Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Зурхай, Цаг агаар»Ордуудын аравдугаар сарын зурхай
Зурхай, Цаг агаар

Ордуудын аравдугаар сарын зурхай

Урлаг Урлаг01/10/2025Шинэчлэгдсэн:01/10/2025Сэтгэгдэл байхгүй18 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ордуудын аравдугаар сарын зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Сарын эхээр ирсэн санаандгүй мэдээ таны амьдралд өөрчлөлт гаргаж магадгүй. Ажил хэргээ зөв зохистой төлөвлөж, эрч хүчээ зөв хуваарилах нь таагүй явдлаас зайлсхийхэд тусална. Од эрхсийн нөлөөгөөр өөрийн ач холбогдол бүхий үйл ажиллагааг олон нийтэд илэрхийлэх боломжтой болно. Өөрөөрөө бахархаж чаддаггүй хүмүүст таагүй явдал тохиолдох магадлалтай. Сурч дадсан арга барилаараа дотоод сэтгэлээ удирд. Ахмад настай хүмүүс эрүүл мэндээ сайн хамгаалах шаардлага гарна. Залуу хүмүүст хайрын холбоо үүсгэх боломж үүснэ. Шинэхэн хосууд гэр бүл болох шийдвэр яаран гаргах хэрэггүй. Ганц бие хүмүүс аялалд гарч, хэн нэгэнтэй хөгжилд. Эрч хүч илт буурч, ядарч байгаагаа мэдэрнэ. Та өөрийн болон түншүүдийнхээ боломжийг хэтрүүлэн үнэлснээс нэлээд ээдрээтэй санхүүгийн нөхцөл байдал үүснэ. Зохиол бүтээл бичдэг хүмүүсийн хувьд амжилт ололт олоход таатай үе. Сарын дундуур ойр дотнын хүмүүстэйгээ аялж, хотын чимээ шуугианаас аль болох хол явахыг хичээ. Хониныхон ур ухаан, авьяас чадвараараа хүмүүсийн анхаарлыг татна. Болгоомжтой байж аюулд орох эрсдэлтэй алхам бүү хий. Худалдаа наймаатай холбоотой ажилладаг хэн бүхнийг аз ивээнэ. Ажил мэргэжил нэгт хүмүүстэй харьцахын тулд аль болох идэвхтэй бай. Гэхдээ буруу мэдээллээс болж хамт олон, дарга удирдлагуудын харьцаа муудах магадлалтай. Од эрхэс мэргэжлийн үйл ажиллагаандаа ихээхэн анхаар гэж сануулж байна. Харин сарын сүүлээр амьдралын нөхцөл байдалд өөрчлөлт гарч мэднэ. Од эрхэс таны өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх, авьяас чадвараа ил гаргах зэргийг дэмжих бололтой. Хайр дурлалын харилцаа энэ үед тайван тогтуун байна. Мэдээллийн салбарт ажилладаг хүмүүс амжилттай байна. Харин сэтгэл санааны хямралтай байдлаас болж бие махбод сул дорой байна. Эхлүүлсэн ажил амжилтад хүрэх болно. Хамтын үйл ажиллагаа урагш ахина. Ажил хэрэгт тулгарах асуудлыг өөрийн төсөөллөөс гадна нарийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөг ашиглан шийд. Танд эрч хүч дүүрэн байгаа тул хуримтлагдсан энергиэ сайн ашигла.

