Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн удирдамж гарлаа
Өв соёл

“Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн удирдамж гарлаа

Урлаг Урлаг22/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн удирдамж гарлаа.

“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2025”

МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН УДИРДАМЖ

Зорилго:

Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нь монгол бичиг соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчид, багш, оюутан, сурагчдын шинэлэг санаа, санаачилга, авьяас чадварыг нийтэд таниулах, дэмжихэд оршино.

Ерөнхий зохион байгуулагч:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Хамтран зохион байгуулагч:

  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
  • Боловсролын яам
  • Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл
  • Боловсролын ерөнхий газар
  • Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг
  • Монголын Хүүхдийн урлан бүтээх төв
  • Монголын Урчуудын эвлэл
  • Монгол Улсын Их Сургууль
  • ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
  • Олон улсын Монгол уран бичлэгийн холбоо
  • Бичиг соёл төв

ТАВИГДАХ ШААРДЛАГА 

Хамрах хүрээ: Уран бүтээлчид, Ерөнхий боловсролын сургуулийн багш, оюутнууд, 8-12 дугаар ангийн сурагчид

Ангилал:

Уран бүтээлчид

  • Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх

Ерөнхий боловсролын сургуулийн багш нар

  • Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх

Оюутнууд

  • Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх

Сурагчид

  • 11-12 дугаар анги:Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх
  • 8-10 дугаар анги: Бийрийн болон үзгийн хичээнгүй тиг, жаазалсан байх

Санамж:

  1. Бүтээлийн ард овог, нэр, утасны дугаар, эрхэлж буй ажил, албан тушаал болон бүтээлийн нэр, төрөл, хэмжээ, оролцох ангиллыг тодорхой бичих
  2. Товч танилцуулга, зургаа цахим хаягаар илгээхдээ гарчиг хэсэгт овог, нэрээ бүтээлийн нэрийн хамт тодорхой бичих

Бүтээлийг хүлээж авах газар: Монголын Хүүхдийн урлан бүтээх төв

Цахим хаяг: [email protected]

Холбогдох утасны дугаар: 99978546, 88555616, 99880509

Бүтээл хүлээн авах хугацаа: 2025 оны 11 дүгээр 14-ний өдөр хүртэл ажлын өдрүүдэд 09:00-17:00 цаг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Булган аймгийн Дашинчилэн сумын сурагчид өв соёлын наадмаас дөрвөн медаль хүртлээ

28/10/2026
Өв соёл Урлаг

Сургуулийнхаа ханыг монгол бичгээр чимжээ

27/10/2026
Өв соёл Урлаг

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн бүтээлийг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна

14/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэрилин Мэнсоны эсрэг эрүүгийн хэрэг үүсгээгүй ч хүчирхийллийн талаарх гүтгэлгүүд олны анхаарлын төвд хэвээр байна

28/10/2026

Мэри Ж.Блайж хөгжмийн бүтээлүүдийнхээ эрхтэй холбоотойгоор “Primary Wave” компанитай гэрээ байгууллаа

28/10/2026

Киану Ривз “Netflix”-ийн “Maelstrom” тулаант киноны гол дүрд тоглоно

28/10/2026

Бейонсе “Миний хөгжимд дургүй хүмүүс ч “Cécred” брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байгаасай гэж хүссэн” гэв

28/10/2026

Өнөөдөр “Оскар”-ын шагналт жүжигчин Хоакин Финиксийн төрсөн өдөр

28/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.