Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Тоглолтын мэдээ»“Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийг толилуулна
Тоглолтын мэдээ

“Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийг толилуулна

Урлаг Урлаг16/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын шашин болон төрийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжавын 140 жилийн ойд зориулсан Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр, “Тоб нобль тур” ХХК, “Дилав хутагт сан” хамтран “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийг туурвиж үзэгчдийн хүртээл болгож байна.

“Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийг аравдугаар 29, 30, 31-нд Завхан аймагт, арваннэгдүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод “Корпорейт” зочид буудлын тоглолтын их танхимд толилуулна.

Уг уран бүтээлийг Завхан аймгийн Яруу сумын харьяат Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ч.Алтантүлхүүр зохиолыг бичиж, найруулагч, бүжиг дэглэгчээр Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар, Хөгжмийн зохиолчоор Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг нар ажиллав.

Урд төрөл хийгээд нэгэн насны амьдрал, хойчийн үйл, үйлсээ ном эрдэм, дотоод сэтгэлийн агаартай цаглашгүй их эрчмээр холбож уул ус, нутаг орон,учрах энэрэхүйн гэрэл шалтгаан, сав шим ертөнцийг танин мэдэхийн нууцад нэвтрэх нь зөвхөн ухаант хүмүүний сэтгэл зүрхний гүн чандын ухамсар хийгээд увдислаг их хүч мөн болохыг харуулахыг эрмэлзсэн болно.
Нэгэн насны бие махбодоос илүү учир утгын гүн гүнзгий хэлхээ болоод холбоо, төрсөн нутаг, төөрөг тавилантай салшгүй өнөд оршиж байдгийг “Мөнхийн гэрэлт диваажин” хэмээн зурагласан болно.

УРАН БҮТЭЭЛЧИД:

  • Ерөнхий продюсер: Топ Нобле тур ХХК-ийн ерөнхий захирал С.Өлзийхишиг
  • Жүжгийн зөвлөх : Дилав Хутагт Данзанламэд
  • Гүйцэтгэх продюсер : Хөгжимт жүжгийн театрын дарга Г.Солонго /СТА/
  • Зохиолч :МЗЭШагналт Ч.Алтантүлхүүр
  • Найруулагч, бүжиг дэглээч : Д.Баярбаатар /УГЗ/
  • Хөгжмийн зохиолч : Б.Алтанхуяг/УГЗ/
  • Зураач : Т.Ганхуяг/угз/ Т.Аянга /СТА/
  • Туслах найруулагч: А.Отгон/СТА/

Дүрүүдэд:

  • Дилав хутагт – Бүжигчин М.Дэлгэрсайхан /СТА/
  • Хүүхдүүд: Б.Пүрэвдорж, Д.Минжинсор, С.Энхбаяр
  • Дилав хутагтын аав – Бүжигчин Д.Ганбаатар/СТА/
  • Дилав хутагтын ээж – Бүжигчин А.Отгон /СТА/
  • Чанкайши – жүжигчин С.Нямжав /СТА/
  • Латтимор Оуэн – жүжигчин А.Цэрэнбалжир /СТА/
  • Цэргүүд – жүжигчин Э.Батдорж, А.Цэрэнбалжир, Д.Ганбаатар,М.Мэнд-амар, Э.Золсайхан,Г.Буянцог, Ц.Цогтбуян
  • Бүжгийн олны хэсэгт бүжигчин: П.Адъяадулам, П.Отгонжаргал,
  • Г.Баасанжав, Т.Мишээл, Б.Чанцалмаа, О.Ганзаяа, Б.Отгонтөгс ,жүжигчин Б.Ариунзаяа, Ө.Мөнхнасан
  • Дууны техникч :А.Нямдэмбэрэл
  • Гэрлийн техникч: Б.Мөнхжаргал /СТА/
  • Тайзны эрхлэгч :В.Энхбаяр /СТА/
  • Хувцас дизайнер :Ц.Уянга, Д.Байгалмаа
  • Хувцасны эрхлэгч : С.Чулуунцэцэг/СТА/
  • Менежер: З.Нямзул, Б.Анударь
  • Постер : О.Одгэрэл/Урлан студи/
  • Хөгжмийн найруулга: Анир студи
  • График дизайн : Д.Батмөнх
  • Жүжгийн дууг : үг Ч.Алтантүлхүүр ,Ая Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Б.Шарав
  • Дуучин Ч.Батцэнгэл
  • Хөгжимт жүжгийн театрын нийт уран бүтээлчид, арын алба, ХБК-ийн оюутнууд
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Тоглолтын мэдээ Урлаг

Бүсгүйчүүдийн краш Seryoja “US” амьд тоглолтоо толилуулна

29/10/2025
Дуу хөгжим Урлаг

Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” супер шоу тоглолтоо Дархан хотод хийнэ

25/10/2025
Тоглолтын мэдээ Урлаг

“New season 2026”-д Чингис хаан одонт Б.Шаравын бүтээлүүдийг эгшиглүүлнэ

15/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Beatles”-ийн тухай кинонд Ёко Оногийн дүрд Анна Савай тоглож магадгүй

05/11/2025

Фредди Крюгер буюу жүжигчин Роберт Инглунд Алдрын гудамжинд одтой боллоо

05/11/2025

“LUMINO” хамтлаг Европоор аялан тоглоно

05/11/2025

Уран сийлбэрчдийн “Цой” үзэсгэлэнг 12 дахь жилдээ дэлгэлээ

05/11/2025

“Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу жүжигчин Ч.Түвшинтөгс гэж хэн бэ?

05/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.