Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Хэл хуурчид уламжлалт монгол хөгжмийн өв соёлоо сурталчлав
Өв соёл

Хэл хуурчид уламжлалт монгол хөгжмийн өв соёлоо сурталчлав

Урлаг Урлаг28/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон улсын хэл хуурчдын X их наадам Японы Хоккайдо мужийн Акан хотноо энэ сарын 24-27-нд боллоо.

Монгол угсаатан хэл хуурчдын холбооны мэдээлснээр, тус наадамд дэлхийн 50 гаруй орны шилдэг хэл хуурчид оролцож, өөр өөрийн улсын уламжлалт хөгжмийн өв соёлыг олон улсын тавцанд танилцуулсан юм.

Энэхүү наадамд Монгол Улсаас Монгол угсаатан хэл хуурчдын холбооны есөн өвлөн уламжлагч оролцож, уламжлалт хэл хуурын татлага, ая тоглолтоо толилуулан, олон улсын хэл хуурын наадмын зохион байгуулагчид болон дэлхийн шилдэг хуурчдаас өндөр үнэлгээ авч, монгол хөгжим, өв соёлоо сурталчилжээ.

Энэ үеэр олон улсын хэл хуурчдын XI наадмыг Киргиз Улсад,  XII их наадмыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэв.

Мөн тус наадмын үеэр Олон улсын хэл хуурчдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүнээр Монгол угсаатан хэл хуурчдын холбооны ерөнхийлөгч Б.Нарандэлгэрийг албан ёсоор томилжээ.

Ташрамд дурдахад,  Монгол угсаатан хэл хуурчдын холбооноос хэл хуурчдын II чуулганыг 11 дүгээр сарын 11-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Алтай нутгийн өв соёлын дээж “Агийн улаан хаан” баатарлаг туулийг хайлна

14/08/2026
Өв соёл Урлаг

Дэлхийн хамгийн том гэр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд бий

14/08/2026
Өв соёл Урлаг

Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв

12/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Николас Холт “Harry Potter” телевизийн цувралд нэгдлээ

15/08/2026

Өнөөдөр реппер Don Dior-ын төрсөн өдөр

15/08/2026

Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Бен Аффлек 54 нас хүрлээ

15/08/2026

Өнөөдөр Холливуудын шинэ үеийн хамгийн тод оддын нэг Женнифер Лоуренсын төрсөн өдөр

15/08/2026

Сэвжидийн Сүхбаатарын нэрэмжит “Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдаан болно

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.