ҮХЭР

Энэ сарын эхээр аливаа мэдээллийн үнэн зөвийг тодруулах хүртэл болж байгаа үйл явдлыг хариу өгөлгүй орхи. Товлосон үр дүндээ аль болох хурдан, бага зардлаар хүрэхийг хичээ. Ажил төрөл ихтэй хүмүүс гэр бүлийн болон хүүхдийн хүмүүжлийн асуудалд оролцож чадахгүй бол зөрчил үүснэ. Ойр дотнынхонтойгоо тэвчээртэй, зөөлхөн ханд. Хайр дурлалын харилцаандаа өөрчлөлт хийх хүсэл болон өмнө нь өгсөн амлалт, хүлээсэн үүрэг хоёрын эсрэг тэсрэг байдал дотоод зөрчилд хүргэнэ. Санхүүгийн асуудлаа шийдэх боломж бага байна. Та ойр дотнын хүнээсээ дэмжлэг, туслалцаа авна. Ганц бие хүмүүс хайр сэтгэлтэй учирна. Амьсгалын замын халдварт өвчин тусахаас болгоомжил. Дуртай зүйлээ хийхэд зориулсан цаг хором бүр таныг жаргалтай болгож, тайвшралыг өгнө. Сарын дунд үед идэвхтэй харилцаа холбоо, аялал зугаалга хийхэд тохиромжтой. Олны дунд биеэ зөв авч явах тал дээр сайн зөвлөгөө танд хэрэг болж мэднэ. Найз нөхөдтэйгөө харилцан ярилцах, гэр бүлийн уулзалт хийх зэрэгт сайн. Ажил хэргийн уулзалт хийх, гэрээ хэлэлцээр байгуулахад илүү их тааламжтай болно. Улс орон дамжсан өөрчлөлт гарах магадлалтай байна. Аливаа зүйлийг ойлгох чадвар тань танд зарим нэг зүйлийг шалгаж, судалгаа шинжилгээ хийхэд том тус хүргэх болно. Хувь заяа танд санхүүгийн байдлаа сайжруулах боломж олгоно. Од эрхсийн өгсөн дохиог зөв тайлж, эергээр ашиглах нь чухал үе. Үнэт зүйлээ зөв үнэлж, үйл хөдлөлөө сайн хянахгүй бол саад бэрхшээл тохиолдож болзошгүй байна. Энэ үед шинэхэн янаг амрагийн холбоо удаан үргэлжлэхгүй. Хосууд зүй зохисгүй харилцаанаас болж бие биендээ уурлаж бухимдан, хэрүүл тэмцэлд хүрч мэднэ. Алдар нэр олох, хэргэм сэтэр зүүх гэсэн эрмэлзэл чинь алба ажилд муугаар тусаж болзошгүй. Үүрэг хариуцлагаасаа зугтааж, бусдад алдаагаа тохох байдал гарна. Мөн эрүүл мэнд тогтворгүй байна. Хэт их мөрөөдлөөр бүү төлөвлө. Биелэхгүй зүйлд хайран цагаа үрэх хэрэггүй. Сарын сүүл рүү шинэ хүмүүстэй бизнес холбоо тогтоох нь материаллаг байдлаа сайжруулах сайн талтай. Хэт идэвхтэй үйл ажиллагаанаас зайлсхий. Амьдрал танд гэнэтийн том бэлэг авчирч магадгүй. Гэхдээ далд санаатны муу явуулгаас болгоомжил. Өөрийн сул талыг барьж чадахгүй байх нь бусдын нөлөөнд орох магадлалыг өсгөнө. Эрч хүчээ зөв ашигла. Ажил хэрэгт ашигтай гэрээ хэлцэл байгуулна. Эрүүл мэндээ хамгаалж гарал үүсэл тодорхойгүй хоол хүнснээс болгоомжил. Сүм хийдэд очиж нүглээ наминчлахад сайн. Бясалгал, иогоор хичээллэн эрүүл мэнддээ анхаарал тавь.

ИХЭР

Энэ сарын эхээр таны хичээл зүтгэл зохих ёсоор үнэлэгдэх ч эрч хүч, дархлаа бага зэрэг буурч, анхаарал сарних тул халдварт өвчин тусахаас болгоомжил. Настай хүмүүсийн архаг хууч өвчин хөдөлж, халдварт өвчин авах магадлалтай. Биеийн болон оюун санааны хэт их ачаалалтай ажил хийж хэрэггүй. Хайнга залхуу байдлаас ангижир. Амжилт, алдар нэр олох боломж гарна. Бизнесийн орлогоо нэмэгдүүлэх тохиромжтой нөхцөл байдал бүрдэнэ. Мэдээ мэдээлэлд ойрхон байхыг хичээхгүй бол гэрээ хэлэлцээр, уулзалт ярилцлага таны тавьсан нөхцөлөөр явагдахгүй байх магадлалтай. Хууль болон санхүүгийн асуудлаар эрсдэлтэй алхам бүү хий. Гэр бүлдээ илүү анхаар. Хайртай хүнийхээ сэтгэл зүрхэн дэх нууцыг хэдий чинээ нээж илрүүлж чадна, төдий чинээ та нарын харьцаа сайхан байх болно. Ашиг орлого өснө. Сарын дундуур зарим таагүй нөхцөл байдал ажил хэрэгч хүмүүст саад болно. Хэрвээ та гол чиглэлээ зөв тодорхойлон, өөрийгөө бүрэн дайчилж чадвал сөрөг хандлагуудыг сөрөн зогсож чадна. Удирдах албан тушаал эрхэлдэг хүмүүс илүү хариуцлагатай байж амжилт гаргана. Нэр алдарт шунан дурлах зангаа үе үе дарж бай. Таныг уруудах мэдрэмж эзэмдэх бөгөөд өөрийгөө барих чадвар багасна. Ямар ч үед шантрах хэрэггүй. Ажил хэрэгт ч хувийн амьдралд ч сэтгэлийн тэнхээ хэрэгтэй болно. Харин сарын сүүлээр хачин этгээд үйлдлүүд, ээдрээтэй асуудалд орооцолдож магадгүй. Азтай байж болох хэдий ч мөрийтэй бүү тогло. Ажилдаа анхаарч, бичиг баримтаа хяна. Аливаа гэрээ хэлэлцээрт илүү анхаарал хандуулах үе. Зарим хүмүүст удирдагчийн эрх мэдэл ирнэ. Шинэ албан тушаалд өөрийгөө сориход амжилт олох ч магадлалтай. Уран бүтээлч хүмүүс хийсэн ажлаа үнэлүүлэх боломж гарна. Ая тухтай байдал танд энх тунх амар тайван байдлыг буцаан авч ирнэ. Ажил төрлийн шинэ саналыг яаран хүлээн авах хэрэггүй. Таны хайр халамжаар дутагдаж байж магадгүй тул гэр бүлдээ цаг зав гарахад хичээ. Гэр бүлийн харилцааг муутгаж болзошгүй шийдвэр гаргахаас татгалз. Сэтгэл санааны байдалд од эрхэс тийм ч сайнаар нөлөөлөхгүй үе. Та бусдыг өөртөө татаж чадсанаар амжилтад хүрнэ.

