Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Ханш нээх өдрөөр Алтангэрэл судрын тухай лекц уншина
Уртын дуу

Ханш нээх өдрөөр Алтангэрэл судрын тухай лекц уншина

Урлаг Урлаг03/04/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_517411376948652014-04-03-13-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын бурхан ша­шинтны төв Гандан­тэг­чинлэн хийдийн дэргэдэх буддын гүн ухааны Даш­чойнпэл дацангийн тэр­гүүн, гавж Содномын Ган­төмөртэй уулзаж ярилц­лаа. Тэрбээр монголчуу­дын сүсэг бишрэлийн дээд болсон Алтангэрэл суд­рын тайлбар, учир шалтгааны тухай өгүүлэх лекцээ тун удахгүй хийх гэж байгаа юм.

Ихэвчлэн айл бүхний бурхны дээр залардаг Алтангэрэл судрын тухай өгүүлэхийн учир юу вэ?

-Энэ судрыг бурханы гүн ухаанд судрын аймгийн хаан гэж нэрлэдэг. Учир нь тус сударт бурханы шашны бүх сургаал номлол багтдаг. Тиймээс энэ судар байсан цагт бурханы шашин дэлгэрнэ. Харин алга болсон цагт бурханы шашин ч замхран арилна гэж хэлдэг. Манай улсад ч гэсэн энэ л судраас бурханы шашин түгэн дэлгэрсэн байдаг.

Энэ сударт юуны тухай өгүүлдэг вэ?

-Бурханы шашны гол үнэт зүйл болсон хоосон чанар, төгс гэгээрэл, амар амгаланд хүрэх замыг дурдсан байдаг. Нийт 29 бүлэгтэй. Үүгээрээ энэ судрын ач холбогдол нь өндөр юм.

Удахгүй зохион байгуулах гэж буй лекцийнхээ тухай уншигчдад мэдээлэл хүргэнэ үү?

-Бурханы шашныг даган дуурайж, шүтэх нь сайн хэрэг. Гэхдээ хамгийн гол нь буддын гүн ухаан, утга учрыг ойлгож, танин мэдэх нь чухал юм. Тиймээс энэ шашны үзэл санаа, утга учрыг тайлбарлахад тус лекц оршиж байгаа. Монголчууд бидний ярьдаг "Ханш нээх өдөр"  энэ арга хэмжээг зохион байгуулж буй нь ч цаанаа утга учиртай. Ханш нээх өдрөөр хамаг амьтан ичээнээсээ гарч, анхны тэнгэрийн дуу, солонго татдаг. Иймээс энэ өдрийг сайн сайхан бүхний эхлэл ч гэж үздэг. Бид Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлтэй хамтран 4 дүгээр сарын 5-ныг сонгон зохион байгуулах гэж байна.

Хаана болох вэ?

-“UB Palace”-ийн концертийн их танхимд болно. Лекцинд ирэхдээ сүсэгтэн олон та бүхэн  даллаганы уут, амуу буудайны үр, даллага авах идээ будаагаа залан ирнэ үү. Нийт сүсэгтэн олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Ярилцсан Танд баярлалаа. Бурханы шашныг дэлгэрүүлэх ариун үйлст тань амжилт хүсэе.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.