Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Луу хээтэй хатгамал хантаазыг XIX зуунд урлажээ
Өв соёл

Луу хээтэй хатгамал хантаазыг XIX зуунд урлажээ

Урлаг Урлаг29/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баянхонгор аймгийн музейд үүлэн дунд буй лууг алтан утсаар ороосон хээ бүхий хатгамал хантааз хадгалагдаж байна. Тус бүтээл нь бүтээсэн он цагийн хувьд XIX зууны сүүл үетэй холбогдоно.

Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат уран Дулам гэж хүний хийцийн энэхүү бүтээлийг уран Цэрэнжав гэдэг хүн аймгийн музейд өгч байжээ. Хар чисчүү хантаазны ар, өвөрт нь өнгө ялгаж луу хатгаж эмжсэн тус хантаазанд дүрсэлсэн луу нь таван хумстай учир монгол луу гэгддэг. Монгол луу нь дан ганц эрх мэдэл бус, хамгаалалт, хүч чадал, байгалийн тэнцвэрийг илэрхийлдэг. Хатгамлын байрлал (цээж, нуруу, мөр, хормой хэсэг) нь хамгаалах чиглэлийг илтгэдэг гэж үздэг. Тухайлбал, нурууны луу ар талаас ирэх муу зүйлийг хамгаалдаг бол цээжний луу сэтгэл, амь хүчийг хамгаална гэх утгатай. Энэ төрлийн хантаазууд ихэвчлэн гоёл, ёслолын, эсвэл өндөр албан тушаалтны өмсдөг хувцас байсаар иржээ.

Луу хээтэй хатгамал хантааз:

  • Бүтээсэн он цаг: XIX зууны сүүл үе
  • Материал: Торго, ямбуу, утас
  • Хэмжээ: 51х36 см, 420 гр жинтэй

Луу нь хүч, хамгаалалт, ариун эрх мэдэл, удаан настай холбоотой бэлгэдэлтэй. Монгол, төв азийн хатгамал, торго, дээл дээрх лууны дүрслэл нь олон зууны туршид хэрэглэгдэж ирсэн бөгөөд уран сайхны хэлбэрүүд Хятадын болон төв азийн хэв маягтай холилдон орсон байдаг.

Монгол уламжлалт хатгамлын аргууд дээр тортог, торго, алт ороох утас зэрэг материал ашиглаж, хээ угалз, амьтан (түүний дотор луу) дүрслэлийг онцлон урласан нь бий. Луу нь азид хамгаалалт, хүч, эрх мэдэл, байгалийн хүчтэй холбоотой бэлгэдэл болдог.

Монгол уламжлалд луу нь хүч чадал, хамгаалалтыг илэрхийлдэг. Луу нь тэнгэр, ус, газар гурвын дээд хүчийг хянадаг гэж үздэг учир гэр, орд, хувцас, туг, зэвсэг дээр дүрсэлж хамгаалах бэлгэдэл болгосон байна. Мөн аз жаргал, элбэг дэлбэг байдлыг бэлгэддэг.

XIII–XIV зуунд хаад, ноёдын дээл, хантааз, туг, сүлдэнд луугийн дүрс хэрэглэж эхэлсэн нь “тэнгэрийн хүчийг залгамжилсан” гэсэн утгатай. Зарим домогт луу нь бурхан, тэнгэрийн элчийн дүрээр бууж ирдэг бөгөөд нүглээс хамгаалж, муу зүйлийг дардаг гэж үздэг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Монгол гэрийн хээ угалз үе дамжин хадгалагдах өв

09/03/2026
Өв соёл Урлаг

Халх хувцасны онцлог

06/03/2026
Өв соёл Урлаг

“Британи дахь монголын түүх, соёлын өв” номын нээлт болов

26/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

XIX-XX зууны үеийн бурхдын бүтээлүүд хадгалагдаж байна

11/03/2026

ФОТО: “Хориотой” драмын жүжгээс

10/03/2026

Женнигийн агентлаг хорлонтой нийтлэлүүдийн эсрэг хуулийн арга хэмжээ авахаа мэдэгдлээ

10/03/2026

“Хөрөө” аймшгийн киноны бүх ангийг “Netflix”-д оруулахаар болжээ

10/03/2026

“Bigbang” хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа

10/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.