Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Язгууртны булшнаас олдсон түүхэн олдворыг хэвлэсэн 3D макетыг гардуулж өглөө
Археологи

Язгууртны булшнаас олдсон түүхэн олдворыг хэвлэсэн 3D макетыг гардуулж өглөө

Урлаг Урлаг07/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төв (CCEI)-ийн төлөөлөгчид Хүннүгийн үеийн язгууртны булшнаас олдсон зарим түүхэн олдворыг хэвлэсэн 3D макетыг ШУА-ийн төлөөлөлд гардуулан өглөө.

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид тус төвийн зохион байгуулсан “Pitch to Partnership-3” үйл ажиллагаанд оролцож, хоёр орны археологчдын хамтарсан судалгааны төслийн үр дүн, зарим түүхэн олдворын зургийг илгээсэн нь ийнхүү сонин сайхан бүтээл болжээ. Төмрөөс ч бат бэх дэвшилтэт материалаар хэвлэсэн энэ бүтээлийг ШУА-ын Археологийн хүрээлэн хүлээн авсан юм. Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төвийн энэ санаачлагат ажил нь хамтын ажиллагааны эхлэл, практик үр дүнгийн нэгээхэн илэрхийлэл болж байна.

Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төв (CCEI)-ийн захирал Парк Дае Хэ, үйл ажиллагаа хариуцсан захирал Хван болон дагалдах зочдыг ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл тэргүүтэй хүмүүс хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны боломж, чиглэлийн талаар санал солилцов. Хоёр тал цаашдын хамтын ажиллагаагаа батжуулах хүсэл сонирхолоо илэрхийлсэн санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн бодит ажил хэрэг болох үр дүнтэй хамтын ажиллагаа эхлүүлэхэд сэтгэл зүтгэл гарган ажиллахаа хоёр тал харилцан илэрхийлжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Даниас Викингийн үеийн мөнгөн эдлэлүүд олджээ

01/09/2026
Археологи Урлаг

Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ

31/08/2026
Археологи Урлаг

Огторгуйн амны хүн чулуун хөшөө Алтай суманд бий

26/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Том Круз “Digger” кинонд танигдахын аргагүй төрхөөр дэлгэцнээ гарна

05/09/2026

Шин Мин А хатан хааны дүрээр эргэн ирнэ

05/09/2026

Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ

05/09/2026

“Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг нээв

05/09/2026

“Их говийн манаач” баримтат кино Их Британи, Лос-Анжелесийн кино наадмуудаас тус тус шагнал хүртлээ

05/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.