Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“NewJeans” хамтлагийн “боолын гэрээ”-г цуцлахыг шаарджээ
Дуу хөгжим

“NewJeans” хамтлагийн “боолын гэрээ”-г цуцлахыг шаарджээ

Урлаг Урлаг24/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын охидын “NewJeans” хамтлаг агентлагтайгаа шүүхээр заргалдаж байгаа тул үйл ажиллагаа явуулах эрхгүй болоод байгаа. Жинхэнэ уран бүтээлийн ид үедээ хоригт орсон охидыг “суллаж”, “боолын гэрээ”-г нь хүчингүй болгох шаардлагыг Засгийн газар, Дээд шүүхэд хүргүүлсэн байна. Тус шаардлагад соёл урлаг, боловсрол, олон нийтийн зүтгэлтэн 32 эрхэм гарын үсгээ зуржээ.

Одоогийн байдлаар “ADOR” агентлаг, толгой компани “HYBE” нарын зарга үргэлжилж байгаа бөгөөд аравдугаар сарын 30-нд анхны шатны хүүхийн шийдвэр гарна.

32 эрхмийн дунд депутат асан Сон Хе Вон, поп соёлын шүүмжлэгч Ким Сон Су, Пён Хи Жэ, Солонгосын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч асан Чхве Дэ Жип нарын нэр байна. Тэд бүгдээрээ шүүхийн хоригийн улмаас хамтлаг ямар ч үйл ажиллагаа явуулж болохгүй болсныг шүүмжилжээ. Мөн БНСУ-ын гэрээний системийг шүүмжилсэн байна. АНУ-д уран бүтээлчдээ агентлаг нь хууль ёсны дагуу хамгаалж чаддаг, эрхтэй, боломжтой байдаг бол Өмнөд Солонгост нэг гэрээ байгуулаад л хүний эрхэнд орчихдог “боолын гэрээ” үйлчилж байна гэжээ.

“HYBE” компани “NewJeans” хамтлагийг хүчээр, шүүхийн шийдвэрээр буцаагаад авлаа гэхэд өстөн дайсан болсон хоёр тал цаашдаа хэрхэн хамтран ажиллах болж байна вэ? Хуучин компанидаа эргэн боолоор ирсэн охидын үнэ цэн унаж, устаж алга болох эрсдэлтэй гэдгийг тэд онцолж, шүүхээс “HYBE” компанийг “ADOR” агентлаг дахь хувьцаагаа гуравдагч этгээдэд зарах үүрэг өгөх ёстой гэж үзжээ.

“HYBE” компани “ADOR”-ыг 2021 онд 16 тэрбум воны хөрөнгө оруулалт хийж, байгуулж байсан бол “NewJeans” хамтлагаас энэ мөнгөөс дөрөв дахин их орлого олчихоод байгаа. 2023 онд хамтлагийн олсон 110,3 тэрбум воноос 26 тэрбумыг л хамтлагт олгосон. Өөрөөр хэлбэл орлогын 25 хувийг л өөрсдөд нь өгдөг байжээ.

Эх сурвалж: Ub.life

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Женнигийн агентлаг хорлонтой нийтлэлүүдийн эсрэг хуулийн арга хэмжээ авахаа мэдэгдлээ

10/03/2026
Дуу хөгжим Урлаг

“Bigbang” хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа

10/03/2026
Дуу хөгжим Урлаг

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хориотой” драмын жүжгээс

10/03/2026

Женнигийн агентлаг хорлонтой нийтлэлүүдийн эсрэг хуулийн арга хэмжээ авахаа мэдэгдлээ

10/03/2026

“Хөрөө” аймшгийн киноны бүх ангийг “Netflix”-д оруулахаар болжээ

10/03/2026

“Bigbang” хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа

10/03/2026

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.