МЭЛХИЙ

Сарын эхээр эргэн тойрондоо үүссэн асуудлыг аль болох хурдан шийдэх хэрэгтэй. Өөртөө итгэлтэй байдлаа эргүүлэн олж авахыг хичээ. Өөрийн байр сууриндаа эргэлзэх байдал нь таныг зовоох бололтой. Тулгамдсан асуудлаа шийдвэл сэтгэл хөнгөрсөн байдлыг мэдэрнэ. Эд материаллаг зүйлсээс илүү сэтгэлийн тус дэмийг найз нөхдөөсөө авах нь таны хандлагад эергээр нөлөөлнө. Өөрийн өвөрмөц үзэл бодол, төсөөллүүдээ зоригтойгоор хүмүүстэй хуваалц. Тэд танд зөв гарц олоход тусална. Шинэ санаа, техникийн дэвшил сонирхдог хүмүүст амжилт ирнэ. Хөрөнгө оруулах боломжийг ашигла. Хайр дурлалын харилцаа холбоо тань бат бэх өргөжиж, тогтвортой болно. Мэргэжлийн ажил хэрэг муугүй хэмнэлээр явагдана. Үүрэг даалгавар хүлээн авах бол хүлээх хариуцлагаа сайтар тооцоол. Эелдэг байж, болж өгвөл хэнийг ч битгий гомдоогоорой. Гэхдээ ажил мэргэжлийн салбарт үзэл бодлоо хамгаалахад бэлэн байх хэрэгтэй. Сарын дундуур эрч хүчтэй хэн нэгэн таны анхаарлыг их татах боловч ойр дотно танилцмагц зарим зүйл харагдах байдлаасаа өөр байсныг мэдэрнэ. Өдөөн хатгалгад автан элдэв хэрүүл маргаан хийх хэрэггүй. Өөрийнхөөрөө амьдар. Аав ээж, эмээ өвөөгийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралын тухай сонирхолтой түүх сонсох нь ихээхэн сургамж өгнө. Албан тушаал болон санхүүгийн тал дээр амжилт олохыг од эрхэс билэгдэж байна. Үр хүүхдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд хөрөнгө мөнгө бүү хайрла. Тэдэндээ үе үе гэнэтийн бэлэг барьж, хамт гадуур зугаал. Сарын сүүлээр эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцохгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Алдаатай, буруу тооцоолол хийж болзошгүй. Алдаагаа хүлээн зөвшөөрч байхыг зөвлөж байна. Урагш харах, ирээдүйнхээ төлөө зоригтой алхам хий. Хүчтэй зөн совин, хурц мэдрэмжтэй байснаар тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийн хүслийг ойлгож чадна. Алс хол суугаа найз нөхөд болон хамаатан садантайгаа холбоо барих хэрэгтэй байх. Алс холын аялалд явахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Амьдралын эрч хүч багасна. Ханиад хүрч, эрүүл мэнд хямарч магадгүй. Амиа хичээсэн зангаас болж таагүй явдал болж болзошгүйг од эрхэс анхааруулж байна.

