Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Шинжлэх ухаан»Монгол сарлагийн үр хөврөлийг амжилттай суулгажээ
Шинжлэх ухаан

Монгол сарлагийн үр хөврөлийг амжилттай суулгажээ

Урлаг Урлаг09/09/2025Шинэчлэгдсэн:09/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бутаны Хаант улсын хөдөө аж ахуйн салбарынхан монгол сарлагийн үр хөврөлийг амжилттай суулгаж туршсан бол энэ удаад монгол адуу, хонины үр хөврөл суулгах зохиомол хээлтүүлгээс суралцахыг хүсэж байна.

Тус улсын төлөөлөгчид ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнтэй уулзах үеэрээ энэ тухайгаа танилцууллаа. Учир нь хоёр улсын төрийн тэргүүн нар хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу Монгол Улсаас Бутаны Хаант Улсад өнгөрсөн онд сарлаг, хонь, адуу зэрэг мал амьтны гүн хөлдөөсөн үр хөврөл илгээжээ. Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яамны Судалгаа, шинжилгээний техникийн багийн ахлагч Товчу Рагбэй энэхүү мал амьтны удмын санг сайжруулах туслалцаа маш үр дүнтэй болсон. Монгол сарлагийн үр хөврөл суулгах ажил Бутан Улсад амжилттай хэрэгжиж байгааг уламжилжээ.

Бутаны Хаант Улсын төлөөлөгчид Монгол Улсад энэ сарын 8-14-нмй өдрүүдэд Монгол Улсын мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр туршлага судлахаар Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймагт зочилж, сарлаг, адуу, хонины зохиомол хээлтүүлгийн чиглэлээр туршлага судалж байна. Туршлага судлах хөтөлбөрийг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, НҮБ-ын ХХААБ-аас хамтран зохион байгуулав.

ХХААХҮЯ болон Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яам хооронд “Өндөрлөг нутгийн мал аж ахуй, бэлчээрийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны тухай” харилцан ойлголцлын санамж бичгийг 2024 онд байгуулсан. Хоёр тал энэ удаагийн уулзалтаар дээрх санамж бичигт тусгасан хамтын ажиллагааны явцыг хэлэлцжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Шинжлэх ухаан Урлаг

Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл анх удаа Төрийн шагнал хүртэнэ

03/07/2026
Шинжлэх ухаан Урлаг

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026
Шинжлэх ухаан Урлаг

Да Винчигийн ДНХ-гийн нууцыг тайлахад ойртжээ

09/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Поп хөгжмийн хатан хаан Мадонна 68 нас хүрлээ

16/08/2026

Холливудын уран бүтээлчид БНХАУ-ын зах зээлийг алдахыг хүсэхгүй байна

16/08/2026

Тэмүүжин, Боорчи нарын нөхөрлөлийн тухай “Монгол андгай” бүтээл нийтийн хүртээл болно

16/08/2026

Энтони Бурдений тухай “Tony” намтарчилсан кино үзэгчдийг талцуулаад байна

15/08/2026

Жүжигчин Николас Холт “Harry Potter” телевизийн цувралд нэгдлээ

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.