Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Богдхан уулын Дугуй цагаан дээрх Хангарьдын хөшөөг шинэчиллээ
Нийгэм

Богдхан уулын Дугуй цагаан дээрх Хангарьдын хөшөөг шинэчиллээ

Урлаг Урлаг11/10/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн ЗДТГ-н санаачлагаар Богдхан уулын Дугуй цагаан дээрх Богдхан уулын савдаг шүтээний дүрс бүхий Хангарьд шувууны хөшөөний баримлыг 2025 оны ес болон аравдугаар сард бүрэн шинэчиллээ.

Уран баримлын эх загварыг МУЭ-ийн гишүүн, уран барималч Б.Ганбаатар гаргаж, уран барималчдын багтайгаа хамтран хийж гүйцэтгэжээ. Тус баримлын домгийн шувуу Хангарьд нь түүх сударт өгүүснээр могой амандаа зууж хоёр сарвуугаараа атгасан байдлаар дүрслэгдсэн буй. Уран баримлыг файбер классик материалаар барьж, хүрэл өнгөөр будаж хийж гүйцэтгэсэн байна. Баримлын өндөр 1,2 метр ба чулуун төмөр суурь 2,4 метр өндөртэй.

Тус баримлын анхны загварыг 2015-2016 онд хийж байсан бөгөөд Хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль хамгаалагч нар хуучин хөшөө барималыг буулгаж, шинэ баримлын чулуун суурийг өнгөрсөн өдрүүдэд хийж гүйцэтгэв.

2025 оны 10 дугаар сарын 8 Намрын дунд сарын шинийн 16-ний өдөр уран баримлыг аравнайлах ёслол болж ХУД-ын Засаг дарга Б.Цэрэн, Хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал, Төлөөлөгч н.Сайнбаяр Төв Гандантэгчилэн хийдийн лам хуврагууд болон бусад хүмүүс оролцов.

Мөн түүнчлэн Богдхан уулын Хамгаалалтын захиргаанаас камерын хяналтын системийн нэгдсэн төвтэй болох зорилтын хүрээнд Богдхан уулын Дугуй цагаан дээр хяналтын камер байршууллаа. Ингэснээр Дугуй цагаан дээрх тус хөшөө баримлын бүрэн бүтэн байдал, гал түймрээс урьдчилан сэргийлэх, байгаль хамгааллын хяналт шалгалтыг сайжруулах, явган алхагчдыг аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс хамгаалах боломжтой болсон онцлог юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.