АРСЛАН

Сарын эхээр олны анхаарлыг өөртөө хандуулж шинэ төслөө танилцуулахад таатай үе. Эрч хүч маш өндөр байгаа тул амьдралаа өөрчилж, хувиргахад түүнийг ашигла. Хий хоосон яриа, цаг үрсэн уулзалт нь зорьсон зүйлдээ хүрэх анхаарлыг тань сарниулах болно. Хэтэрхий их ачаалалтай бол өөрийгөө хөнгөл. Саад бэрхшээлд үл сатаарах хүнийг амжилт, алдар нэр хүлээж байна. Хүмүүс таныг хориглож байсан ч дотоод сэтгэл тань хүлээн зөвшөөрч байгаа бол зорьсон зорилго тань буруу биш гэсэн үг. Зөвхөн та л өөрийгөө хамгийн сайн мэднэ. Хайр дурлал болон гэр бүлийн харилцаанд таатай өөрчлөлт гарч байна. Залуу хүмүүс шинэ хамтрагчтай болж, олон хүний анхаарлыг татах болно. Гэхдээ бат бөх мэт санагдаж байсан харьцаа зөрчилдөж болзошгүй. Хөрөнгөтэй холбоотой асуудал үүсэж магадгүй. Зардлаа хяна. Дарга удирдлага болон хамт олонтойгоо ямар нэг асуудлаар маргаж зөрчилдөх магадлал өндөр байна. Сарын дундуур хөрөнгө оруулалт болон томоохон худалдан авалт хийх нь тохиромжгүй тул хойшлуул гэж зөвлөх байна. Бүгдийг сайн эргэцүүлэн бодож үзээд ирээдүйн төлөвлөгөөгөө өөрчлөх нь шинэ боломж гаргаж ирнэ. Залуу хосууд амьдралынхаа чухал шийдвэрийг гаргах бол зарим нэгэнд нь албан тушаал дэвших эсвэл ажлын байраа шилжүүлэх санал ирнэ. Одоогийн дадлага туршлага бол гол зэвсэг. Эрүүл мэндээ хамгаал. Хоол хүнсэндээ жимс ногоо, эрүүл хүнс түлхүү хэрэглэ. Салхинд гарч толгойгоо амраа. Харин сарын сүүлээр од эрхсээс өгч буй хувь заяаны өчүүхэн ч атугай бэлгийг талархан хүлээж авахад бэлэн бай. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжийг сайн ашигла. Эрхэлсэн ажилдаа амжилт гаргахын тулд өөрийгөө хөгжүүлэх үе. Хайртай хүндээ үл итгэснээс болж таагүй байдал үүсэх учир тэвчээртэй бай. Ойр дотнын хүнтэйгээ харьцахдаа өөрийн хүслээ дарж сур. Харилцаагаа таслах амархан ч сэргээх тун хэцүү байх болно. Ямар ч хүний зүрх сэтгэлд түлхүүр тааруулж чаддаг мэдрэмжтэй байдал таныг хайр дурлалын талбарт амжилт олоход тусална. Гэнэтийн үйл явдалд хүндрэл үүсэж магадгүй. Хэтэрхий нэр алдар хөөцөлдсөн хүмүүстэй харьцахаас болгоомжил.

ОХИН

Сарын эхээр арилжаа наймааны ажил танд амжилт, шинэ боломж авч ирнэ. Томоохон худалдаа хийх болон чухал гэрээ байгуулах бичиг баримтад гарын үсэг зурах магадлалтай. Гэхдээ бүхнийг хуулийн дагуу хий. Шинэ ажил эхлэх нь амжилттай болох тааламжтай нөхцөл байна. Зөв зам дээр өөрийгөө байгаа гэдэгт итгэ. Чухал шийдвэр гаргах, ажлын байраа солих, өөр газар шилжих зэрэгт тохиромжтой боловч шийдвэр гаргахын өмнө тухайн асуудал, цаг үеийн нөхцөл байдлыг нарийн нягт судал. Та мөрөөдлийнхөө төлөө тэмцэх ёстой. Удахгүй сайхан мэдээ дуулдана. Хэрэв таны гэр тав тухтай, дулаан уур амьсгалтай байх юм бол ажлын амжилтад сайнаар нөлөөлөх байх. Сарын дундуур олон ажил таныг нэг ч хором тайван байлгахгүй бололтой. Олны өмнө үг хэлэх шаардлага гарч магадгүй. Хайр дурлалын харилцаагаа таагүй байдалд орохоос сэргийл. Хайнга байдлаас үл ойлголцол гарна. Од эрхсийн таагүй нөлөөг таны төрөлх сайн мөн чанар энгийн болгон хувиргах боломж гарна. Хайр сэтгэлийн харьцаанд бий болсон нөхцөл байдал туйлын эмзэг бөгөөд гарах гарцгүй байна. Эвгүй хандлага болон алдаа гаргаж болохгүй гэж од эрхэс танд сануулж байна. Харин сарын сүүлээр аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийснээр дарга удирдлагуудын зүгээс сайшаал ирэх ч зарим нэг бичиг баримтын асуудлаас болж буруу ойлголцол, будилаан үүсэх магадлалтай. Нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэг хэрэг болно. Спиртийн төрлийн ундаа хэрэглэх, хурц хоол идэхээс зайлсхий. Хосуудын хайрын харьцаанд өөрчлөлт орж магадгүй. Таны дэргэд байгаа зарим хүмүүст хайр үгүйлэгдэж буйг анхаар. Таны гадаад төрхийн дур булаам байдал нэмэгдэнэ. Эргэн тойрныхондоо хайрлуулж, хүндлүүлэх болно. Ажил хэрэг урагштай байж санасан бодсон саадгүй сайхан бүтнэ. Удаан хүлээлгэхгүй амжилт ирэхийг од эрхэс амлаж байгаач анхаарал халамж дутвал ойр дотнын харилцаанд гарсан асуудал хүндэрч мэднэ. Тэсвэр тэвчээр хатуужилтай бай.

