Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»“Тэг Цэг Үйлдэл” уран сайхны киноны гол дүрээр үзэгчидтэй “уулзаж” буй жүжигчин М.Төгөлдөр гэж хэн бэ
Reels

“Тэг Цэг Үйлдэл” уран сайхны киноны гол дүрээр үзэгчидтэй “уулзаж” буй жүжигчин М.Төгөлдөр гэж хэн бэ

Урлаг Урлаг06/10/2025Шинэчлэгдсэн:06/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Э.Алдар, Ц.Ганзориг нар “Ai production”-ыг үүсгэн байгуулж, продакшныхаа анхны уран бүтээл “Тэг цэг үйлдэл” уран сайхны киног бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болгож байна. Тус уран бүтээлийн гол дүрд жүжигчин М.Төгөлдөр, С.Ариунбямба, У.Уянга нар тогложээ.

М.Төгөлдөр ОХУ-ын Кемерово хотын Соёл урлагийн их сургуульд Гавьяат жүжигчин Виктор Васильевич Мирошниченкогийн удирдлагад жүжигчний мэргэжил эзэмшжээ.

Их сургуулиа төгсөж Монголдоо ирмэгцээ Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжигчин, продюсер Г.Ундармаагийн үүсгэн байгуулсан “U stage” театрт Михаил Шолоховын “Дөлгөөн Дон”, Олжас Жанайдаровын “Дэрний сэтгэл” жүжигт тоглосон юм. Түүнчлэн тэрбээр “Probe” драмын дугуйлан хичээллүүлэхийн хажуугаар ОХУ-ын Саха улсын “Art Doydu” кино студийн “Legends of Olonkho land” уран сайхны кинонд тоглоод амжсан.

Хамгийн сүүлд тэрбээр “Pro” театрын бүтээл, Виктор ХЮГОгийн “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийн Хардкванон, Эрнст Теодор Амадей Гофманий “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийн Дроссельмейер, Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийн Де Ришилье хамба зэрэг дүрээр тайзнаас үзэгчидтэй “уулзсан” юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр өхөөрдөм, хайр татам Т.Энэрэлийн төрсөн өдөр

26/05/2026
Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2026
Reels Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Chanel Metiers d’Art 2026” арга хэмжээнээс

27/05/2026

Майли Сайрус Холливуудын “Алдрын гудамж”-нд одтой боллоо

27/05/2026

“Царцаа Намжил” адал явдалт, хүүхдийн жүжгийг тавдугаар сарын 27-ноос толилуулна

27/05/2026

Ким Су Хёныг гүтгэсэн блогчин баривчлагдлаа

27/05/2026

“The Hu” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан ирэх наймдугаар сард тоглолт хийнэ

27/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.