Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»АНУ-аас Монгол хүүхдүүдийн илгээсэн халуун сэтгэлийн хандив
Нийгэм

АНУ-аас Монгол хүүхдүүдийн илгээсэн халуун сэтгэлийн хандив

Урлаг Урлаг15/04/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1975179_733320620021644_3711829989317692555_n9915844532014-04-15-09-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

.

АНУ-ын Сакраменто хотын ахлах сургуульд суралцаж буй монгол хүүхдүүдийн ТУС клубээс Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачуудад Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын ЭРДЭНЭСИЙН САН – 108 цувралаас 120 ном хандивлав.

Эдгээр номуудыг тус тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачууд унших, асран халамжилж буй эцэг эх нь хүүхдүүддээ уншиж өгөх зорилгоор өгч байгаа ажээ. Ялангуяа удаан хугацаагаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж буй хүүхэд багачуудад эдгэрэн эрүүлжих урам зориг, сэтгэл санааны нэн чухал дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.

Сакраменто хотын ТУС клубын зохицуулагч Д.Баярсайхан "Манай клубынхан энэхүү хүүхдийн эмнэлэгт АНУ-аас байнга ном илгээж байсан ба энэ удаад хүүхдүүд маань эх хэлээрээ гарсан дэлхийн сонгодог бүтээлүүдтэй эмнэлэгт байх хугацаандаа танилцан уншвал тун сайн хэрэг болно гэдэгт итгэж байна" гэсэн юм.

Энэхүү TУC -"Team of Уouth Care" клуб нь АНУ-ын Калифорниа мужийн Сакраменто хотын ахлах сургуулиудад суралцаж буй монгол хүүхдүүдийн сайн дурын байгууллага юм.

Клубын монгол жаалууд маань 2013 оны зунаас эхлэн сар бүр нэг хайрцаг ном, заримдаа тоглоом, хувцас цуглуулан Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвд илгээж иржээ.

Сакраменто хотод аж төрж буй монгол эхчүүд маань үр хүүхдүүдээ хүний төлөө, бусдынхаа төлөө санаа тавьдаг, сайн сайхан үйл хэргийн үнэ цэнийг мэддэг хүмүүс болон хүмүүжээсэй гэдэг үүднээс энэхүү клубыг санаачлан байгуулжээ.

Хүүхдүүд маань ТУС клубынхээ зорилгыг монголд болон америкийн тус хэрэгтэй байгаа хүүхэд хөгшчүүлд туслах хэмээн тодорхойлсон байна. Мөн тус клубын хүүхдүүд өөрсдийгөө ахлах сургуулиа төгсөөд коллеж, их дээд сургуульд орох, ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг эрч хүчтэй хүн болж төлөвшихөд дэмжлэг болох чиглэлээр хэд хэдэн төсөл санаачлан хэрэгжүүлж байгаа юм байна.

“Тус” клубын хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу -https://www.facebook.com/tycclub
Клубын гишүүд – Энхсайхан, Оргилмаа, Ундраа, Отгоо, Уламаа, Номин, Дөлөө, Үлэмж.
Зураг дээр тус хандивыг Ерөнхий мэс заслын тасгийн даргын туслах Ш.Оюунбилэг хүлээн авч буй нь…

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Britney” цомгийн 25 жилийн ойд зориулан өмнө нь нийтэд хүргэж байгаагүй таван дууг цацжээ

10/11/2026

Мэрайя Кэри 2027 оны “Live at Powderham” хөгжмийн наадмын гол одоор оролцоно

10/11/2026

Стэнфордын их сургууль BTS хамтлагийн RM-ээс сэдэвлэсэн хичээл зааж эхэлжээ

10/11/2026

Элтон Жон нөхөртэйгөө хамт согтууруулах ундаагүй оргилуун дарс АНУ-ын зах зээлд гаргалаа

10/11/2026

ФОТО: “Love letters” драмын жүжгээс

10/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.