ЖИНЛҮҮР

Энэ сарын эхээр од эрхэс танд нэр алдар олоход тааламжтай хандана. Ихэнх хүмүүс амьдралаа өөрчлөх тухай бодож эхэлнэ. Таны санааг зорилгодоо ашиглахыг хүсэж буй буруу санаатай хүнээс болгоомжил. Санхүү мөнгөний үйл ажиллагаа амжилттай болж нөхцөл байдал удаан боловч тогтвортой сайжирна. Ямар нэгэн ашигтай гэрээ хэлцэл хийх боломж гарна. Өмнөх бүтэлгүй харилцаа холбоогоо тасал. Од эрхэс таныг аль болох биеэ барьж аливаад тайван хандах, үл таних хүмүүстэй харилцахаас татгалзахыг сануулж байна. Шинэ мэдлэгийг хүлээж авах чадвар нэмэгдэнэ. Харин эрч хүч буурах тул аливаа өөрчлөлтөөс болж санаандгүй алдаа гаргаж мэднэ. Аз жаргал ойрхон байгаа мэт санагдана. Ихэнх хосууд хамтдаа аз жаргалтай байна. Од эрхсийн нөлөө таны тав тухтай, аюулгүй байдлыг хамгаалж байна. Ажил хэргийн холбоо тогтоох, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахад сайн. Сарын дундуур олон нийтийн шүүмжлэлтэй тулгарна. Өдөөн хатгалгад бүү авт. Энэ бол таны итгэл үнэмшил, үзэл санааг шалгах шалгалт байна. Уурлаж бухимдсан үедээ амьдралынхаа сайхан тохиолдлуудыг жагсаан бичих нь тайвшрах сайн арга болдог. Од эрхэс чухал шийдвэрүүдийг ивээнэ. Ажил хэргийн уулзалт амжилттай болох магадлал байна. Эрүүл мэндээ сайн бод. Цаашид ажил амралтаа зөв зохицуулж, эрс тэс үйлдэл гаргахгүй бол эрүүл мэнд сайн байна. Хэн нэгний хоосон магтаалд хэт туйлширч хандвал асуудалд орно. Харин сарын сүүлээр сэтгэл санаагаар унахаас сэргийлж, аль болох амьдралдаа сэтгэл хангалуун байгаарай. Элдэв хэрүүл маргаан хийх нь таныг стресст оруулж эрүүл мэндэд аюул учруулна. Олон нийтийн үйл ажиллагаанд уригдах магадлалтай. Хэлэх үг болон хийх үйлдлээ сайн хянаарай. Олон хүний өмнө ойлгомжгүй нөхцөл байдлыг засах асуудал тулгарах бололтой. Сандарч тэвдэлгүй, гол зүйл дээр аль болох өөрийнхөөрөө байх нь зөвдөнө. Од эрхэс зарим хүмүүсийн ойлгомжгүй шийдвэрийг ч эерэг болгоход тусална. Харин хайр сэтгэлийн харилцаа хямралд орох магадлалтай байна. Гэр бүлдээ дарамт үзүүлж болохгүй. Тав тухтай орчин сайхан сэтгэгдэл төрүүлж, алжаалыг тань тайлах болно. Сэтгэл санааны байдлаас болж гутранги бодолд автахгүй байхыг хичээ. Хайр дурлалд сэтгэл хөдлөл таагүй нөлөө үзүүлж магадгүй.

ХИЛЭНЦ

Сарын эхээр нөхцөл байдлыг бодитоор хар. Ажлын харьцаа тийм ч дотно, нөхөрсөг бус байх тул бусдын дарамт шахалтад орж болзошгүйг анхаар. Ажил хэрэг бүтэмжтэй байхын тулд хамтран ажиллагсад тань итгэл алдахгүй байх хэрэгтэй болно. Ажил хэрэгч бөгөөд бүтээлч байхаас битгий шантраарай. Харин нэгэн хэвийн байдлаас зайлсхий. Томоохон эрсдэл хийхээс айдаггүй хүмүүсийг амжилт хүлээж байдаг. Бэрхшээл хүндрэлээс айлгүй зоригтой хийсэн алхам чинь таныг нэг шат ахиулна. Таны нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлж, ашиг орлого авчрах үйл явдал болно. Их уншиж, бие дааж суралц. Аливаа асуудлыг хурцатгахгүй байхын тулд мөнгө хөрөнгөтэй холбоотой ажилд анхааралтай ханд. Од эрхсийн нөлөө үнэнч харьцаатай хосуудыг баярлуулна. Харин сарын дундуур өөрийн хүрээлэлдээ нэр хүндээ сайтар хамгаалахыг од эрхэс зөвлөж байна. Танаас бодит үр дүн хүлээж буй хүмүүсийг гонсойлгохгүйн тулд өөрөөсөө хамаарах бүхнийг хийхийг хичээ. Харин шинэ холбоо хэлхээ тогтоон, гэрээ хэлэлцээр хийхэд зохисгүй. Ажлын амжилт таны эрүүл мэндэд эергээр нөлөөлнө. Үр хүүхдээ сонсож хүсэл зорилго, ирээдүйнх нь талаар илэн далангүй ярь. Асуудлыг бодит байдлаас нь харж шийдвэр гарга. Хоосон дэмий ярианаас зайлсхийхийг од эрхэс танд зөвлөж байна. Тодорхойгүй, далд явуулгад бүү оролц. Сарын сүүлээр гадаад түншүүдээс хөрөнгө оруулалт хүлээн авах магадлалтай. Энэ үед аж үйлдвэрлэлийн салбарт ажилладаг хүмүүст илүү амжилт олно. Удаан өвдсөн хүн эргээд эрүүл саруул байдлыг мэдрээд энэ амьдрал хэчнээн энгийн тусмаа сайхан гэдэгт гайхширах болно. Ажил мэргэжлийн асуудалд бүрэн анхаарлаа төвлөрүүл. Эс бөгөөс хайнга анхааралгүй байдлаас болж алдаа гаргана. Зугаа цэнгээнээ хязгаарла. Хэрвээ мөнгө санхүүгийн хувьд асуудалтай байгаа бол зардлаа хэмнэ. Ажлын болон хувийн асуудлын тань аль аль нь хоолойд тулж ирээд байна. Хэрэв эрсдэлээс зайлсхийх арга хэмжээ авахгүй бол гаднаас орж ирэх өөр бусад сорилтыг давж чадахгүй байх магадлалтай. Биелшгүй амлалтад итгэж андгай тангараг тавих хэрэггүй.

