Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Дорноговь аймагт өв уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэхээр “Монгол гэр, сургалтын өргөө”-г нээжээ
Өв соёл

Дорноговь аймагт өв уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэхээр “Монгол гэр, сургалтын өргөө”-г нээжээ

Урлаг Урлаг15/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дорнын говь нутагт уламжлалт өв соёл, язгуур урлаг, соёлын биет бус өвийг өөрийн хичээл зүтгэлээр сурч, хадгалан хамгаалж, олон нийтэд түгээж яваа залуучуудын нэг бол О.Ууганбаяр юм.

Тэрбээр Дорноговь аймгийн Мандах сумын уугуул төрийн өргөмжлөлт ерөөлч магтаалч, туульч З.Чулуунбаатарын шавь бөгөөд багшаасаа ерөөл магтаал унших,  туульс хайлах зэрэг монголын язгуур өв соёлын олон чадварыг эзэмшиж, өвлөн уламжилж өдийг хүрчээ.

Тэрбээр соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн уламжлах зорилгоор монгол гэр, сургалтын өргөөг санаачлан байгуулжээ. Өв уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэх энэхүү монгол гэр, сургалтын өргөөний нээлтэд түүний хамтран зүтгэгчид, найз нөхөд болон Дорноговь аймгийн Музей сургалт судалгааны төвийн дэргэдэх “Эвийн эгшиг” уртын дууны дугуйлангийн дуучид, уран бүтээлийн дээжээ өргөсөн аж.

Монгол гэрт  ерөөл магтаал сурах, дэлгэрүүлэх хамгийн тохиромжтой орчин гэж тэрбээр үзжээ. Монгол гэр, сургалтын өргөөг зорин ирсэн хүмүүс морин хуур тоглож сурахаас гадна ерөөл, магтаал, туульс хайлж сурах юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн түр байгууламж баригдана

16/04/2026
Өв соёл Урлаг

“Монгол хэмээх нэрийн судалгаа” номын нээлт боллоо

15/04/2026
Өв соёл Урлаг

“Эгшиглэнт хуур” морин хуурчдын улсын уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгууллаа

09/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026

“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” кино нээлтээ хийхээсээ өмнө олон нийтэд задарлаа

16/04/2026

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

16/04/2026

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.