Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Удам дамжсан авьяаслаг жүжигчин С.Ариунбямбын Номин-Эрдэнэ “Анна Каренина” жүжигт тоглоно
Театр

Удам дамжсан авьяаслаг жүжигчин С.Ариунбямбын Номин-Эрдэнэ “Анна Каренина” жүжигт тоглоно

Урлаг Урлаг15/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гавьяат жүжигчин Ч.Сүхээгийн хүү, жүжигчин С.Ариунбямбыг эсрэг дүрийн баатар, энэ цаг үеийн даацтай дотортой уран бүтээлчдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэгвэл түүний охин А.Номин-Эрдэнэ  өвөө, аавынхаа удмыг залган, авьяаслаг уран бүтээлч болж буй гэдгээ харуулж байна.

СУИС-ийг 2023 онд төгссөн тэрбээр Монголын “Search”, “Ганцхан шалтгаан”, “Сорил”, “Өвөөгийн хайр”, “Бэлчээр” зэрэг бүрэн хэмжээний кино, түүнчлэн Монгол, АНУ-ын хамтарсан “Shadow”, Монгол, Францын хамтарсан “Snow in September”, Монгол, Франц, Португалын хамтарсан “Cэр сэр салхи” уран сайхны кино, мөн Монгол, БНСУын хамтарсан “Suits” олон ангит кино, Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Пагмадуламын амьдралаас сэдэвлэсэн “Пагмадулам” уран сайхны кинонд тогложээ.

Өдгөө УДЭТ-аар овоглож буй тэрбээр өнгөрсөн оны намар үзэгчдийн хүртээл болсон Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийн Шива хатны дүрээр тайзнаас үзэгчидтэй уулзсан бол энэ удаа Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжигт Кити Щербацкаягийн дүрд тоглохоор болжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Жүжигчин Д.Цэрэндарьзав Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

17/02/2026
Театр Урлаг

Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэнэ

15/02/2026
Театр Урлаг

ФОТО: “Анна Каренина” сонгодог жүжгээс

14/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хаврын баярт зориулсан “Adidas”-ын цамц эрэлттэй байна

19/02/2026

“Seedance”-ийн хэрэглээг хязгаарлана

19/02/2026

Жүжигчин Мишель Иео Холливуудын алдрын гудамжинд одтой боллоо

19/02/2026

Уран хийц, сийлбэртэй агар хувин цацал Завхан аймгийн музейн угсаатны зүйн танхимд бий

19/02/2026

Шуртын хүн чулуун хөшөө

19/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.