НУМ

Сарын эхээр зөв зорилготой, авхаалж самбаатай хүмүүст таатай зүйл тохиолдоно. Олон нийтийн өмнө өөрийн үзэл бодлыг ил тод илэрхийлэх шаардлага тулгарч мэднэ. Шинэ төлөвлөгөө эхлэх бол сайн тунгаан бодож хий. Уран бүтээлч хүмүүсийг аз ивээж, эрхэлсэн ажил нь амжилт авчирна. Таны санхүүгийн байдал сайжирна. Нэр алдарт дуртай хүмүүс аливаад анхдагч бөгөөд хамгийн шилдэг нь байхыг хүснэ. Маргаан мэтгэлцээнд өөрийн зөвийг хүчээр ойлгуулж, батлах гэсний хэрэггүй. Зугаа цэнгэлийн төлөөс өндөр байна. Удааширч байгаа ажилдаа шийдэл олно. Гэхдээ цагаа олж авсан арга хэмжээ хожим таны өмнө гайхалтай ирээдүйг нээж өгнө. Орлогын хуучин эх үүсвэртээ их найдах нь таныг үйл ажиллагааны шинэ төрөлд шилжихэд саад учирч болзошгүй. Санхүүгээ нэг бүрчлэн хөтлөх арга ашиглан, хэрэггүй зарлагаа тооцоол. Сарын дундуур нөхцөл байдал танаас аз туршаад үзэхийг шаардах бололтой. Ажилдаа хариуцлагатай бөгөөд бие даасан байдлаар ханд. Гэнэтийн үйл ажиллагаанаас зайлсхий. Хамт ажиллагсадтайгаа харьцаагаа муутгахаас зайлсхий. Хэн нэгэнтэй маргах зүйл гарвал эхэлж буулт хийсэн нь илүү ашигтай байх. Од эрхсийн зарим нөлөө ойлгомжгүй байна. Эерэг, сөрөг өөрчлөлтүүд аль аль нь бий болно. Таны идэвх санаачилгатай, ажил хэрэгч байдал тань дарга удирдлага болон бизнесийн түншүүдэд тань таалагдана. Харин сарын сүүлээр од эрхэс хайр сэтгэлийг тань сорих бололтой. Элдэв учралд түгших хэрэггүй. Эргэлзээтэй хүнд нууцаа дэлгэхээс зайлсхий. Амралтаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөө. Гэр бүлийн харилцаа болон амьдралын нөхцөл сайжрах болно. Хэт завгүй ачаалалтай ажиллах нь эрүүл мэндийн тал дээр асуудал үүсгэх болно. Энэ үед бүтээсэн жижиг ажил ирээдүйн томоохон амжилтын үндэс суурь гэдэгт итгэлтэй бай. Харин хэт түрэмгий үйлдэл хийх, гэнэтийн шийдвэр гаргахаас татгалз.

