтэй билээ.

Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий энэхүү дуурь нь Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд өрнөдөг ба бүх үйл явдлыг хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдүүлэн тольдох болно.

Дуурийн нэгдүгээр үзэгдэл

Хөдөө тал . Үдэш орой болж эх хүний бүүвэйн дуу уянгална. Сэтгэлт хос Юндэн Нансалмаа хоёр болзон уулзаж, бие биедээ хайр сэтгэлээ илэрхийлнэ. Юндэн Нансалмаа хоёр эхийн гар дээр бүүвэйлэгдэх бяцхан хүүг өхөөрдөж хэсэг зогсоод явна Тэнгэрт од түгж харанхуй болно. Хүн бүгд амгалан зүүд нойрондоо автжээ. Харин Юндэн Нансалмаа хоёр одод түгсэн шөнийн нам гүнд зугаацан

“Ижил хоёр шувуу шиг ижилдэн суух” тухайгаа ярилцаад Юндэн хот газар очиж хуримынхаа юмаа төхөөрөхөөр болно.

Үүр хаяарч нутгийн ардууд анд мордох эрчүүд алсад одох Юндэнг гаргаж өгөхөөр цугларна. Юндэнд дурласан нутгийн бүсгүй Хоролмаа ирж Нансалмааг хараад атаархах сэтгэлд автан ямар нэгэн хорон муу зүйлийг бодон зогсоно Нансалмаа Юндэнгээ алсын замд үдэн тэвчээртэй хүлээхээ андгайлав…. ийнхүү дуурь үргэлжлэх болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуурь Урлаг

Ардын жүжигчин Э.Амартүвшин эх орондоо “Травиата” дуурьт дуулна

23/01/2026
Дуурь Урлаг

В.А.Моцартын хамгийн сүүлийн бүтээл “Увдист лимбэ” дуурийг энэ сарын 24, 25-нд толилуулна

13/01/2026
Дуурь Урлаг

“Богема” дуурийг Н.Туулайхүү, Ц.Тэлмүүн-Очир нар удирдана

27/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Том хэмжээтэй тосон будгийн зургууд үзэгчийг үгээр тайлбарлахад бэрх ертөнц рүү хөтөлнө”

04/02/2026

BTS-ын тоглолтыг “Netflix”-ээр шууд дамжуулна

04/02/2026

Юрийн галавын үеийн чулуужсан мөр Бээжинд олджээ

04/02/2026

“Монгол бий биелгээ” ном олны хүртээл боллоо

04/02/2026

Хутагтуудын танхимын гол үзмэрүүд нь Дилов хутагт Б.Жамсранжавынх

04/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.