МАТАР

Энэ сарын эхээр хамгийн эгзэгтэй мөчид танд аз таарах ч боломжтой. Амьдралд уналт, амжилт аль аль нь байх болно гэдгийг хүлээн зөвшөөр. Шинэ албан тушаалд шилжих эсвэл шинэ ажилд орох магадлалтай. Зорьсон ажлаа бүрэн хэрэгжүүлж албан тушаал дэвших боломж гарна. Та ашиг орлого олохын төлөө гэхээсээ өөртөө сэтгэлийн таашаал авахын тулд ажиллана. Од эрхэс таны романтик хамтрагчийн талаарх мөрөөдлийг бодит түүх болгоно. Аливаад болгоомжтой, ул суурьтай хандахын зэрэгцээ шинэ амжилтад хүрэх зориг эрмэлзэл ч чухал үе. Ажил хэрэгт таны байр суурь өөрчлөгдөхөд бэлэн бай. Сарын дундуур урт удаан хугацааны төлөвлөгөөгөө баримталж ажиллахыг хичээ. Та алсын хараатай байж, асуудлыг бүхэлд нь цар хүрээтэй дүгнэх нь амжилтын үндэс болно. Ойр дотнын хүмүүстэйгээ асуудлыг хэлэлцэж, зовлон жаргалыг нь хуваалцаж чадсанаар цаашдын сайхан амьдралд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг санаарай. Мөн хүлээсэн үүрэг даалгавраа олон талаас нь нягтлан дүгнэ. Ямар ч үед өөрийн итгэл үнэмшлээ баримтал. Таалагдсан хүнээ өөртөө татахын тулд тодорхой зорилго тавьж, нэлээд эрч хүч гаргах бололтой. Амьдралын энэ цаг үеийг төрөл садангуудын харилцааг сайжруулахад ашигла. Бүтээлч хүмүүс од эрхсийн дэмжлэгийг авах болно. Хорт зуршлаасаа татгалз. Буруу хооллолт нь бодисын солилцоо алдагдах таагүй байдалд хүргэнэ. Хайртай хүмүүс тань таныг зохих ёсоор нь үнэлнэ. Муу явдлаас болгоомжил. Сарын сүүлээр хэн нэгнийг удирдаж эсвэл дагах гэж оролдохын оронд өөрийнхөө зүрх сэтгэлийг мэдэр. Орчлонгийн зохицол, гоо үзэмжид ямар учир шалтгаан байгааг мэдрэх ёстой цаг үе. Таатай байдлыг хүлээж сууснаас олдсон боломж бүхнийг ашиглахыг хичээ. Өөрийгөө төгөлдөржүүлэхийг хүссэн хүн бүрд од эрхэс тус болно. Эрүүл мэнддээ анхаарлаа хандуулж биеэ чийрэгжүүлэх дасгал хийхийг зөвлөж байна. Хувийн асуудлаа тэргүүн зэрэгт тавихын чухлыг амьдрал харуулж байна. Хайртай хүндээ цаг заваа гарга. Өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарахыг зөвлөж байна.

ХУМХ

Сарын эхээр ойр дотнын хүмүүстээ санаа тавьж сүм хийдэд очих, залбирал үйлдэх зэрэгт сайн. Энэ үед таны урьд хийсэн ажил үнэлэгдэж, шагнал урамшуулал хүртэнэ. Одоогийн нийгмийн тулгамдсан асуудалд бодлоо төвлөрүүл. Хувь заяа таны эсрэг байна. Гэвч бууж өгч болохгүй. Хамтрагч нарынхаа ажил хэрэгт чин сэтгэлээсээ тусалж, бүх талаар дэмж. Таны амьдралд томоохон үүрэг гүйцэтгэх шинэ танилтай болох бололтой. Өвөрмөц санаачилга ажил хэргийн хүрээнд шинэлэг зүйлийг авчирна. Биеэ барьж гэхдээ эр зоригтой байхыг од эрхэс зөвлөж байна. Ямар нэгэн өөрчлөлт болон алдаа хийхээс айж зүгээр суувал олон зүйлээс хоцорно. Өөрийн авьяас чадварынхаа жинхэнэ үнэ цэнийг мэдэр. Залуу хүмүүс эрүүл мэнд болон хичээл сурлагадаа эртнээс анхаар. Эрүүл хүнс түлхүү хэрэглэ. Мөн рашаан ус сайн ууж бай. Байгалийн витамин хэрэглэж, дархлаагаа дэмж. Халдварт өвчнөөр өвдөхөөс урьдчилан сэргийл. Эртнээс мөрөөдөж байсан зүйлээсээ таашаал ав. Өөрийн аз жаргалаа ойр дотнынхонтойгоо хуваалц. Таныг бусадтай ойр дотно байхыг од эрхэс зөвлөж байна. Бүх төлөвлөгөө амжилттай болбол та оны эцэст нийгмийн байр суурь болон эд материаллаг байдлаа дээшлүүлж чадна. Амьдралынхаа хамгийн чухал шийдвэрүүдийн нэгийг гаргах магадлалтай. Ганц бие хүмүүс гэр бүл болоход тохиромжтой үе. Сарын дундуур ажил хэрэг болон уран бүтээлийн чадвар идэвхэжнэ. Энэ үед таны сэтгэл зүйн байдлаас олон зүйл шалтгаалах болно. Од эрхэс танд шинэ сайхан ирээдүйг амлаж байна. Татгалзахын аргагүй санал хүлээн авах магадлалтай тул үйл явдлын эргэлтэд бэлэн бай. Од эрхэс танд албан тушаал ахих болон бизнесийн дэвшлийг өгч байна. Эргэн тойрноо сайтар ажигла. Ингэснээр таны урам зориг, баяр баясал нэмэгдэх болно. Аялж, зугаалан сайхан дурсамж үлдээх бүхий л боломжийг ашигла. Гэр бүлийн харьцаа сайжирна. Харин сарын сүүлээр танд нэлээд саад тотгор тохиолдож, санхүүгийн алдагдалд орж мэднэ. Ялангуяа шинэ санаа хэрэгжүүлэх, аз турших шаардлагатай бол ийм байдал гарах магадлал өндөр байна. Эрүүл мэнд муудаж болзошгүй. Хууч өвчин хөдөлж магадгүй. Өөрийн эрүүл мэнддээ хайхрамжгүй хандах болон ажлын хэт ачаалал авах нь өвчлүүлж болзошгүй. Идэвхтэй амралтыг санаачил. Эрүүл агаарт гарах нь танд том дэм болно. Таны чигээрээ зүтгэх зан, хэт илэн далангүй байдал тухайлсан зорилгоо биелүүлэхэд сөргөөр нөлөөлнө. Дотоод сэтгэлээ анхаар.

ЗАГАС

Энэ сарын эхээр ойр дотнын хүмүүстээ гомдол шүүмжлэл бүү гарга. Тэдний хайр халамжийг үгүйсгэж гомдоохоос болгоомжил. Гэр бүлийн дотор үүссэн таагүй харилцааг таны зөөлөн сэтгэл эвлэрүүлэх боломжтой тул ухаалаг бай. Санамсаргүй учралаас зайлсхий. Олон нийтийн өмнө үг хэлэх, шинэ уран бүтээлээ толилуулах зэрэгт таатай. Харилцаа, холбоо тогтооход таатай үе. Ихэнх загасныхан олны хайр, хүндэтгэлийг хүлээх болно. Дээд шатны байгууллага удирдах түвшинтэй харьцахад таатай. Албан тушаал амжилттай ахиж чадвал цалин хөлс муугүй нэмэгдэнэ. Аливаа ажил хэргийн амжилт нь таны өөрийн байр суурь, санхүүгийн сонирхлоо хамгаалах чадвараас их шалтгаална. Хуримтлуулсан мөнгөө хөрөнгө оруулалт болговол богинохон хугацааны ашиг олно гэж бүү найд. Бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой хүндрэлүүд гарч болзошгүй. Сарын дунд үед аливаа мэдээллийг сайнаар хүлээн авахыг хичээ. Олны дургүйцлийг төрүүлэх үйлдэл гаргахаас болгоомжил. Идэвх санаачилгынхаа хүчээр бусдын итгэлийг олж, орлогоо нэмэгдүүлнэ. Гэхдээ хуурамч дүр эсгэн далдуур хор найруулж явдаг хүмүүсээс болгоомжил. Хэчнээн их ажилтай байсан ч гэр бүлдээ анхаарал тавих хэрэгтэй. Мөн таны амжилтад хүрэх зам найз нөхөдтэй чинь салшгүй холбоотой гэдгийг санаж яв. Хамтран ажиллах санамж бичиг байгуулах бололтой. Харилцан ашигтай байх зарчмыг баримтал. Залуу хүмүүс хэн нэгэнтэй хөнгөн сээтгэнэлцэнэ. Гэхдээ бага зэргийн зугаа цэнгэл томоохон асуудал болон хувирах бололтой. Өөрт ашигтай эсвэл шаардлагатай байгаа хувийн ажил хэргийн харилцаанд онцгой мэдрэмжтэй ханд. Зугаа цэнгээний араас хөөцөлдөлгүй гэр бүлдээ анхаарал хандуул. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэх баяр ёслол тохиож магадгүй. Сарын сүүл рүү олны хөл үймээнээс хол байхыг хичээ. Хайртай хүндээ дарамт шахалт үзүүлэхээс татгалз. Хэрвээ хосууд хамтран шийдвэр гаргаж чаддаг бол сайхан харьцаагаа хадгалж чадна гэж од эрхэс зөвлөж байна. Ажлын хэт ачааллаар өөрийгөө бүү хязгаарла. Амьдралын амтыг мэдрэх боломжийг өөртөө гарга. Гэнэтийн болзоо товлож өөрийгөө болон хайртыгаа эрхлүүл. Шинэ ажлын санал ирвэл түүнийг өөрийн хоёр дахь боломж болгоорой. Танд үнэнч байдаг хүний тань дэмжлэг, зөвлөгөө хэрэгтэй болж магадгүй. Сонголт хийх бол таны шүүмжлэлтэй байдал тодорхойгүй нөхцөл бий болгоно. Ийм үед чухал шийдвэр гаргах болон хуулийн бичиг баримтад гарын үсэг зурах зэргээ хойшлуулах нь ухаалаг алхам болно. Бүх зүйл удахгүй ил тод болохоор байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

22/09/2025
Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

15/09/2025
Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

08/09/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Харри Поттер”-ын зохиолч, жүжигчин хоёр муудалцжээ

03/10/2025

“Реклам залгигчдын шөнө” шоу болно

03/10/2025

“Их найрлын үдэш” тайлбарт тоглолт зохион байгууллаа

03/10/2025

Гэвш Жамба Тинлей Монголд морилж, айлдвар айлдана

03/10/2025

Хуучин цагийн дурсамжаар аялуулах “Хонин цагаан үүл” үдэшлэг болно

03/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.